Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт

2026-2-17
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Чимэдрэгзэнгийн Санжаадамба 1985 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн.

БАРИМТ 2

Аварга Ч.Санжаадамбын аавын талд улсын баяр наадамд 17 удаа шөвгөрсөн улсын арслан Уламбаярын Мижиддорж байдаг бол ээжийнх нь талаас нутаг орондоо шаггүй барилддаг хүмүүс байжээ.

БАРИМТ 3

Тэрбээр багаасаа барилдах дуртай хүүхэд байсан гэдэг. 16 настайдаа бөх болохоор Хашаат сумаас нийслэлийг бараадан ирж байжээ. Түүний бөхийн анхны багш нь алдарт З.Дүвчин гуай юм.

БАРИМТ 4

Анхны түрүүгээ 2002 онд Хашаат сумандаа авчээ. Тухайн жил болсон "Залуучуудын чуулга уулзалт"-ын бөхийн барилдаанд анх барилдаж түрүүлсэн байна.

БАРИМТ 5

Тэрбээр 2006 оны Дорноговь аймгийн наадамд 5 давж Аймгийн начин цол хүртсэн байдаг. Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд очиж барилдаад Э.Чулуундорж гэдэг сумын зааныг даван түрүүлж сумын заан цол хүртсэнээ тэрбээр дурсан ярьж байжээ.

БАРИМТ 6

Харин 2008 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Цэргийн арслан цол хүртсэн байна.

БАРИМТ 7

Мөн 2008 оны Булган аймгийн наадамд 6 давсан. 2010 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Хурц чимэг хүртсэн. 2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн байдаг.

БАРИМТ 8

2011 оны улсын баяр наадамд 7 давж Улсын заан цол хүртсэн. Чухам энэ цаг үеэр монголчуудын хайртай бөх болсон юм. 2013 оны улсын баяр наадамд 5 давж Өсөх идэр чимэг тус, тус хүртсэн. 2014 оны улсын баяр наадамд 7 даван заан цолоо баталж саруул сайжрах чимэг хүртсэн байна.

БАРИМТ 9

2011 оны 11 сард Монгол бөх Гиннессийн номд бүртгүүлэхэд зориулсан 6002 бөхийн барилдаанд 13 давж түрүүлсэн.

БАРИМТ 10

2012 оны 11 сарын 14-нд Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн барилдаанд түрүүлж, 2012 оны 11 сарын 26-нд улс тунхагласны 88 жилийн ойд барилдаанд үзүүрлэсэн.

БАРИМТ 11

2015 оны улсын баяр наадамд 7 даван дахин заан цолоо баталж чимэг хүртэв.

БАРИМТ 12

Улмаар 2016 оны Улсын баяр наадмаар 10 даван түрүүлж Улсын аварга болсон. Түүнийг аварга цол авахыг монголчууд 10 жил хүлээсэн билээ.

БАРИМТ 13

Түүний өндөр 185 см бол 140 кг жинтэй аж.

БАРИМТ 14

Тэрбээр гурван ах, нэг эгчтэй айлын отгон хүү. Анх түүнийг барилдаж байхад "Энэ эрхийн мангар яаж бөх барилдах юм" гэж шүүмжилдэг байсан гэдэг.

БАРИМТ 15

Түүнийг Өвөрмонголд алдартай гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрбээр Өвөрмонголын бөхийн барилдаанд олон удаа түрүүлж байв. Хасар бөхийн барилдаанд нь түрүүлж Аudo Q7 автомашинаар шагнуулжээ. Харин энэ машинаа тэнд нь зарчихаад ирсэн гэдэг. Мөн 2015 онд Мөн өнгөрсөн жил ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт болсон хүчит бөхийн барилдаанд манай улсын нэр бүхий хэдэн бөхчүүд зодоглоход Ч.Санжаадамба түрүүлж 500 грамм алтан гулдмайгаар шагнуулсан байдаг.

БАРИМТ 16

Архангай аймгийн Хашаат сумаас төрсөн хоёр дахь том цолтон.

БАРИМТ 17

Тэрбээр эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр Солонго нь сэтгүүлч мэргэжилтэй. Хосууд анх хөлсний байранд амьдралаа эхлүүлсэн гэдэг.

БАРИМТ 18

Аварга болсон агшинд хэлсэн үг: Энэ жилийн хувьд архангайчуудын хувьд сайхан наадам боллоо. Улсын начин цолтон дөрөв төрж, арслан, аваргатай боллоо. 1024 бөх барилдсан түүхт ойн жил Архангайн хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн нь бас нэгэн ховор амжилтын түүхийг бичлээ. Миний хувьд 15 жил улсын наадамд барилдаж, аварга хэмээх сайхан цолонд хүрлээ. Цаашдаа улам сайн барилдаж, та бүхнийхээ итгэлийг алдахгүй хичээх болно. Нийт монголчууд та бүхэндээ баяр наадмын мэндийг хүргэж байна.

БАРИМТ 19

Идэх дуртай хоол нь мах. Ямар сайндаа л өөрийгөө хэлд орохоосоо өмнө маханд орсон хэмээн хошигнодог.

БАРИМТ 20

Тэрбээр devjee.mn сайтад мэдэгдэж байгаагаар Бөхийн өргөөнд 27 түрүүлсэн. 

БАРИМТ 21

Түүнчлэн 10 гаруй удаа үзүүрлэж, олон удаа шөвгөрсөн билээ. 

БАРИМТ 22

Тэрбээр "Өсөх идэр, саруул сайжрах, хуйрнан шуугигч, үлэмж бадрах, үнэн зоригт" чимэгтэй. 

БАРИМТ 23

Тэрбээр 2020 оны улсын баяр наадамд дөрөв давснаасаа хойш дахин барилдахгүй байж байгаад 2023 оны Сар шинийн баярт зориулсан барилдаанд үзэгч түмнийхээ хүсэлтээр барилдаж гурав давсан.

БАРИМТ 24

Монгол Улсын 22 дахь аварга.

image

Монголын ард түмний хамгийн хайртай бөхчүүдийн нэг Ч.Санжаадамба аварга МУГТ цолоор энгэрээ мялаалгав. Түүний тухай сонирхолтой 24 баримтыг дэлгэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • infomed (136.144.42.155)
    Whatsapp +1 (816)359-9610Text: +1 (567)218-3870EMAIL: 247infomeds@gmail.comWe sell and supply benzos and various pharma products at the best prices in the the market.Our products are of high purity (above 99%). When it comes to purchasing prescription medications, safety and quality should be your top priorities.High Purity Products: All medications, including Adderall and amphetamine powder, are of the highest purity (above 99%).Discreet Packaging: Your privacy is our priority. We ensure all packages are discreetly and securely delivered.Fast Shipping: Enjoy reliable shipping within 48 hours, so you get your medication when you need it.Whatsapp +1 (816)359-9610 or Text: +1 (567)218-3870Email: 247infomeds@gmail.com
    2026 оны 02 сарын 26 | Хариулах
  • Wefred Zero (15.222.61.20)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER I have read a lot of stories about people losing money to investment scams. I too have been a victim of this scams. I lost about $700 in Bitcoin some months ago, I searched around and tried to work with people ,unfortunately I was scammed as well. This happened for months until I came across GEO COORDINATES RECOVERY HACKER. I would first want to thank GEO COORDINATES RECOVERY HACKER for their professional support and unshakable devotion, which resulted in the successful recovery of my money. I would highly recommend them to anyone in need of such services. Details for getting in touch: Email: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram:@Geocoordinateshacker
    2026 оны 02 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    1 цаг 47 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    1 цаг 51 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    2 цаг 5 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    2 цаг 13 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    2 цаг 23 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    2 цаг 32 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Уржигдар 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Уржигдар 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Уржигдар 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Уржигдар 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК