Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Владимирынхны зөрчил "дэлхийг өвтгөсөн" дөрвөн он

2026-2-25
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Орос-Украины дайн (Украин: Російсько-українська війна, Орос: Российско-украинская война) нь Орос, Украины хооронд 2014 оны 2 сараас хойш үргэлжилж байгаа дайн юм.

БАРИМТ 2

2013-2014 оны туршид үргэлжилсэн Украины Евромайдан эсэргүүцлийн хөдөлгөөний төгсгөлд болсон Майдан хувьсгалаар Украины ерөнхийлөгч болон засгийн газрыг огцруулжээ. Энэ үйл явдлыг залгуулаад Орос Крымыг эзэлж өөртөө нэгтгэсэн бөгөөд Украины Оростой хил залгаа Донбас дахь салан тусгаарлах үзэлтнүүдэд цэрэг зэвсгийн дэмжлэг үзүүлж эхлэсэн.

БАРИМТ 3

2014 оноос 8 жилийн туршид ийнхүү хэд хэдэн сөргөлдөөн гарч улс төрийн хувьд хурцадмал байдалтай байсан. 

БАРИМТ 4

2021 оноос Украины хил дагуу Оросын цэрэг зэвсгийн бөөгнөрөл үүсч, 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс Оросын зэвсэгт хүчин Украин руу довтолжээ.

БАРИМТ 5

2014 оны хоёрдугаар сарын 22-нд огцрохоосоо өмнө Украины ерөнхийлөгч Виктор Янукович "Европын Холбоо-Украины хоорондын холбооны гэрээ"-нээс татгалзаж, Оросын Евразийн эдийн засгийн холбоотой хамтарч ажиллах шийдвэр гаргаснаар Украины зүүн, өмнөд хэсгүүдэд Оросыг дэмжсэн үймээн гарч эхлэв.

БАРИМТ 6

Үүний зэрэгцээ аливаа цэргийн тэмдэглэгээгүй Оросын цэргүүд Крымын хойг руу нэвтэрч, стратегийн ач холбогдолтой байршил, дэд бүтцийн объект, засгийн газрын барилгуудыг мэдэлдээ авчээ.

БАРИМТ 7

2014 оны гуравдугаар сарын 16-нд Крымыг Оростой нэгтгэх зорилгоор тус мужид санал асуулгыг маргаантайгаар явуулж хоёр өдрийн дараа Оростой нэгтгэжээ. 2014 оны 4 сард Бүгд Найрамдах Донецк Ард Улс (Донецкт), Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг (Луганскт) зүүн Украин дахь салан тусгаарлах үзэлтнүүд Оросын улс төрч, цэргийн дэмжлэгтэйгээр байгуулж салан тусгаарласнаа мэдэгджээ.

БАРИМТ 8

2014 оны 8 сард Оросын талаас тэмдэглэгээгүй цэргийн автомашинууд Украины талд буюу Донбасст нэвтэрч оржээ. Оросын талаас оролцоог үгүйсгэсэн ч Донбасс дахь дайнд Орос цэргүүд оролцож, цэрэг зэвсгийн нөөц бэлтгэж байсныг илрүүлсэн.

БАРИМТ 9

2015 оны 2 сард дайныг зогсоох зорилгоор эхлүүлсэн Минскийн гэрээнд Орос, Украины талаас гарын үсэг зурсан ч хэд хэдэн маргааны улмаас зааврууд нь бүрэн хэрэгжээгүй. Дайн зогсонги байдалтай байсаар 2019 оны 7 сар гэхэд Украины нутаг зэвсгэрийн 7 хувийг эзлэсэн гэж Укрианы засгийн газраас мэдээлжээ.

БАРИМТ 10

2022 оны 9 сар гэхэд Украины 18 хувийг Орос эзлэжээ. 2021 оны эхэнд болон 2021 оны сүүлээс 2022 оны 2 сар хүртэл Оросын тал Украинтай хил ойролцоо өөрийн болон Беларусын нутаг дэвсгэрт цэрэг зэвсгийн бөөгнөрөл үүсгэж, НАТО гэх мэт ажиглагчдын анхаарал шүүмжлэлд өртжээ. Энэ үеэр Оросын ерөнхийлөгч Владимир Путин НАТО-гийн өргөжилтийг шүүмжилж, Украиныг гишүүнээ болгохыг хориглох шаардлага тавьж, Украиныг хуурамч улс ба Оросын салшгүй хэсэг хэмээх үзлийг илэрхийлж байжээ.

БАРИМТ 11

2022 оны хоёрдугаар сарын 21-нд Оросын тал Донекц, Луганск дахь салан тусгаар улсуудыг хүлээн зөвшөөрч, цэргээ явуулжээ. Үүнээс 3 хоногийн дараа "Цэргийн тусгай ажиллагаа" нэрийдлээр Украиныг эзлэхээр довтолжээ.

БАРИМТ 12

Дайныг олон улсаас (ялангуяа барууны орнууд ба аж ахуйн нэгжүүд) шүүмжилсэн бөгөөд Украинд цэрэг зэвсэг, тусламж явуулахаас гадна Орос, Беларусьт эдийн засгийн санкцын арга хэмжээг авсан.

БАРИМТ 13

Оросын талын амь үрэгдсэн, шархадсан болон сураггүй болсон цэргүүдийн тоо 1.2-1.3 сая хүрч байгааг судалгааны байгууллага онцолжээ.

БАРИМТ 14

Түүнчлэн хоёр талын цэрэг, иргэний нийт тоо нийлсэн алдагдал нь ойролцоогоор 1.8-2.0 сая хүрэх магадлалтай гэж олон олон улсын шинжээч үзэж байна.

БАРИМТ 15

Дайнд танк, их буу, пуужин, дрон зэрэг орчин үеийн зэвсэг өргөн хэрэглэгдэж, дроны дайн ихээхэн анхаарал татаж байгаа. 

БАРИМТ 16

Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа Нэгдсэн Үндэстний Байгууллага, АНУ-ын талууд гал зогсоох уриалга гаргаж, Егитит, Саудын Араб зэрэг улсууд хамтран эвлэрүүлэх, хэлэлцээр хийхийг хүссэн ч хараахан амжилтад хүрээгүй байна.

БАРИМТ 17

Дайны улмаас хэдэн сая хүн дүрвэж, Европ тивд сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй том дүрвэгсдийн урсгал үүссэн.

БАРИМТ 18

Оросын талд Донецк PR, Луганск PR, Хойд Солонгос, Беларусийн цэргүүд тулалдаж байна.

БАРИМТ 19

Дайны улмаас мина болон дэлбэрээгүй сум их хэмжээгээр үлдсэн нь иргэдэд олон жилийн турш аюул учруулах нөхцөл үүсгээд байна.

БАРИМТ 20

Оросын тал Украины нутаг даяар энгийн иргэд суурьшсан бүсэд удаа дараа бөмбөгдөлт хийж байгаа нь дайны гэмт хэрэг гэж олон улс үзэж байгаа. 

БАРИМТ 21

Левада төвийн 2022 оны 4-р сард хийсэн судалгаагаар санал асуулгад оролцсон оросуудын ойролцоогоор 74 хувь нь Украинд явуулж буй "тусгай цэргийн ажиллагаа"-г дэмжиж байгаа нь Оросын олон нийтийн санаа бодол 2014 оноос хойш мэдэгдэхүйц өөрчлөгдсөнийг харуулж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр олон оросууд дайныг дэмжиж байгаагийн шалтгаан нь суртал ухуулга, ташаа мэдээлэлтэй холбоотой гэнэ. Үүнээс гадна, зарим иргэд сөрөг үр дагавраас айж, санал асуулгад оролцоогүй байх магадлалтай ажээ.

БАРИМТ 22

Гуравдугаар сарын сүүлээр Орост явуулсан санал асуулгаар дараах дүгнэлтэд хүрсэн байна. Цэргийн ажиллагаа яагаад явагдаж байгаа вэ? гэж асуухад хариулагчид Украинд энгийн иргэд, орос үндэстэн эсвэл орос хэлтэй хүмүүсийг хамгаалах (43%), Орос руу халдахаас урьдчилан сэргийлэх (25%), үндсэрхэг үзэлтнүүдээс ангижрах, Украиныг "үндэстэн болгох" (21%), Украин эсвэл Донбассын бүс нутгийг Орост нэгтгэх (3%) зорилгоор гэж хариулсан.

БАРИМТ 23

Санал асуулгаар Оросын ерөнхийлөгчийн рейтинг довтолгооны өмнөх 71 хувиас 2023 оны 3-р сард 82 хувь болж өссөн байна.

БАРИМТ 24

2024 оны 8-р сард НҮБ-ын албан тушаалтан Даниэль Белл Украины дайны олзлогдогсдын 95% нь Оросын эрүүдэн шүүлтэд өртсөн (жишээлбэл, зодох, цахилгаанд цохиулах, эсвэл нүцгэлэх) гэж мэдэгджээ.

image

ОХУ Украины эсрэг бүрэн хэмжээний дайн эхлүүлсний дөрвөн жилийн ой яг энэ өдөр тохиож байна. Тэгвэл бид та бүхэнд уг дайны тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Grusso Lucas (152.233.20.7)
    HOW TO RECOVER YOUR LOST CRYPTO FROM SCAMMER INVESTMENT → CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER Did you misplace Bitcoin, USDT, or other crypto? It happens. GEO COORDINATES RECOVERY HACKER can help you get it back. He recovered over €1.2 Million USDT for me. The process was smooth and quick. GEO COORDINATES RECOVERY HACKER is a recovery agent you can trust. His dedication is clear in his work. He understands the stress of lost digital assets. Cryptocurrency recovery can be complex. It often needs expert knowledge. GEO COORDINATES RECOVERY HACKER has the skills and experience for this task. Contact GEO COORDINATES RECOVERY HACKER for help with your lost crypto. Email him at Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack He will help you recover your funds. Don't give up. I will forever be grateful for there service
    2026 оны 02 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    13 цаг 45 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    14 цаг 10 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    14 цаг 18 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    14 цаг 34 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    15 цаг 13 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    15 цаг 38 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    15 цаг 44 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    16 цаг 25 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    16 цаг 47 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    18 цаг 40 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    18 цаг 45 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    19 цаг 16 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    19 цаг 41 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    19 цаг 43 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    19 цаг 58 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    20 цаг 4 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    20 цаг 12 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    21 цаг 22 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    21 цаг 28 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК