ЭШЛЭЛ 1
"Эрдэнэс Тавантолгой" ХК 16 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 2010-2026 оныг хүртэлх хугацаанд 184,2 сая тонн нүүрсийг олборлосон байна. Үүнээс 47 хувийг нь сүүлийн дөрвөн жилд олборлосон байна.
ЭШЛЭЛ 2
10 сая тоннын хүчин чадалтай уурхай байсан бол сүүлийн гурван жилд 30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай болсон. Компанийн үйл ажиллагаа гурав дахин өргөжсөн.
ЭШЛЭЛ 3
Борлуулалтын хувьд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш 180,9 сая тонн нүүрс борлуулсан. Тухайлбал, өнгөрсөн жил 27,6 сая тонн, 2026 он гараад өнөөдрийн байдлаар 5,5 сая тонн нүүрсийг борлуулан ажиллаж байна.
ЭШЛЭЛ 4
2026 оны нэгдүгээр улиралд экспорт болон борлуулалтыг 10 сая тоннд хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үндсэндээ 2025 оны арванхоёрдугаар сард буюу нэг сарын хугацаанд 4 сая тонн нүрсийг уурхай дээрээс ачуулсан ийм амжилтуудыг үзүүлсэн. Энэ нь өнгөрсөн 16 жилийн хугацаан дахь нэг сард хамгийн өндөр борлуулалт хийсэн үзүүлэлт болсон.
ЭШЛЭЛ 5
2025 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг нийт 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгохоос Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гарсан.
ЭШЛЭЛ 6
Бид өнгөрсөн 15 жилийн хугацаанд 11,5 их наяд төгрөгийн татварыг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.
ЭШЛЭЛ 7
Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй гэдэг үгийг дахин давтаж хэлмээр байна.
ЭШЛЭЛ 8
Монгол Улс 90 сая тонн нүүрс экспортлож байна. Хятадын коксжих төрлийн нүүрсний 50-с дээш хувийг Монгол Улс бүрдүүлдэг болчихлоо гээд байгаа. Хэрэглээтэй нь аваад үзвэл Монголын экспортлож буй нүүрс маш жоохон хэсэг нь. Тэд Монголын нүүрсээр ерөөсөө дутахгүй.
ЭШЛЭЛ 9
Бортээгийн уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил олон хууль, тогтоомжийн дагуу явж байгаа. Бид банк, улс төрийн байгууллага биш, 3.4 сая хүнд хувьцаа өгдөг бизнесийн байгууллага шүү. Ил тод байдал бол авлигатай тэмцэх ганц арга юм.
ЭШЛЭЛ 10
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ны хувьд дараа дараагийн бүтээн байгууллатыг хийхэд эрчим хүчний асуудал чухал байгаа. Тиймээс санхүүжилтыг хийхэд бэлэн байна. Түлшний хувьд өнгөрсөн хугацаанд 1,6 их наяд төгрөгийн санхүүүжилтыг олгосон. 2026 онд 300 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод дахин түлштэй холбоотой санхүүжилт олгохгүй.

















































Сэтгэгдэл (1)