БАРИМТ 1
АНУ-ын 45 болон 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын гэргий, АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп 1970 оны дөрөвдүгээр сарын 26-ны энэ өдөр Холбооны Бүгд Найрамдах Югослав улсын бүрэлдэхүүн Словени улсын Ново-Место хотод төржээ.
БАРИМТ 2
Тэрбээр Словени гаралтай америкийн гэрэл зургийн модель, бугуйн цагны болон үнэт эдлэлийн дизайнер.
БАРИМТ 3
Тэрээр төрөлх словени хэлнээс гадна англи, герман, франц, итали болон сербохорват зэрэг 5 хэлээр хэлээр чөлөөтэй ярьдаг.
БАРИМТ 4
Тэрбээр 16 настайгаасаа загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн.
БАРИМТ 5
Түүний эцэг Виктор Кнавс эхлээд жолоочоор ажиллаж байгаад дараа нь үндэсний коммунист нам болох Югославын Коммунистуудын лигтэй холбоо тогтоосноор төрийн өмчит автомашин үйлдвэрлэгчид автомашины сэлбэг зардаг байжээ.
БАРИМТ 6
Эх Амалиа нь Севница дахь "Жутранжка" хүүхдийн хувцасны үйлдвэрт загвар зохион бүтээгчээр ажилладаг байжээ.
БАРИМТ 7
Тэрбээр овгоо Мелания Кнаусс болгон өөрчилж, загвар өмсөгчийн ажил хайхаар Милан, Парис руу явжээ.
БАРИМТ 8
1996 онд түүнийг ажилд авч, АНУ-д цагаачлахад нь ивээн тэтгэсэн Паоло Замполлитай танилцсан.
БАРИМТ 9
Тэрээр Нью-Йоркийн Манхэттэнд загвар өмсөгчөөр үргэлжлүүлэн ажиллаж байх үед 1998 онд Замполли түүнийг үл хөдлөх хөрөнгийн эрхлэгч Доналд Трамптай танилцуулсан байна.
БАРИМТ 10
Тэд болзож эхлээд тансаг амьдралын хэв маягт тэрээр дасан зохицож эхэлжээ.
БАРИМТ 11
Тэрбээр загвар өмсөгчийн ажилд орохын тулд 2000 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Трампыг дэмжиж байсан.
БАРИМТ 12
Меланиа, Дональд Трамп нар 2005 онд гэрлэсэн.
БАРИМТ 13
2006 онд хүү Бэррон Трамп төрсөн байна.
БАРИМТ 14
Тэрбээр ихэнх цагаа хүү Бэрронд зориулж, ажилдаа бага цаг зарцуулдаг, эсвэл нөхрөө арга хэмжээнүүдэд дагалдан явдаг байжээ.
БАРИМТ 15
Тэрээр 2009 онд өөрийн үнэт эдлэлийн "Melania" брэндийг үүсгэн байгуулжээ.
БАРИМТ 16
2017 оны 1-р сарын 20-нд Меланиа Трамп АНУ-ын тэргүүн хатагтай болсон.
БАРИМТ 17
Мелания Трамп 1775 онд Лондонд төрсөн, Жон Квинси Адамсын эхнэр Луиза Адамсын дараагаар хоёр дахь гадаадад төрсөн Тэргүүн хатагтай болов.
БАРИМТ 18
Тэрбээр мөн АНУ-д төрөөгүй, сүүлд иргэн болсон бөгөөд төрөлх хэл нь англи хэл биш байсан анхны АНУ-ын тэргүүн хатагтай болжээ.
БАРИМТ 19
2024 оны байдлаар түүнийг хамгийн нууцлаг ч , олны анхааралд байдаг тэргүүн хатагтай нарын нэг гэж үздэг.
БАРИМТ 20
Доналд трамп болон Мелиниа Трамп нарын насны зөрүү олны анхаарлыг татдаг. Тэд 24 насны зөрүүтэй гэгддэг.
БАРИМТ 21
Тэд 2005 онд хуримаа хийсэн бөгөөд Мелиная Трампын хуримын даашинз 100 мянган долларын үнэтэй байжээ.
БАРИМТ 22
Тэрбээр Доналд Трампын гурав дахь эхнэр аж.
БАРИМТ 23
Түүнийг Трампын найдвартай ар тал хэмээн хүмүүс ярьдаг.
БАРИМТ 24
Мелиниагийн найзууд түүнийг маш дөлгөөн, ямар ч шуургыг тэсвэртэй даваад гардаг хэмээн ярьдаг.


















































