Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дорлигжав: Монголын хууль тогтоох практикт байгаагүй юм болоод байна шүү дээ

2014-1-22
0
ЖИРГЭХ
Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өнгөрсөн баасан гаригт 25 дугаар суваг телевиз болон “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
1560465_471671446275088_1802981223_nУлсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өнгөрсөн баасан гаригт 25 дугаар суваг телевиз болон “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

- Та сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тэр бүр ярилцлага өгч харагдахгүй юм. Ажил ихтэй байна уу?

- Би угаасаа хэвлэлээс хол байдаг хүн шүү дээ. Ажил ихтэй л байна.

- Ерөнхийлөгч том төрөөс ухаалаг төр рүү шилжих бодлогыг хэрэгжүүлэх санаачилга гаргачихаад байна. Прокурорын зүгээс энэ бодлогын хүрээнд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байгаа вэ?

- Эхлээд Ерөнхийлөгч юу ярьчихав гэдгийг сайн ойлгох ёстой. Ерөнхийлөгч энэ асуудлыг гаргаж тавьснаараа гурван зүйлийг нийгэмд хэлсэн юм. Нэгдүгээрт Монголын төрийн байгууллага, тэр дундаа төрийн захиргааны эрхийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнууд, Засгийн газар, яам агентлагийн дарга нар, байгууллагууд туйлын хариуцлагагүй ажиллаж байна гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн. Ялангуяа ямар ч хянах самбаргүй машин жолоодож яваатай адил байна гэж хэлсэн Ерөнхийлөгчийн үг туйлын оновчтой зүйрлэл. Үнэндээ төрийн сахилга, хариуцлага алдагдчихаад байгаа нь шинэ зүйл биш л дээ. Сүүлийн хоёр, гурван жилд бид ийм болчихоогүй. Миний анзаарч байгаагаар сүүлийн 20-иод жилд Монголын төрд бий болсон үзэгдэл нь энэ. Яагаад гэхээр олон намын тогтолцоог Монголын улс төрд буруугаар хэрэгжүүлсэнд шалтгаан нь оршиж байгаа юм. Аливаа намаас томилогдсон хүмүүс үйлдэл дээрээ баригдахгүй л бол хэр баргийн хариуцлага үүрдэггүй ийм л жишгээр явж ирлээ. Тэр байтугай эрүүгийн хэрэг үүссэн хүнийг шалгах гэхээр аль нэг нам дээр гүйж очоод зогсчихдог. Нам нь түүнийг өмгөөлж, хамгаалж улстөржүүлсээр байгаад дуусгадаг. Хариуцлага хүлээхгүй байж болдог гэсэн ойлголт өндөр албан тушаалтнуудын толгойд суучихаад байна. Үүнийг засъя гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн, миний анзаарснаар. Мөн энэ ч хууль болохгүй байна, тийм ч хууль нэмж гаргамаар байна гэдэг болжээ. Зарим зүйл дээр хуулийн зохицуулалт дутуу, хийдэл гардаг байхыг үгүйсгэхгүй. Тийм бол холбогдох хуулиудыг нь гаргая. Харин юм бүхнийг хууль руу зааж, хууль л болохгүй байгаа юм шиг байдлаар хандахаа болих хэрэгтэй. Тиймээс төрийн албыг чадавхитай болгохыг ойрын хугацааны зорилт болгосон гэдгийг л Ерөнхийлөгч хэллээ гэж ойлгосон.

- Баялаг бүтээгчдийг хавчдаг, дарамталдаг, барьж хорьдог боллоо гэдэг асуудал энэ хүрээнд мөн яригдаж байгаа. Та үүнтэй санал нийлдэг үү?

- Баялаг бүтээж байгаа хүмүүсийг битгий оролд гэдэгтэй 100 хувь санал нийлж байгаа. Энэ нь хэрэг хийчихсэн бол битгий шалга гэсэн үг биш шүүдээ. Ердөө хэрэг хийгээгүй байхад нь сүржигнэж, дарамтлаад байж болохгүй гэсэн санаа. Түүнээс биш хэрэг хийчихсэн хүнийг битгий шалгаарай гэж Ерөнхийлөгч хэлээгүй. Хэлэх ч үгүй.

- Хүмүүс “Давхар дээл” гэж яриад хэвшчихлээ. УИХ-ын гишүүн, сайдын албан тушаалыг давхар хашихгүй байх тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирлээ. Энэ тал дээр та улстөрч хүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ?


- Төрийн хоёр өндөр албан тушаалыг нэг хүн хашихын эсрэг зогсдог шүү. Тэр байтугай Ерөнхий сайд УИХ-ын гишүүнээр давхар ажиллаж болохгүй. Давхар хашлаа гэхэд аль нэг ажлыг нь хийдүүлдэг юм. Ажил хийх хүн зөндөө байхад заавал нэг хүнд хоёр ажил хариуцуулж яах юм.

- Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн төсөлд Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно гээд заачихсан. Та үүнийг нь ч дэмжихгүй байгаа юм уу?

- Хувь хүнийхээ л саналыг хэллээ шүү дээ.

- Сүүлийн жилүүдэд хууль, эрх зүйн шинэчлэлийн асуудлыг их ярьж байна. Та энэ шинэчлэлд ямар байдлаар оролцож байна вэ?

- Прокурорын зүгээс боловсруулсан хуулийн төслүүдэд нь санал өгөх, ганц нэг хүмүүсийг ажлын хэсэгт нь оруулах замаар оролцож байна. Ер нь бол хууль эрх зүйн шинэчлэл ус цас шиг хэрэггэй байсан. Тиймээс түрүүчээсээ зарим хуулиуд нь батлагдаад хэрэгжээд явж байна. Гэхдээ үүнд шүүмжлэлтэй ханддаг хүмүүс бий. Энэ шүүмжлэл нь ч үндэстэй юм. Тиймээс шүүмжилсэн хүн бүрийг эсэргүүцэгч гэдэг байдлаар хараад хэрэггүй. Бусдын саналд нийцээгүй зүйл хийчихээд түүнийгээ тулгах хандлага хууль санаачилж, батлуулж яваа нөхдийн дунд байна. Энэ нь туйлын буруу. Ийм маягаар цөөн хүний санаа бодол давамгайлсан хуулийн төслүүд нь эхнээсээ энд тэнд зөрчил үүсгэх хэмжээнд байна.

- Ямар хуулиудыг хэлээд байна вэ?

- Жинхэнэ эрх зүйн шинэчлэл гэж ийм байдаг юм, хуулийн байгууллагуудыг ингээд өөрчилчихлөө гэж харагдах гол хуулиудаа батлахгүй байна. Тухайлбал, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Мөрдөх албаны тухай хуулиудыг хойш нь хаячихлаа. Уг нь эхлээд энэ хуулиудаа батлаад дараа нь бүтэц зохион байгуулалтын шинж чанартай хуулиудаа гаргах хэрэгтэй байсан. Гэтэл энэ дараалал нь алдагдсан учраас тухайн хуулийг хэрэгжүүлэх байгууллагууд яаж ажиллах учраа олохоо байчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл хуульчдад хүндрэл учруулж байна. Хууль дагасан эрх мэдэл рүү хэтэрхий их тэмүүлээд байгаа учраас ийм дэс дараалалгүй хуулиуд батлаад байна гэж харж байгаа.

- Хууль тогтоох бодлого алдагджээ гэж шүүмжлэх гээд байна уу. Цоорхойтой хуулиуд батлагдсанаар та бүхэнд хүндрэл учирдаг гэж ойлгож болох уу?

- Ер нь бол гарсан хуулийг хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ ирээдүйд гарах хуулийг иш татаж шинэ хууль баталдаг болчихсон юмуу даа. Гэх мэтээр хаана ч үзэж, хараагүй зүйлүүд байна. Хууль тогтоох бодлого алдагдаад байх ч юу байхав. Эрх мэдэлд түрүүлж хүрэх гэсэн тэмүүллээсээ болоод хуулийг батлах дэс дарааллаа алдаад байна. Цагдаагийн байгууллагыг бол гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг, нийгмийн хэв журмыг сахиулдаг болгоно. Бусад мөрдөн шалгах ажиллагаануудыг тусгай мэргэшсэн байгууллагууд хийнэ гэсэн концепциор хууль боловсруулсан. Гэтэл сая батлагдсан Цагдаагийн байгууллагын тухай хуулиар Мөрдөн байцаах алба, эрүүгийн цагдаагийн газар гэсэн хоёр агентлагийн нэлээд олон функцийг Цагдаагийн еренхий газрын удирдлага, хэлтэс рүү тараачихлаа. Цэвэр мэргэжлийн хүмүүс хийдэг ажлыг захиргааны эрх мэдэл рүү шилжүүлчихлээ шүү дээ. Анхны ярьж, боловсруулсан төслөөсөө тэс өөр хууль баталчихлаа. Намайг ингэж ярилаа гээд шинэчлэлийг эсэргүүцэгч гэх байлгүй. Прокурорын байгууллагыг удирдаж, хуулийш байгууллагын толгой дээр сууж байгаа хүний хувьд үүнийг хэлэхээс өөр алга арга. Монголын хууль тогтоох практикт байгаагүй юм болоод байна шүү дээ.

- Тэгэхээр та Х.Тэмүүжин сайдын хийж байгаа ажилд сэтгэл дундуур байна гэсэн үг үү?


-Х.Тэмүүжингийн хууль гэж юу байхав. УИХ ийм хууль баталж байна. Яам нь ч тэр, Хууль зүйн байнгын хороо, намын бүлгүүд бүгдээрээ хариуцлагагүй хандсан. Телевизээр харахад нэгийгээ шүүмжлээд маргаад байх шиг байсан. Гэвч тэр нь мэргэжлийн ажил хэрэгч биш улс төрийн маргаан өрнөсөн бололтой юм. Ямартай ч муу хуулиуд батлагдлаа. Улсын ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах алба гэж бий. Гэтэл энэ байгууллагыг авах гэж тал талаас булаацалдаад эхэллээ. Цагдаагийн байгууллага дэргэдээ авна гэхээр нөгөө талд АТГ булаацалдаад байна. Аль аль нь хуулийн төсөл боловсруулчихсан бариад гүйж байгаа. Ямар шинэчлэл хийх гээд байгаа юм. Энэ салбарт юу нь болохгүй байна гэдгээ бодож боловсруулж байгаа зүйл ерөөсөө алга. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагчийг шалгадаг эрх мэдлийг авах гэсэн сонирхолдоо хөтлөгдөөд яваад байх жишээтэй. Угтаа бол прокурор мөрдөн байцаах, шүүн таслах, ял эдлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явж байна уу гэдэгт хяналт тавьдаг юм. Тийм учраас мөрдөн байцаагч, шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч нарын өдүүлсэн хэргийг прокурор шалгадаг байх нь зохистой гэж үзээд мөрдөн байцаах албыг Ерөнхий прокурорын дэргэд байгуулсан байдаг. Өмнө нь энэ алба цагдаагийн байгууллагын харьяанд байсан. Тэр үед цагдаа байж цагдаагаа шалгадаг байж болохгүй гэдэг асуудал үүсдэг байв. Шүүгч, прокурор нь болохоор “Бид та нарыг хянаж шалгадаг байтал та нар биднийг шалгалаа" гэдэг байдлаар мөрдөн байцаах албад ханддаг байлаа. Энэ зөрчлийг яаж арилгах тухай 2000-аад оны үед ярьж байгаад Ерөнхий прокурорын дэргэд өгөхөөр болсон юм шүүдээ. Ингээд ирсэн тогтолцоог өнөөдөр өөрчлөх гээд давхилдаад байна.

- Өмнөх Хууль зүйн сайд Ц.Нямдорж, одоогийн сайд Х.Тэмүүжин хоёрын ялгаа танд яаж мэдрэгдэж байна...


- Хувь хүмүүсийн ялгааны тухай ярих шаардлага байгаа ч юм уу. Ямар ч байсан ажил хийж байгаа хүн ажил хэрэгч хандлагатай байх хэрэгтэй. Асуудлыг бодитой болгож, өөрчлөх ёстой юмаа өөрчлөх ёстой. Өөрчлөх ёсгүй зүйлээ бужигнуулаад байх нь ажил хийж байгаа хүмүүст хэцүү байна шүү дээ. Тийм учраас Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай теслийг боловсруулах ажлын хэсгийг гаргачихсан явж байна. Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль өөрчлөгдөх тэр цагт энэ хуулиа бид өргөн барина. Үүнээс наана прокурорын байгууллагыг тэгж өөрчилнө, ингэж хольж хутгана гэж яримааргүй байна. Ийм яриа нь ажил хийж байгаа хүмүүсийг уймруулдаг. “Би хаашаа очих бол, яах бол” гэдэг мухардалд ордог юм.

- Ер нь бол хууль эрх зүйн шинэчлэлийн ажил удаан байна гэжта хараад байна уу?

- Удаашрах шалтгаан өмнөх Засгийн газрын үед байсан юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байх үед Ерөнхийлөгчийн санаачилсан зүйл Засгийн газар дээр ерөөсөө явж өгдөггүй байлаа. Харин энэ Засгийн газар гарч ирээд гайгүй байна. Гэхдээ дэс дараагаа сайн олж өгөхгүй юм.

- Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгээс болоод Х.Тэмүүжин сайдтай маргалдаад авах шиг болсон...


- Бидний хооронд тийм сүртэй юм болоогүй. Прокурор хүсэлт тавиагүй байхад Засгийн газар “энэ байрны нэг корпусыг манайд өгнө” гэсэн юм. Явцын дунд энэ асуудал маргаан үүсгэсэн л дээ. Үүнийг хүмүүс том юм болчихлоо гэж хараад байгаа юм шиг байна лээ.

- Төрийн байгууллагууд авлигад идэгдсэн гэдэг шүүмжлэл бий. Прокурорын байгууллага ч энэ үзүүлэлтээрээ дээгүүр байр эзэлдэг гэдэг шүү дээ. Та энэ талаар юу хэлэх вэ?

- Олон түмний хэлж байгаа ортой. Гэхдээ хуулийн байгууллагынхан бүгдээрээ луйварчин болчихоод хахууль аваад байдаг гэж туйлширч болохгүй. Тодорхой асуудал дээр хувийн байдлаас хандаж, хээл хахууль авдаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм хэрэг илрэхдээ маш төвөгтэй. Энэ талаар прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгадаг. Тиймээс мэдээллийг нь тэр байгууллагаас авч болно. Ер нь бол Ерөнхий прокурорын 01 тоот албан даалгавар, 94 дүгээр тушаал гэж бий. Энн бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд миний хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Одоо байгаа хууль тогтоомжийн хүрээнд прокурорыг хариуцлагатай байлгах, ажлыг нь чадавхижуулах, үүрэг ролийг нь нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлэх тогтоол юм.

- Хууль шүүхийн байгууллагууд улс төрөөс хараат байдаг гэсэн шүүмжлэл бий. Аль нэг нам сонгуульд ялсан тохиолдолд халаа сэлгээ хийдэг. Энэ нь ажил явуулахад хүндрэлтэй гэсэн яриа бий. Прокурорын байгууллагын хувьд ийм зүйл бий юу?


- Манай прокурорт лав тийм зүйл алга. Байгаа хэдхэн хүн дотроо л эргэлдэж байна. Арай гайгүйг нь дарга болгоод болохгүй байгааг нь бууруулаад явж байна. Шалгаж байгаа хэрэг зөрчлийн хувьд тэр энэ гэлтгүй бүгд л шалгагдаад явж байна.

- Прокурорын зүгээс зарим УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулаад ам руугаа алгадуулаад гардаг тохиолдол ч бий. Үүнээс болоод та нарын ажил гацаж байна уу?

- Гацалгүй яахав. Миний мэдэж байгаагаар төрийн өндөр албан тушаалтай тав, зургаан хүний хэрэг зогсчихсон байгаа. Ерөнхийлөгчийн шүүмжлэл дотор байна лээ. Дутуу байгаа хуулиа нөхөж гаргая гэдэг санаа. Бодвол УИХ-ын гишүүдийн хуулиар хориглон хамгаалсан заалтыг авч хаях байх гэж бодож байна. Шүүх, прокурорын хувьд ч тодорхой хэмжээний хамгаалалт байдаг. Шаардлагатай бол үүнийг аваад хаячих хэрэгтэй. Үйлдэл дээрээ баригдаагүй бол ямар ч хэрэг хийж болно гэдэг хууль тоггоочихоод ичих ч үгүй сууж байгаа нь ёс суртахуунгүй зүйл шүү дээ. Ийм байж таарахгүй.

- Томоохон хэргүүд прокурор дээр ирээд хэрэгсэхгүй болчихдог гэсэн шүүмжлэл бий. Нөгөө талаар олны дунд яригддаг нэг зүйл бол Увсын хоёр гишүүнийг хамгаалж байдаг бүлэглэл бий ч гэх. Үүнд таны нөлөө үнэхээр байдаг юм уу?

- Улс төрийн юм уу, эдийн засгийн өрсөлдөгчөө ааш авир, нутаг нугаар нь холбож мохоох гэсэн оролдлого явдаг юм. Надад тийм хандлага байгаагүй. Намайг мэдэх хэмжээний хүмүүс мэдэх байх. Харин прокурор дээр олон хэрэг хэрэгсэхгүй болдог гэж ярьдаг. Тэгээд одоо би яах юм. Ил гаргаж болохгүй хавтаст хэргүүдийг барьчихаад “миний зөв” гээд яриад явах юм уу. Утга учиргүй шүү дээ. Хуулиар бол гэмт хэргийг бүрэлдэхүүнгүй, гэм буруутайг нь нотолж чадаагүй бол үүсгэсэн эрүүгийн хэргийг прокурор хэрэгсэхгүй болгодог. Энэ бол прокурорын гэхээсээ илүү тэр хэргийг нотолж чадаагүй мөрдөн байцаагчийн буруу. Эсвэл тухайн хүн гэмт хэрэг үйлдээгүй байж таардаг.

- Хамгийн сүүлд Дорноговь аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Батсуурь гишүүний мөнгө тараасан асуудал яригдаад байна. Энэ хэрэг ямар шатандаа яюаа бол?

- Сонгуулийн дүн гарснаас хойш олон хүн гомдол гаргасан. Тиймээс газар дээр нь очиж шалгаад, хүмүүст 100 мянган төгрөг өгсөн нь нотлогдсон. Тэгэхээр нь бид шүүхэд өгөх тухай ярьж байна. Ганц энэ биш. Увсаас сонгогдсон хоёр гишүүний хэрэг ч байна. Гэвч шийдэгдэж байгаа юм ерөөсөө алга. Тэгвэл яах гэж анхнаасаа Сонгуулийн тухай хууль гаргасан юм. Улс төрийн асуудлууд шийдэгдэхгүй байна шүү дээ. Шүүхэд өгөхөөр л янз янз болоод байх юм. Тэгэхээр одоо яах ч ёстой юм. Бид хийдэг ажлаа хийгээд явж байгаа. Өөрсдийнх нь тараасан мөнгийг авсан хүмүүс нь гэрчлээд явж л байна. Ийм байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ шүү гээд хууль баталчихсан биз дээ.

- Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын харьцаа алдагдчихсан байна гэдэг дүгнэлтийг та өгөөд байна аа даа?

- УИХ, Засгийн газрын эрх хэмжээ холилдсон зүйлүүд зөндөө бий. Энэ талаар хувь хүнийхээ байр суурийг хэлье. Засгийн газрын баахан эрхийг УИХ авчихсан, УИХ-ын эрх рүү ч Засгийн газар нь халддаг байдал байна. Засгийн газрынхаа оруулаад ирсэн төсвийг УИХ-ын гишүүд нь ажлын хэсэг болж байгаад тэс өөр болгож, Засгийн газар нь танихгүй болтол нь өөрчилчихөж байна. Засгийн газрын оруулж ирсэн төсвийг батлах уу, үгүй гэдэг асуудлыг ярих ёстой болохоос өөрчлөөд сууж байдаг газар нь УИХ биш л дээ. Ийм замбараагүй юмыг эцэс болгох ёстой. Хариуцлага гэдэг чинь эндээс л эхэлнэ.

- Таныг УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаал хашиж байхад ийм зүйлүүд хэр байв?

- Тэр үед бүх зүйл сайхан байсан гэж хэлэхгүй. Гэхдээ хариуцлагагүй зүйлүүд жилээс жилд нэмэгдээд байна. Гишүүдэд тойргийн мөнгө гэж арав арван сая төгрөг өгдөг жишгийг Н.Энхбаярын Засгийн газар бий болгосон. Тэр нь явсаар сүүлдээ тэрбумд хүрлээ шүү дээ. Үүнтэй адил хариуцлагагүй үйлдлүүд газар авсаар байна.

- Ер нь төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгахад учирдаг гол бэрхшээл нь юу вэ?


- Нэг талаасаа Монгол төрийн өндөр албан тушаалтан шалгагдаж байна гэдэг төрийн гутамшиг гэдэг утгаараа ийм зүйлийг ил гаргаж шалгахад сэтгэл өвдөж л байдаг. Нөгөө талаасаа улс төрд 20-иод жил зүтгэхэд цуг явсан хүмүүс байдаг. Аль намаас үл хамаараад шүү дээ. Тэгэхээр танилын нүүр халуун гэдэг үг бий шүү дээ. Гэхдээ одоо яая гэхэв. Бүх зүйл хуулийн дагуу л явах ёстой.

- Сэдвээсээ бага зэрэг хазайя. Ардчилсан хувьсгал ялж, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсны дараахь Засгийн газарт та Шадар сайдаар ажилласан хүн. Р.Гончигдорж гуайгаас эхлээд АН-ын лидерүүдийн халгаж байсан энэ ажлыг авсан нь таны залуу насны эр зориг байв уу?

- Угаасаа Шадар сайд болохгүй гэдгээ би зөндөө хэлсэн. Гэтэл Д.Бямбасүрэн гуай “Ажил хийж чадахгүй юм бол яах гэж төр засаг үймүүлж явсан юм” гэж хэлсэн нь надад том цохилт болсон. Тэгээд л хүлээн зөвшөөрсөн юм.

- Мөн та “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байлаа. Мөнгө төгрөг иддэг уудаг гэсэн хардлага үе үеийн захирлуудыг дагадаг байлаа. Таны үед ч яригдаад амжсан байх шүү?


- Эрдэнэ үйлдвэрийн захирлаар хоёр жил ажилласан. Тэр үед мөнгө төгрөг завшиж, идэж уух боломж үнэхээр байгаагүй. Бод л доо. Нэг тонн зэсийн үнийн доод хэмжээ 1325 ам.доллар байсан. Дунджаар 1600 орчим ам.доллар байсан. Гэтэл одоо зэсийн үнэ долоо, найман мянган амдолларт хүрээд байна шүү дээ. Тэр үед Эрдэнэт үйлдвэр 85 сая ам.долларын өртэй байлаа. Цалингаа тавьж чадах уу, үгүй юу гэдэгтээ хүрчихсэн. Үйлдвэр хэзээ мөдгүй зогсох аюулд оччихсон байхад юун мөнгө төгрөг идэж уух манатай байсан юм шүү.

- Төрийн үйлдвэрүүд байнга алдагдалтай ажиллаад байдгийн шалтгаан юунд байдаг юм бэ?


- Тухайн байгууллагыг удирдаж байгаа хүн хоноцын сэтгэлээр ханддагтай холбоотой. Хүнээ зөв олж ажилд нь тавиад, хариуцлага сахилгыг нь үүрүүлээд явбал төрийн компани болгон дампуурч байх албагүй. Ерөөсөө оновчгүй томилгоо, хариуцлага тооцдоггүй явж ирсэн өнгөрсөн 20 жилийн үр дүн шүү дээ.

- С.Зоригийн хэрэг илрэхгүй олон жил боллоо. Та Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа энэ хэргийг хаах цаг нь болсон гэж хэлээд буруудаад байсан талтай...


- Миний санааг буруу ойлгоод мушгисан тал бий. Тэр үед “Олигтой шалгаж үр дүнг нь гаргаад нэг тийш нь шийдэх зорилго тавихгүй байна. Сонгууль дөхөхөөр баатар болох гэж зүтгэх юм бол энэ хэргийг хаасан нь дээр. Шалгах юм бол шалгасан шиг шалга” гэж хэлсэн юм. Гэтэл үүний ганц хэсгийг нь салгаж аваад “Дорлигжав Зоригийн хэргийг хаа гэж хэллээ” гээд шуугиад эхэлсэн. С.Зоригийн хэргийг одоо ч ажлын хэсэг шалгаж байна. Энэ хэрэг гарснаас хойш 16 жил өнгөрсөн байна. Тиймээс хэргийг илрүүлэхэд маш хүнд байна. Өчнөөн олон гэрч ертөнцийн жамаар өөд болж. Амьд үлдсэн нь юмаа мартсан байна. Хавтаст хэргээс зарим зүйлүүд алга болчихсон байна. Нотлох баримт олдохгүй байна. Гэсэн ч бид нэлээд олон чиглэлээр дүгнэлт гаргаад ажиллажбайна. Горьдлого тасраагүй, илрүүлэхийн төлөө ажиллаж байна.
Я.Мөнгөнцэцэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (112.72.13.244)
    Er ni ih nuruutei shudarga hun.Odoo ued baihgui bolson hun chanar ene hund harin bgaa a shuu.Ajliin amjilt husie.
    2014 оны 02 сарын 18 | Хариулах
  • дондог (112.72.13.137)
    прокурор хэргийг хэрэгсэхгүй болгодог юм аа даа янз нь. Энэ хүний ярьж байгаагаар. мөрдөн баЙЦААГЧ ХҮҮ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГО ГЭЭД ПРОКУРОР ДЭЭР ОЧИХООР ПРХОКУРОР ХЭРЭСЭХГҮЙ БОЛГОХГҮЙ ЯАДАГ ЮМ ГЭЖЭЭ ДЭЭ ЯНЗ НЬ. ТЭГВЭЛ пРОКУРОР ГЭЖ БАЙГААД ЯАХ ВЭ ДЭЭ. шУУД Л ШҮҮХТЭЙ МӨРДӨН БАЙЦААГЧ ХҮҮ ХАРИЛЦЧИХ. уЛСЫН ХӨРӨНГӨ Ч ХЭМНЭНЭ.
    2014 оны 02 сарын 10 | Хариулах
  • s.erhbaylag. (122.254.126.51)
    dorligjav said zuv hun.mongold iim turiin tusheed olon baival tun sainsan.minii hundelj unelj yavdag hunii heg yumdaa.
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (160.39.38.17)
    Тэмүүжин чинь ажил мэдэхгүй зүгээр л яридаг хүн одоо ажил амьдрал хоёр ямар зөрүүтэй байгааг бодит байдал бэлхэнээ харуулж байна
    2014 оны 01 сарын 22 | Хариулах
  • иргэн (160.39.38.17)
    Тэмүүжингийн батлуулсан хууль нь ямарч хэрэгжих боломжгүй хуулийн байгууллудыг гацаанд оруулаад байгааг шууд хэлэх ёстой байсан юм
    2014 оны 01 сарын 22 | Хариулах
  • zochin (203.194.115.134)
    olon ulsaas shiidegdsen paushik hereg yagaad heregsehgui bolson yum bol
    2014 оны 01 сарын 22 | Хариулах
  • иргэн (112.72.13.131)
    Татварын Гансүхийг хэзээ суллах вэ?
    2014 оны 01 сарын 22 | Хариулах
  • Доржпүрэв (103.10.23.108)
    Нам гэх зохион байгуулалтай бүлэглэлүүдэд хандив нэрээр авилгал өгч албан тушаал авчихаад бие биеэ дээрэмддэг явдалаа зогсоох хэрэгтэй.
    2014 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (207.236.37.162)
    Ард түмнээс нэг ч сонгогдож үзээгүй мөртлөө Ардчилсан намын нэрээр албан тушаал, эрх мэдлээс бууж үзээгүй гар даа. Их олон хэрэг завчиж, их ч мөнгө хийсэн нөхөр дөө.
    2014 оны 01 сарын 22 | Хариулах
    • т
      дорлиг мундаг хүн ерөнхий сайд болноо
      2014 оны 01 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
    11 цаг 58 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
    12 цаг 8 мин
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
    12 цаг 18 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
    12 цаг 28 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
    13 цаг 28 мин
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    Өчигдөр 15 цаг 56 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    Өчигдөр 15 цаг 49 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 14 цаг 35 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    Өчигдөр 14 цаг 16 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    Өчигдөр 09 цаг 50 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Үйл явдал: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Чуулган: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, эцэслэнэ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
24 баримт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК