Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СУИС-ийн дэд профессор, МУГЖ О.Ичинхорлоо: Олон сар таягтай явсан би өндөр өсгийт өмсчихөөд хүүгээ Нисэх дээр тослоо

2011-12-17
0
ЖИРГЭХ
   Москвад болсон мундаг том уралдаанд Монголын дуучид мундаг том амжилт гаргалаа. Аль ч утгаараа өнгөрч буй долоо хоногийн хамгийн сүпер мэдээ энэ байв. Монголчуудын хувьд өнгөрсөн оны хамгийн баяртай сайхан мэдээ ч энэ байж магадгүй. М.Глинкийн уралдаанд цойлсон манай гурвын нэг, эрэгтэй нэгдүгээр байрын шагналт Г.Ариунбаатарын багш О.Ичинхорлоотой ярилцлаа.
   Москвад болсон мундаг том уралдаанд Монголын дуучид мундаг том амжилт гаргалаа. Аль ч утгаараа өнгөрч буй долоо хоногийн хамгийн сүпер мэдээ энэ байв. Монголчуудын хувьд өнгөрсөн оны хамгийн баяртай сайхан мэдээ ч энэ байж магадгүй. М.Глинкийн уралдаанд цойлсон манай гурвын нэг, эрэгтэй нэгдүгээр байрын шагналт Г.Ариунбаатарын багш О.Ичинхорлоотой ярилцлаа. Г.Ариунбаатарыг гардаж “уясан уяач” нь чухам энэ хүн юм. Түүнд мэхийн ёсолмуу.  
    
-    Таны шавь алдарт М.Глинкийн нэрэмжит уралдаанд түрүүллээ. Сэтгэгдлийг тань сонсмоор байна?
-    Маш том амжилт гаргалаа. Өнгөрсөн гуравдугаар сараас энэ тэмцээнд бэлдсэн л дээ. Хүүхэд маань зуны турш сургуулилттай байлаа. Г.Ариунбаатар маань ч их хөдөлмөрлөсөн, би ч чадах ядахаараа өгөх зөвөлгөөгөө өгөөд явцгааж байлаа. Маш их хөдөлмөрлөсөн. Тэгээд үүний үр дүнд юу болдог бол гэж их айж байлаа. Бас нөгөө талаар өөрсдөдөө итгэж байлаа. Жаахан ч болов түрүүлэх найдвар байсан шүү. Би ч хүүхэдтэйгээ цаг минут бүр хамт байж байсан. Нэгдүгээр шатандаа Москвагийн цагаар зургаан цаг хэдэн минут, Монголын шөнийн нэг цаг хэдэн минутад дуулах гэж байна гээд л цагийн зөрөөнд ерөөсөө унтдаггүй байсан. Тэгсэн утсаар яриад “Хоёрдугаар шатандаа тэнцчихлээ” гэж хэлэхээр нь би баярлаад л явчихлаа. Тэр үед би хүүдээ “За миний хүү сайн байна. Баярлалаа. Одоо миний хүү тэгж дуулаарай” гэж захиж байлаа.  Хэд хоног ер амар суусангүй. Надад маш хүнд өдрүүд өнгөрлөө. Баяр, хүлээлт, сэтгэл зовоох зүйл маш их байлаа. Шат шатнаас ахиж явахад нь баярлаад л суусан. Хамгийн сүүлд нэгдүгээр шатанд дуулахдаа Монголын цагаар шөнийн хоёр цагт дуулсан. Энэ хэдэн шөнө би ерөөсөө унтаагүй. Өнөөдөр сэтгэл амар сайхан унтаж үзье. Нүүрний арьс үрчийгээд унтаагүй гэдэг нь мэдэгдэж байгаа биз дээ. Г.Ариунбаатар маань утасдаад “Түрүүллээ” гэж хэлэхэд баярласандаа болоод өөрийн эрхгүй цээж битүүрээд шууд уйлсан. Манай шавь нар “Багш уйлж байна” гэж шоолоод. Зарим нь “Даралтаа ихэсгэчихэв, болохгүй шүү!” гэж хэлсэн. 

-    Дэлхийн олон орны мундаг дуучидтай өрсөлдөхөд нь танд ямар нэгэн айдас байсан уу?

-    160 гаруй дуучин оролцсон. Тэгтэл миний шавь дөнгөж 23 настай хүүхэд. Хүүхдээрээ том биетэй, царайлаг, сайхан хүү л дээ.  Г.Ариунбаатар маань дэлхийн том уралдаанд анх удаагаа арван хэдэн ари, романс цоо шинээр дуулж сурч байж оролцсон. Ари, романсыг асар богино хугацаанд сурсан даа. Ердөө 5-6 сар ажилласан. Энэ том аринуудыг дуулах тийм амархан ч зүйл биш. Асар их хөдөлмөр, цаг хугацаа ордог юм. Гэтэл Г.Ариунбаатар маань үнэхээр гайхалтай авъяастай хүүхэд учраас бүгдийг давж их сайхан амжилт гаргалаа. Би хүүгээ уралдаанд явуулсаны дараагаар долоо хоног нойргүй хонолоо. Яагаад гэхээр дэлхийн баритон хоолойтой хүмүүсийн хамгийн дээд чадварыг шаарддаг хамгийн том дуурь болох “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн каватина гэдэг 8-9 минут дуулдаг ари байдаг юм. Тэр ариг дөнгөж 23 хүрч байгаа, урьд нь сонгодог дуурийн уралдаанд орж үзээгүй, туршлагажаагүй хүүдээ өгчихсөндөө би маш их айсан. Уралдааны дэг жаяг бол бүх нотыг хараад дуулдаг. Жаахан алдаа гаргахад л шууд хөөгөөд явуулчихдаг тийм дүрэмтэй. Залуу хүн есөн минут нэг бүтээлийг дуулаад зогсоно гэдэг, хүнээс асар их хүч тэнхээ, сэтгэлийн тэвчээр, авъяас чадвар шаардагддаг юм. Тэр бүгдийг давна гэдэг их амжилт даа.  Би “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн  каватинаг дуулуулахдаа нэг төлөвлөгөө боловсруулсан л даа. Эргээд тэр мэхэндээ орчих вий гэж долоо хоног айлаа. Энэ ариг дуулаад сурчихвал цаашид энэ хүүхэд ямар ч тэмцээнд нисээд л гараад ирнэ. Хоёрдугаарт,  энэ ариг уралдааны хамгийн төгсгөлийн шатанд тохиолдлоор ганц хоёр хүн дуулна уу гэхээс бусад үед тэр бүр дуулаад байдаг зүйл биш. “Хэрвээ дуулаад амжилт гаргачихвал Г.Ариунбаатар цаашид ганцхан энэ аригаар дэлхийг тойрно доо” гэж бодсон. Энэ ари хүүхдэд маань үнэхээр зохилоо. Г.Ариунбаатар энэ шалгуурыг давж гарлаа. Үүнд  би үнэхээр их баярлаж байна.

-    М.Глинкийн нэрэмжит уг уралдаанд манай дуучид хэрхэн оролцож ирсэн бэ?

-    Манай дуучид 2008 оноос эхэлж оролцсон. Энэ уралдаанд дандаа СУИС-ийг төгссөн, манай үе үеийн багш нарын шавь нар орсон. Хамгийн түрүүнд дуурийн дуучин Сайнбаяр гэдэг залуу оролцож гуравдугаар байранд орж байсан юм. Дараа нь Болгарт сургууль төгссөн дуурийн театрын дуучин С.Мөнгөнцэцэг эмэгтэйчүүдийн нэгдүгээр байрыг авсан. Эрэгтэй төрлөөс гуравдугаар байрнаас дээшээ гарч үзээгүй байсан юм. Сая Г.Ариунбаатар маань нэгдүгээр байр эзэллээ. Тэгэхээр энэ сургуулиас бэлтгэж гаргасан шавь нар дэлхийн түвшинд хүрсэн, Монгол улсынхаа нэрийг гаргасан сайн дуучид болж байна. Бусад улсуудтай харьцуулахад манай улсад сонгодог урлаг хөгжөөд 40-өөд жил болж байгаа. Энэ ахархан хугацаанд монгол хүний ухаан, энерги, чадварыг дээд зэргээр харуулж чадаж байна даа. Монгол хүн болсондоо бахархмаар. Сүүлийн үеийн хүүхдүүд урьд урьдынхаас чангарч, улам сайн болж байна шүү.

-     Шавийгаа уралдаанд түрүүлсэнийг мэдээд та баяр тэмдэглэв үү? Эсвэл тэмдэглэж амжаагүй явна уу?

-    Тэмдэглэлгүй яахав. Би гэртээ хүүхдүүдтэйгээ амьдардаг л даа. Хүүхдүүд маань ажилдаа явчихсан байсан юм. Би гэртээ ганцаараа байсан. Тэгээд Г.Ариунбаатарыг түрүүлсэн гэдгийг мэдээд ганцаараа жаахан тэвдэж гүйсэн. Ямар ганцаараа архи дарс уултай нь биш. Саяхан би унаж хөлөө хугалаад олон сар таягтай явсан. Тэгээд таягаа тулаад гадагшаа гарч хамгийн түрүүнд нутаг усандаа сүү өргөсөн. Шавийгаа шат болгонд дуулж байхад би шөнө гадаа сүүгээ өргөөд л зогсож байсан. Хамгийн дээд зэргийнхээ гоё хувцас болох булга минжээ өмсчихөөд “Оросын ард түмэн мандтугай, монгол түмэн мандтугай” гэж хэлээд л сүүгээ өргөөд зогсож байлаа. Газар дэлхий уул усандаа “За болсон, баярлалаа, миний хүүгийн хийморь, аав ээжийнх нь хийморь түшлээ” гээд л зогсож байлаа. Би тэгж баяраа тэмдэглэсэн дээ. Дараагаар нь охин руугаа утасдаад энэ мэдээг дуулгасан. Тэгсэн манай охин орой ажлаасаа ирэхдээ надад цоо шинэ гутал, өмд, цамц авчирч өгсөн. “Маргааш Г.Ариунбаатар ирнэ. Та битгий муухай хуучин хувцастай очоорой” гэж хэлээд хувцас авчирч өгч байгаа юм. Би өндөр өсгийтэй гутал өмсөхгүй таягтай гурван сар болсон. Өглөө охиныхоо авч өгсөн хувцасыг, өндөр өсгийтөө өмсөөд  нүүрээ хэд дахин будаад л шавиа тосохоор явлаа даа. 5 цаг 30 минутад манай А.Дашпэлжээ багш машинаар ирж намайг аваад, хоёулаа Нисэх рүү цэцэг навчаа авч очиж хүүгээ тосч авлаа.

-     Г.Ариунбаатарын хувьд хичээлдээ ямар хүүхэд байсан бэ?

-    Анхных нь багш МУГЖ Д.Банди гуай байсан юм. Г.Ариунбаатар хоёр жил тэр багш дээрээ сурч байсан. Тэгээд багш нь нас барангуут надтай хичээллэж эхэлсэн л дээ. Төгсөөд хоёр жил болж байгаа. Энэ хугацаанд надтай бүх зүйлээ хийж ажиллаж байна. Саяын уралдааны программын төлөвлөгөө, хоолойн дасгалаа надтай бэлдсэн. Би өөрт нь “Чамд олон улсын тэмцээнд оролцох бололцоо байна. Тиймээс хоёулаа уралдаан тэмцээнд бэлдэнэ. Чамайг ингээд зүгээр орхихгүй. Чи бол авъяас чадвараараа дэлхийд танигдахаар дуучин. Тийм учраас би чамайг бэлдэнэ” гээд түрүүний ари энэ тэрийг дуулуулж эхэлсэн л дээ.

-    Амжилт гаргахаар дуучин гэдгийг нь та урьдаас мэдэж байжээ ?

-    Тэгэлгүй яахав. Үнэхээр их авъяастай хүүхэд. Д.Банди гуай хоолойг нь их сайхан суулгаж өгсөн. Тэр хүн эхнийх нь суурийг сайн чиглүүлж надад өгч байгаа юм. Миний хувьд дүр зураг нь харагдчихсан хүүхдийг цааш нь нарийсгаж хөгжүүлэх ажилтай болсон. Бид хоёрын ажиллагаа маш сайхан таарч байгаа. Цаашдаа бүр том тэмцээнүүдэд баруун Европ руу явуулна гэж бодож байна. Саяын “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн каватинаг одоо дуурьт дуулуулна гэж бодож байна. “Сүлд” чуулгын” гэсэн харъяалалтайгаар Дуурийн театрт бүхэл бүтэн дуурийн бүтээл тавина гэж бодож байгаа.

-    Ер нь баритон хоолойг суулгахад багш хүнээс хэр их ур чадвар шаарддаг вэ?

-    Ер нь хоолойны ур чадварыг суулгах нь асар хүнд ажил. Хоолой бүр тусдаа ялгаатай. Таван төрлийн хоолой байна. Жишээ нь, сопрано хоолой гэхэд дотроо 5-6 дахин задарна. Чи бид хоёр адилхан сопрано байхад бидний хоолой хоёр өөр дуугаралттай, цар хүрээтэй байдаг. Хүний хоолой чинь байгалиасаа тэгж заяадаг юм. Тэгэхээр хоолойнуудыг хүн болгонд тааруулж суулгадаг. Зарим хүнд гурав, дөрвөн жил ажиллаад ч суудаггүй хоолой гэж байдаг. Ер ойлгодоггүй, авдаггүй хүмүүс байна. Аа тэгэхэд зарим хүн хоёр гурван сар ажиллаад л эхний өнгөнүүдийг зөв тогтоогоод эхэлдэг жишээтэй. Багш шавь хоёрын ажиллагаа маш нягт байх хэрэгтэй. Багш хүн маш гярхай байх ёстой юм. Өөрөөр хэлбэл бид нар амьд хүнийг хөгжмийн зэмсэг болгодог байхгүй юу. До нотыг өргөөд л авахад хөгжим дээр дарж байгаа юм шиг авч байх ёстой гэсэн үг. Баритон, сопрано хоолойг төрүүлэхэд  үнэхээр хэцүү. Хоолой тавьдаг ажил бол маш хүнд. Багшийн суулгасан хоолойг сайхан эзэмшээд, сайн ойлгоод авчихвал Г.Ариунбаатар шиг амжилттай явна.

-    Хөдөлмөрлөж байж дуурийн сайн дуучин болдог гэж сонссон?

-    Тийм ээ. Хөдөлмөр маш их хэрэгтэй. Түүнээс гадна багш бид нар шавь нартаа биеэ зөв авч явахад туслах хэрэгтэй болдог. Хөдөө хонь хариулж байгаад ирсэн хүнийг сонгодог урлагтай холиод хотын хүн болгох хэрэгтэй. Түүний дараа хөгжмийн хүн болгоно. Тэгж байж сонгодог урлагийн хүн болгоно шүү дээ. Гайхамшигтай сайхан, сонирхолтой, эхлээд дуусдаггүй ажил даа.

-    Г.Ариунбаатарын хоолой баритон дотроо яг аль ангилалд нь багтдаг вэ?

-    Баритон дотроо өндөр, өндөрлөг хоолой. Өөрөөр хэлбэл уянгын баритон хоолой гэх юм уу даа. Дээшээ их өндөр гардаг. Нарийн өнгийг их сайн дуулдаг. Тийм сайхан хоолой доо. Зарим дуучид ихэнхдээ дээд талын өнгөн дээр тээглээд байдаг. Тэгэхэд бол манай Г.Ариунбаатарын хоолой дээшээ маш сайн гардаг. Саяын тэр ари гэхэд л бараг хоёр октав ля ноттой. “За яахав, би амьддаа чамаар ганцхан ари дуулуулаад сургачихъя. Үүнийг дуулчихвал чи цаашдаа гайхамшигтай явна” гэж хэлж сургасан. Тэгж хэлж өгсөн юмаа би энэ хүүхдээс авч чадлаа. Нэгдүгээр шатанд Фигарог дуулахад нь л хүмүүс маш сайхан хүлээж авсан гэсэн. Тэгээд хоёрдугаар шатанд гарч ирээд дуулах гэхэд нь үзэгчид “Том монгол!” “Өндөр монгол!” “Гоё монгол!” гээд л орилолдоод байсан гэсэн. Би 32 жил багшлахдаа энэ ариг нэг ч баритоноор дуулуулаагүй. Бодсоор явтал энэ хүүхэд над дээр ирээд тэгээд дуулуулсан. Би санасандаа хүрч чадсан. Бүр баярлаад хөлөө өвдөхийг мэдэхгүй өндөр гуталтай явж байна шүү дээ.

-    Нэр хүндтэй уралдаанд орсон учраас дуучны сэтгэлзүй нэлээн тогтворгүй байсан байх. Таны хувьд шавийгаа сэтгэл зүйгээр нь яаж дэмжиж байв?  

-    Уралдааны үеэр би үргэлж мессэж бичиж байсан. Утсаар ярьчихаад хэлээгүй дутуу орхисон зүйл байвал араас нь мессежээр явуулдаг байлаа. Сүүлийн шалгаруулалтанд орохын өмнө мессежээр “За миний муухай хүү одоо гуравдугаар шат болох гэж байна. Нэгдүгээрт, чи амьсгаагаа тогтуун доош нь тавь. Хоёрдугаарт, дуулахдаа маш ойрхон жигдхэн, нягт дуул. Хамгийн гол нь тайван, ухаантай бай. Дуулж байхдаа энэ ертөнц дээр хамгийн ихээр хайрладаг хүнээ нүдэндээ хараад дуулаарай, багш нь үнсье” гэж бичээд явуулсан. Сүүлийн шатанд Г.Ариунбаатар П.Чайковскийн “Гилбэрийн хатан” гэдэг мундаг драматургитай дуурийн хэсгээс дуулсан. Ван хүн жирийн нэгэн бүсгүйд дурлаад хайр дурлалаа илчилж байгаа их том ари л даа. Манай хүү болохоор их том хоолойтой, сайхан биетэй хүчтэй дуулдаг тийм оргилуун сэтгэлтэй, юунаас ч айж эмээдэггүй хүн л дээ. Тэгэхэд энэ ариг Г.Ариунбаатар шиг хүн дуулахад их хэцүү. Уг нь зөөлхөн, намуухан хоолойтой, цаанаа нэг бодолтой хүн дуулдаг дуурь. Зарим  аринууд том хоолойтой дуучдад жижигддэг. Г.Ариунбаатарыг дуулахад энэ ари асар их жижигдэж, хүндэрч нарийдсан. Эсрэг тэсрэг хоёр зүйл одоо яах бол гэж би их айж байлаа. Ядаж байхад шалгаруулалтын хамгийн эхэнд Москвагийн симфони оркестртой дуулах гэж байгаа байхгүй юу. Тэгсэн азаар их сайхан дуулсан.

-    “Таны явуулсан мессэж надад тэгэж санагдсан шүү” гэж өөрөө танд хэлэв үү?

-     Сая олон хүнтэй уулзаж бужигнаад сайн юм ярьж ч чадсангүй. “За багш аа, нарийн зүйлээ хоёр гурван хоногийн дараа ярина шүү” гэж хэлж байна лээ.

-    Энэ жилийн уралдаанд шүүгчид нэлээд хатуу шалгууртай ажилласныг та анзаарсан уу?

-    Их хатуу шалгууртай, маш шударга шүүсэн. Тэгээд “XXIY уралдаан маш шударга сайхан болж өнгөрлөө" гэж Оросын хэвлэлүүдээр гарсан гэнэ. Г.Ариунбаатарыг нэгдүгээр шатанд Фигарогийн ариг дуулахад нь шүүгчид дэмжиж эхэлсэн. “За чи маш сайн дуулаарай, тэсээрэй” гэж хэлсэн гэсэн.

-    Тэмцээнд түрүүлэхэд хэдий хэмжээний шагнал мөнгө авдаг юм бол?

-    Шагнал нь өндөр байдаг байх аа. Миний хувьд ерөөсөө мөнгийг чухалчлаагүй. Хэдэн төгрөг өгдөгийг нь огт мэдэхгүй. Би хүүхдээ түрүүлүүлэх гэж л энэ уралдаанд оруулсан. Бүртгүүлэхдээ 140 мянган төгрөг тушаасныг л мэдэж байна.

-    Манай үе үеийн шилдэг дуучид Дуурийн театрт ажилладаг. Г.Ариунбаатарыг яагаад Дуурийн театрт ажиллуулаагүй юм бэ?

-    Г.Ариунбаатар хоолойны мах авахуулаад бие нь муу байхдаа сургуулиасаа хоёр жил завсардсан. Над дээр ирэхийн өмнө шүү дээ. Хоёр жилийн завсарлагатай явж байхдаа “Сүлд” чуулгад ажиллаж байсан байгаа юм. Гэр нь хөдөө байдаг хүүхэд л дээ. Их сайхан дуулдаг болохоор “Сүлд” чуулгын дарга Л.Гаваасүрэн авч ажиллуулсан байна лээ. Гэхдээ одоо Г.Ариунбаатар байнга сургууль дээрээ ирж хоолойны дасгалаа хийгээд явдаг л даа.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Canada-s (99.24.231.146)
    БАГШ САЙН БОЛ ШАВЬ САЙН. ХЭН ХЭНД ТАНЬ УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ!!!
    2012 оны 07 сарын 04 | Хариулах
  • наран (180.235.181.74)
    сайхан ч ярилцлага болж сэтгэл хөдөлж хоолой зангирчлаа ба олон олон сайн шавь төрүүлээрэй багшаа та шүү
    2012 оны 03 сарын 26 | Хариулах
  • наран (180.235.181.74)
    багшаа танд баяр хүргий маш сайн уяж сойсон ба Ариунбаатар ч гэсэн сайн уралдаж улам их амжилтыг хүсэж ерөөе
    2012 оны 03 сарын 26 | Хариулах
  • BM (88.146.198.5)
    Mash tom bayar hurgieeeee
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.91.112.12)
    Сайхаан сайхан хэлэх үг алга
    2011 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.19.192)
    bayar hurgiye amjilt husie ushuu olon temtseen uraldaan bga shuu
    2011 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.19.192)
    bayar hurie
    2011 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.246.131)
    iim mundag shaviig toruulsen bagsh tanaar baharhaj bntanii ajil amidrald ulam ih amjiltiig husey
    2011 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (67.5.144.56)
    Sain bna bayar xyrgie
    2011 оны 12 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    3 цаг 25 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    5 цаг 39 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    5 цаг 47 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    7 цаг 9 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    8 цаг 34 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    8 цаг 47 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    9 цаг 8 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    9 цаг 19 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    9 цаг 29 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    9 цаг 36 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    9 цаг 47 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    10 цаг 8 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    10 цаг 12 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    10 цаг 13 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    10 цаг 18 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    10 цаг 23 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК