Дүүргүүдийн хүүхдийн эмнэлгийн нийт 679 орон дээр 570 хүүхэд хэвтэн эмчлүүлж, орны ачаалал хэвийн байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Шинээр хэвтсэн өвчтөний 130 буюу 32.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 86.9 хувь нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 22 буюу 26.2 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа аж.