Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь хүмүүжигчдийг ажлын байраар хангах, цалин олгох, тэдний бусдад учруулсан гэм хорын хохирол төлбөрийг барагдуулах зорилгоор нарийн ногооны хүлэмж, блок, модон эдлэл, Монгол гутал, алт, мөнгөний дархан, сур боловсруулах, зүү ороох оёдол зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлж байгаа ажээ. Энэхүү үйлдвэрт давхардсан тоогоор 180 гаруй хүмүүжигч ажиллаж байна. Түүнчлэн тус ангид ял эдэлж байгаа нийт хүмүүжигчдийн 15 орчим хувь нь ар гэрээсээ ирүүлсэн материалаар зүү ороон, даалин урлаж, гэр бүлийнхэндээ илгээдэг бөгөөд энэ нь тэднийг нийгэмшүүлэх, гэр бүлийн харилцаа холбоог батжуулж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд сайн үр нөлөөтэй байдаг гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)