Төв аймгийн Баянчандмань суманд өнгөрсөн оны есдүгээр сарын 24-ний өдөр тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч Б гэх бүсгүйг зодож, улмаар хүчирхийлсэн гэх хэрэг гарсан.
Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжжээ. Прокуророос Б.Ханбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.8, 96.2.9, 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх аж. Харин шүүх хурлын тов одоогоор хараахан гараагүй байгаа юм байна.
Сэтгэгдэл (6)