Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрчүүдийн наадаан шагайн харвааны тухай 24 баримт

2012-7-12
0
ЖИРГЭХ
Эрчүүдийн наадаан гэх шагайн харвааны тухай сонирхолтой 24 баримт
    dc1ed9a5bd897c44bigБөх барилдвал бяртай, морь унавал эрэмгий, сур шагай харвахдаа мэргэн болно гэж эртнээс хүндэтгэсээр ирсэн билээ. Тэгвэл энэ удаа шагайн харвааны тухай 24 баримтыг 24tsag.mn сайт хүргэж байна.
    1. “Хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоотой эрчүүд  буюу Халх тойрмын шагайчид өнгөрсөн зууны эхэн үе хүртэл  ийм андгай тавиад жилд нэг удаа монос цэцэглэх цагаар эргэн уулзаж нааддаг байжээ.
2.    Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэндээ хаад, ноёд өргөө зуураа зугаацдаг наадгай байсан гэлцдэг. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргээ сорьдог наадам болж өргөжсөн билээ.
3. Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу буюу одоогийн Булган аймаг бол шагайн харвааны өлгий ажээ. Булганы харваачид Хангинахын шугуй, Сөртийн тойромд цуглан нааддаг байж .Тиймдээ ч эрт халхын гурван том тойрмын хоёр нь энэ нутгийн уламжлал. Мөн Дорноговийн Луугар, Төв аймгийн Бад гэж алдартай тойрмууд байжээ.
4. Шагайн харваа халх, урианхай, боржигон гэсэн гурван төрөлтэй.
5. Тойргоор тоглодог болохоор шагайн наадмыг тойром хэмээн нэрлэсэн ажээ.
6. Социализмын он жилүүдэд цагаан сар тэмдэглэхийг хязгаарласны адил шагай харвахыг ч хориглосон юм. Тиймээс эрчүүд нууцаар цуглан тоглодог байсан байна.Нэгдэл, сангийн аж ахуй байгуулагдаж, улсын төлөвлөгөөт ажлыг цалгардуулахгүй гэсэндээ тийн хорьж цагддаг байсан болов уу гэсэн таамаглал шагайчдын дунд байдаг гэнэ.
7. Шагайн харваа 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон билээ.
8. Харвааны үеэр шагайчид асраа дэрвэтэл уухайлдаг аж.  Дэмжигчдийн болон өрсөлдөгчдийн уухайлах нь түрлэгээрээ өөр юм.  Өөрсдийн талынхны аялгуулаг уухайнд харваачийн цэц нэмэгддэг бол, эсрэг багийн огцом, хүчтэй уухайнд барьц алдаж мэдэх гэнэ шүү. Төв халхын уухай, Дөрвөд далай ханы, баяд, урианхай боржигин уухай гэж нутаг оронд арай өөр өөр байдаг ажээ. Өнөөдрийн хувьд шагайчид голдуу төв халхын боржигин уухайгаар наадах болжээ.
9. Дорноговь аймгийн хойд тал, Дундговийн зүүн хойд талын суманд Зуутын уухай гэж арай өвөрмөц уухай байдаг970_610_350 бөгөөд энэ уухайг Дундговь аймгийн Өндөршилийн Пүнжигаа хэмээх Пүрэвсүрэн, Батсүх , Айраг сумын ахмад харваач Сүрэнхор нараас бусад хүн мэддэггүй, бараг мартагдах шахсан уухай байдаг гэнэ.
10. Өрөг буюу зурхайгаас есөн тохой /4.72 метр/ зайнаас шагайчид харвадаг. Зурхайн голд тавьсан хясааг онох ёстой.
11. Харвах хэрэгслийг хашлага, сум гэнэ. Хашлаган дээр сумаа тавьж байгаад нясалж харвана.
12. Хамгийн анх далны ясан дээрээс  богийн шагай тавьж бөгцөг харваж эхэлсэн байна. Сүүлдээ хөгжин далны оронд хашлага шагай нь бугын эвэр болж, харин шагайн зурхайг авдрын тагаар орлуулан хасааг богийн шагайгаар төлөөлүүлж, зайг нь гэрийн босгоноос хоймор хүртэл 9 тохой хэмжээтэй болгосон гэдэг.
13. Хашлагыг халуун оронд ургадаг хар сэндэм, цагаан зандан модоор бэлтгэдэг ажээ. Мөн  улаан зандан, хүрэн суман хашлага, буу, агар зандан тохой, говийн яшил зандан зурхай зэрэг ховор нандин шагайн хэрэгсэл хэрэглэх болжээ.
14. Сумыг нь яшил, хар суман, бугын эвэр, зааны ясаар хийдэг .
15. Дорноговь аймгийн Их хэт суманд амьдран суудаг Айраг сумын уугуул нэрт харваач Дөшийн дүү Д.Чулуунсуурьт арав гаруй кг хүнд Яшил зандан зурхай одоо ч хадгалагдаж байна. Мөн үлэмж дархан мэргэн Баясгалан харваачид улсад нэртэй “налгар” хүрэн хэмээх алдартай зурхайн мод байдаг аж. Энэ зурхайг хийсэн мод Даланжаргалан сумын нэрт харваач Насанбуян гэдэг хүнээс улбаатай бөгөөд Богд хааны музейгээс 1940 оны үед акталсан зүйл дотроос авсан гэдэг. Энэхүү зурхай нь Богд хаан Жавзандамба хааны нойрсдог орны мод бөгөөд халуун орны хүрэн зандан гэнэ.
16. Сүүлийн үед алдаршаад байгаа цуутай гоёмсог зурхай бол Дархан хотын прокурор Жамбалын Баярсүрэнгийн Лаосын улаан зандан зурхай, Дорноговийн Айраг сумын Д.Чулуунсуурийнд хадгалагдаж буй Яшил зандан зурхай хоёр ажээ.
17. Яшил, зандан мод хоёр аз дууддаг, гурван тусгалтай эзэндээ сайн энерги дагуулдаг гэж монголчууд бэлгэшээдэг тул нутгаасаа гадагш зарах, гаргахыг цээрлэдэг учиртай юм гэнэ.
shagain_haravaa 18. Харваачдын баг долоон тоглогчтой, зургаа нь харвана. Нэг багтай 80 минут орчим тоглох юм. Тэгэхээр багууд тойргоор өрсөлдөхөд харваачид өдөрт 10 цагийн турш сууж тоглох болно.
19. Шагай харваж байгаа хүнд зайлшгүй байх чанар бол тэвчээр, мэдрэмж хоёр юм . Мөн “Суудал суухад эвгүй, эсвэл гар хөлөрсөн үед тавьсан сум хясаагаа онохгүй. Өрсөлдөгчдийн уухайнд автвал бас л амжилтгүй болдог” байна.  Харваач тоглож байгаа орчин, нөхцлөө мэдэрч, сэтгэл хөдлөлдөө бус оюун ухаандаа захирагдаж чаддаг байх хэрэгтэй юм.
20. Сум тавих үед харваач  өрөг хүртэлх орон зайг тооцоолж, биеийн тэнцвэр, хурууны эвслээ олсон байх аж.  Шагайн харваа нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэлгээний өрсөлдөөн гэлтэй.
21. Эрт дээр үед аль нэг нутагт гол ус бохиртох, ган тохиох, хүн, малын өвчин гарахад шагай харван домнодог байжээ.
22. Шагай харваж сурсан хүн нум сум харвахад бас орон зайгаа багцаалах, тооцох чадвар илүү байдгийг судлаачид тогтоожээ. Мөн Үндэсний баяр наадмын төрөлд орсон шагайн харваа өдөржин шөнөжин тоглохыг эс тооцвол биеийн эрүүл мэндэд сайн болохыг спортын анагаах ухааныхан тогтоожээ. Тухайлбал, нэг удаагийн тойромд оролцсон харваач 350-410 удаа босч суун, өдөр бүр 2,5-3 км газар явган явсан тооцоо гарчээ.
23. Үндэсний шагайн харваа ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай гэнэ.
24. Шагай харваа олон сайхан монгол эрчүүдийг зөв шийдвэр гаргаж оюун ухаан, хүч чадлаа төлөрүүлэхэд үеийн үед түшиг болсон гэдэгт эргэлздэггүй. Шагайн уухай шуранхайлж, оноо бүрэн, хараа хурц байх болтугай.
Д.Ундрах 24tsag.mn
image

Эрчүүдийн наадаан гэх шагайн харвааны сонирхолтой 24 баримт

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • иргэн (103.26.192.146)
    онодог байг нь хасаа гэж нэрлэдэг юм даа, хясаа биш.Бас Булган гэж хаяглах нь буруу, харин ч говийн аймгууд төв халхаар илүү харваж байсан түүх бдг , манайхан аливааг заавал гуйвуулж өөрсдийн үедээ хэт хамаатуулах гэдэг сайн биш шүү, би энэ спортоор 26 жил нөхөрлөж бгаа улсын цолтой харваач хүн бна, хамад дээд үеийнхний үгийг сонсч явсаан.
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • бодьцог (202.179.11.94)
    шагайг генест бүртгүүлэх ажлыг холбоо хөөцөлдөж байгаа байх аа гэж найдаж байдаг
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • баяраа (202.55.191.35)
    генест бүртгүүлэхгүй бол хятадууд авчхана шүү
    2013 оны 12 сарын 09 | Хариулах
  • ганшагай (202.55.191.35)
    шагайг генест бүртгүүлэх хэрэгтэй
    2013 оны 12 сарын 09 | Хариулах
  • цоож (202.55.191.35)
    шага. йн харваа үндэсний бахархал мөн шүү генест бүртгүүлэх бол 500 баг цуглуурах л хэрэгтэй. хангалттай цуглана гэж бодож байна
    2013 оны 12 сарын 09 | Хариулах
  • алтаншагай (122.201.18.144)
    Хоёр сая хүнээр шагай няслуулж геннесийн номонд орохгүй юугаа хийгээд тэнэгтээд байгаа юм бэ.
    2013 оны 02 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
    6 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны дэлхийн хамгийн “гоё” 40 хорооллыг нэрлэжээ
    2 цаг 44 мин
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
    2 цаг 50 мин
  • Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
    3 цаг 21 мин
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    3 цаг 27 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    3 цаг 56 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    4 цаг 29 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    5 цаг 9 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    5 цаг 18 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    5 цаг 34 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    5 цаг 39 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    6 цаг 29 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    6 цаг 38 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    6 цаг 56 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    7 цаг 14 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    Өчигдөр 15 цаг 44 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    Өчигдөр 13 цаг 40 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК