Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Хэрүүл маргаан, худал хуурмагаар дүүрэн намрын чуулганы дуулиант бичлэгүүд

2017-2-17
0
ЖИРГЭХ

УИХ-д шинээр сонгогдсон гишүүд хэсэгтээ будилдаг. Зарим нь хэвлэлийн хурлынхаа танхимыг олдоггүй, зарим микропонтойгоо харьцаж чаддаггүй. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар ялалт байгуулсан 76 гишүүний 40 нь анх удаа УИХ-д сонгогдсон. Энэ удаагийн парлемантын “шинэков”-уудын зарим нь намрын чуулганы хугацаанд учраа олохгүй байсаар өндөрлүүлсэн. Тодруулбал зарим нэг нь УИХ-ын чуулганы танхимаа олохгүй гадаад, дотоодгүй явж, явж ирсэн бол зарим нь  хууль батлагдчихаад завсарлага авмаар байна хэмээн хээв нэг хэлэх.

Улс төрийн хүрээнд намрын чуулганы үр дүнг хаа сайгүй магтацгааж байна. Үр дүнтэй болсон, бүтээлч болсон гээд аль байдаг гоё ганган үгсээр  булцгаана. Чуулганы хуралдаанаар чухал шаардлагатай олон хууль, журмууд батлагдсан уу гэвэл батлагдсан.

 

Гэхдээ ард түмэн, сонгогчдоо төлөөлөөд улс эх орны уураг тархи болсон энэ газар ёс журмыг нь баримталж, ухамсартайгаар УИХ-ын чуулгандаа сууж, үгээ хэлсэн гишүүд харин хэд байгаа бол.

УИХ-ын гишүүд эхнээсээ дүнгээ “сонсоод” эхэлчихжээ. Хамгийн харамсалтай тааруухан үзүүлэлтүүдийг эрх баригч намын “эрх танхил” хүртэж, чих халууцуулсаар. Намрын чуулганы хуралдаанд Б.Наранхүү 166 цаг суухаас 140 цаг, УИХ-ын гишүүн Д.Гантулга 108, УИХ-ын гишүүн Б.Жавхлан 103 цаг УИХ-ын чуулгандаа суугаагүй байна. Мөн хамгийн их гадаад томилолттой гишүүдийг  Б.Жавхлан тэргүүлсэн бол орон нутагт ажилласан гишүүнээр Д.Гантулга тодорчээ. Түүнчлэн энэ удаагийн чуулганы хэлгүй гишүүдээр С.Батболд, Д.Мурат, Г.Солтан, хамгийн их чөлөө авсан гишүүдээр Ж.Эрдэнэбат, С.Эрдэнэ, О.Содбилэг нар бусдыгаа цойлсон байх юм.

 

УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Энэ утгаараа УИХ-ын 76 гишүүнд хурал таслах эрхгүй. Харамсалтай нь бодит байдал дээр бараг бүгд энэ үүргээ ухамсарладаггүй. Ялангуяа УИХ-д үнэмлэхгүй олонх болсон МАН-ынхан ирц бүрдүүлэлтийг дээд зэргээр хангаж ажиллах ёстой. Гэвч УИХ-ын дэд дарга нь “Унтаж байгаа гишүүдээ орноос нь босгоод авчир” хэмээн индэр дээрээсээ зарлаад сууж байх жишээний.

 

Энэ удаагийн “24 баримт”-аараа намрын чуулгаар УИХ-ын гишүүдийн зарим дуулиант ишлэлүүдийг ямар нэгэн дараалалгүйгээр хүргэж байна.  


 

1. УИХ-ын гишүүн Б.Ундармаа эрүүл байна уу?

 

Тэрбээр энэ бичлэгийн талаар тайлбар хийхдээ "Би архи, дарс огт хэрэглэдэггүй гэдгийг хариуцлагатайгаар хэлнэ. Уусан ч найз нөхдийнхөө хүрээнд вино ууна уу гэхээс биш хатуу дарс хэрэглэдэггүй. Тэр өдөр Н.Амарзаяа гишүүн намайг хажуудаа суучих гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маш богинохон хугацаанд асуудал яриад босохын зуурт энэ бичлэгийг сошиалд тавьж байна. Энэ бол нийгэмд буруу үлгэр дууриал үзүүлж байна" гэсэн юм.


 

2. Утаа хариуцсан яамны сайд нь арай ч дээ

 

Өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болсон. Энэ хуралдаанд Байгал орчин, аялал жуулчлалын сайдын хувиар оролцсон Д.Оюунхорол сайдын тэрхүү хурал дээр Ерөнхийлөгчөөс асуусан асуулт сошиалд дуулиан дэгдээж байна. Асуултаас үзвэл лав манай улсын Байгаль орчны сайд утааны асуудлыг гамшгийн хэмжээнд хүрсэн гэдэгтэй эвлэрэхэд хэцүү байсан бололтой.


 

3. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байнгын хороон дээр цай ууж, боов идэв

 

М.Оюунчимэг энэ талаар тайлбар өгөхдөө "Эмэгтэй гишүүд маш хариуцлагатай, шударга ажиллаж байгаа. Хариуцлагын асуудлыг ярьж, асуудалд хяналт тавьж, хуралдаа маш идэвхтэй сууж байна. Хор найруулахад оролцохгүй байна. Гэтэл эмэгтэй гишүүдийн хэлж, хийж байгаа үйлдэлд анхаарал тавихгүйгээр тэднээс өө хайж байна. Ганц удаа кофе ууж байгаа бичлэгийг маань төлбөртэйгээр цацаж байна. Ганц би ч биш манай эмэгтэй гишүүдийг онилсон ажил явагдаад байна" гэсэн юм.


 

4. УИХ-ын гишүүн "Бохь" Н.Амарзаяа

 

"Утааны эсрэг авах арга хэмжээний тухай" байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хээвнэг бохь зажилан суусан нь хүмүүсийн дургүйцлийг нэлээд төрүүлж, цахим ертөнцөд шүүмжлүүлж байна. Үр хүүхэд, ирээдүй хойчийнхоо төлөө утааны эсрэг хамгийн түрүүн хөөцөлдөх учиртай эмэгтэй гишүүдийн төлөөлөл ийн суугаа нь хүмүүсийн дургүйцлийг бүр их төрүүлж байна.


 

5. Ерөнхий сайд Ж Эрдэнэбат хачирхалтай тайлбар хийж, олныг ”ангайлгалаа”

 

Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох шалтгааныг Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдааны дээр тайлбарлаж, олны "ангайлгалаа". Тэрээр хэлэхдээ "Яг хэрэгжээд эхэлвэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу. Тийм учраас МАН мөрийн хөтөлбөртөө "Насны хишиг" гэдэг тэтгэвэр олгоё гэж оруулсан. Ахмадууд маань хосоороо хамтдаа урт наслах тусмаа төр засгаас илүү тэтгэвэр авах юм шүү гэж бодож байгаа" гэв.


 

6. Б.Чойжилсүрэн: Талийгаачийнхаа өмнөөс тэтгэвэр авмааргүй байна гэсэн

 

Ерөнхий сайд болон Сангийн сайдын ийм цочир мэдэгдлүүдийг хүмүүс янз бүрээр хүлээж авсан. Мөн Монголын ахмадын чөлөөт холбоо мэдээлэл хийж "Эрхэм Ерөнхий сайд аа, сардаа 40-50 мянган төгрөгийн нэмэгдэл авахын тулд нэгнийгээ үхээсэй гээд сууж байдаг ганц ч ахмад настан байхгүй. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хамтын тэтгэврийг авмааргүй байна гэсэн ахмадуудын нэрийг зарлаж өг. Өнөөдөр тэтгэвэр авч буй 310 мянган ахмад байна.Хэн ч насыг насалж гавьяаны амралтад гардаг. Энэ үеийн эдийн засгийн баталгаа бол тэтгэвэр шүү" хэмээсэн юм.


 

7. Ж.Энхбаяр: Б.Чойжилсүрэн сайдыг Тагнуулын Ерөнхий Газар шалга...Төрийг сульдуулах зорилготой...

 

2017 оны төсвийн төслийг өргөн барихдаа цэрэг, батлан хамгаалах салбарын ажилтнуудын урамшууллыг хасч, тэтгэвэрт гарах үед олгодог нэг удаагийн 36 сартай тэнцэх цалинг танах санал оруулж ирсэн Сангийн сайд Б.Чойжилсүрэнг тусгай зорилготой гэж  Ж.Энхбаяр гишүүн хардаж байгаагаа ийнхүү хэлсэн юм.


 

8.Ж.Энхбаяр: Б.Чойжилсүрэн сайдад хатуу сануулъя. МАН энэ хүний асуудлыг ярих ёстой

 

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Сангийн сайд Б.Чойжилсүрэнг өмнө нь нэлээн хатуухан шүүмжлээд авсан билээ. Түүнийг бүр Тагнуулын Ерөнхий газраар шалгуулах хэрэгтэй гэсэн. Тэрбээр энэ удаа ч гэсэн "Засгийн газар энэ хүнийхээ асуудлыг дотроо ярих цаг болсон. Б.Чойжилсүрэнгээс болж МАН-ын бүлэг, УИХ-ын нэр хүнд эвгүй байдалд орлоо" гэдгийг сануулсан юм.


 

9.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг “сүхдсэн” А.Сүхбат

 

Тэрээр "Энэ хууль яг л нэг өрнөдийн хуулийг цэг таслалгүй хуулаад тавьчихсан байгаа юм. Тэгэхээр энэ чинь дорнын ёс заншилтай Монгол гэсэн өвөрмөц үндэстэнд таарахгүй. Олон сөрөг үр дагавар гарч магадгүй. Хайртай хүүдээ хатуу үг хэлж болохгүй болчихсон цаг юм уу. Хайртай морио хазаарлахгүй бай гээд байгаа юм уу. Тэрийг би ойлгохгүй байна" гэсэн нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлсэн юм. Ямар сайндаа л "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг “сүхдсэн” А.Сүхбат" хочлуулхав.


 

10. Ц.Нямдорж: Ах эгч нар нь Д.Гантулга, Н.Учрал нарыг батлан дааж авцгаа... Хуралдаа ирэхгүй

 

Намрын чуулган хаалтаа хийж, гишүүдийн ирцийн мэдээ гарахад ажлаа таслаагүй гишүүнээр Д.Тэрбишдагва тодорсон бол хуралдаанаа тасалсан гишүүдийг Б.Наранхүү тэргүүлжээ. Түүний араас энэ парламентын хамгийн залуу түшээ Д.Гантулга 58 цаг хуралдаа сууж, 108 цаг чуулгандаа оролцоогүй. Гадаад томилолтоор 27 цаг, орон нутагт 33 цаг, 21 цагийн чөлөө авснаар удаалсан байна. Үүнийг нь Ц.Нямдорж мэдсэн мэт туршлагатай гишүүдээр батлан даалгах тухай асуудлыг сөхөж тавьж байж.


 

11. Ц.Нямдорж: Туслахууд унтаж буй УИХ-ын гишүүдээ орноос нь босгоод авч ир...

Өмнөх парламентад ирц бүрдүүлэх гэдэг том асуудал байлаа. Учир нь цөөнх болох МАН-ынхан байнга шахуу ирцээрээ боодог байсан нь үүний том шалтгаан. Гэвч МАН-ынхан угаасаа хуралдаа ирэх, ажлаа хийх дургүй нөхдүүд бололтой. УИХ-д үнэмлэхгүй олонх болчихоод дэд даргаараа ингэж хэлүүлж байх юм.


 

12. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Candy crush" тоглосон уу?

Ийм нэгэн бичлэг саяхан цахимд тавигджээ. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ "Candy crush" тоглож буй зураг дуулиан тарьсан билээ. Харин хашир туршлагатай улс төрч маань түүний араас орчихов уу даа. "Би хуулийг орондоо ч засна" хэмээн хээв нэг хэлсэн тэрбээр дараа нь "Би хуулийг тоглож байхдаа ч батална" гэх вий дээ.


 

13. Н.Учрал: Х.Тэмүүжин нарын гишүүдийн бантан болгосон Эрүүгийн хуулийг би гурилтай шөл болгон заслаа...

Х.Тэмүүжин бол АН-ынхны урьдаа барьдаг сайн хуулчдын нэг. Харин УИХ-ын гишүүн Н.Учрал түүний баталсан хуулийг "бантан" хэмээгээд түүнийг нь өөрөө гурилтай шөл болгосон гэв.


 

14. Н.Учрал кнопдсоноо ингэж тайлбарлав

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад бусдын өмнөөс кнопыг нь дарж санал нэмэрлэдэг буруу жишиг тогтоод удаж байгаа. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Оюундарь нарын бусдын кнопыг дарж буй фото зураг цахим орчинд тарж, шүүмжлэлд өртсөн билээ.


 

15. УИХ-ын гишүүд кнопддог шалтгаанаа ингэж тайлбарлав

Өмнөх парламентын үед яригдаж байсан “кноп”-ны асуудал дахин сөхөгдсөөр. УИХ-д хэлэлцэж буй асуудлыг шийдвэрлэхэд их үүрэг гүйцэтгэдэг “кноп”-ыг бие биенийхээ өмнөөс дарж шийдвэр гаргадаг байсан үйлдэл тасраагүй л байна.


 

16. Жуулчин Д.Оюунхорол

 

17. Д.Оюунхорол: БНХАУ-ын Жуулчдыг визгүйгээр зорчуулах талаар яригдаагүй

Тэрбээр байнгын хорооны хурал дээр визгүй болгохоор Засгийн газрын хуралдаанаар ярилцаж байгаа ч гэсэн үүнийгээ хэвлэлийн хурлын үеэр үгүйсгэсэн юм.


 

18. Ж.Энхбаяр: Огцруулна шүү... Сайд Г.Мөнхбаяр, Д.Оюунхорол, НЗД Су.Батболдоо

Байнгын хорооны хуралдааны үеэр Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар хэлэлцэх үед Тэрбээр "“Олон жил яригдаж байгаа энэ асуудлыг далайцтай шийдэж, санхүүжилтийг босгож,  ирэх жил барилгын ажилдаа орохгүй бол холбогдох албан тушаалтнууд нь хариуцлага үүрэх ёстой. Үгүй бол мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлж буй БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр болон хотын дарга С.Батболд гуравтай хариуцлага ярина" гэсэн юм.


 

19. Т.Аюурсайхан: Сү.Батболд, төрсөн ах Сү.Бат-Очир, Д.Цогтбаатар нар оффшор дансаа шалгуулах хэрэгтэй

Панамын мэдээлэлд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Сү.Батболд, түүний төрсөн ах С.Бат-Очир, Ч.Батзориг, С.Баярын охид Б.Нандин, Б.Бадамханд нарын нэр байгаа юм.


 

20. Ц.Гарамжав: Хүний нэр төрийг худалдагдсан хэвлэл, сэтгүүлчид, цахим орчинд гутааж байна...

Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуульд, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болсон. Энэхүү хуралдаанаас онцлох нэгэн зүйл нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчныг хүний нэр хүндийг гутаан доромжлоход ашиглаж байна. Ажил хийсэн ч гүтгэж хийгээгүй ч гүтгэгдэж ёс суртахуунгүй байдал газар авсаар байна" хэмээн хэлээд Сэтгүүлчдэд эрүүгийн шийтгэл хүлээлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь олны дунд яригдаж эхэлсэн бас нэгэн хурц асуудлуудын нэг болсон.


 

21. С.Жавхлан: Бурхан халдун уулын нэрийг эмэгтэй хүн өөрчлөхөөр оруулж ирсэнд харамсаж байна

УИХ-ын чуулганаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан. Хуралдааны явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нэг уулын нэр солих гэж чуулган хуралдаж байна” хэмээн шүүмжилсэн бол хуулийн төслийг хэлэлцэж баталсны дараа УИХ-ын гишүүн С.Жавхлан “Бурхан Халдун уул биш Бурхан Халдун хайрхан гэж нэрлэх ёстой байсан юм. Би энэ хуулийн төслөөр завсарлага авах горимын санал гаргаж байна. Бурхан халдун уулын нэрийг эмэгтэй хүн өөрчлөхөөр оруулж ирсэнд харамсаж байна. Би Монгол ёс заншлаа дээдэлдэг хүн” гэхэд нэгэнт баталсан хуулиар завсарлага авах, горимын санал гаргах боломжгүй тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тайлбар хийсэн юм.


 

22. О.Баасанхүүгийн "Facebook live"

Түүний "live"-ийг үзсэн иргэн "Улс орноо, эдийн засгаа сэв хийтэл босгоод ирнэ гэж итгэн ард түмэн үнэмлэхүй ялалт өгсөн. Гэвч эрх мэдэлд хүрээд ажилдаа суух УИХ-ын гишүүн алга. Хайран итгэл, хайран үнэмлэхүй ялалт" хэмээн халаглав. Учир нь УИХ-д 65 гишүүнтэй МАН 23-хан хүний ирцтэйгээр Эрүүгийн хуулийг баталсан юм.


 

23. Б.Пүрэвдорж: Ц.Нямдоржийн хүү 10.000 долларын үнэтэй кабель утсыг 93.000 $-оор шахсан...

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд даргын мэдэгдэл тун ноцтой байлаа. ОХУ-ын Засгийн газар бүх тооцоо судалгааг хийж үзсэний үндсэн дээр "Эрдэнэт үйлдвэр" ХХК дахь өөрсдийн эзэмшлийн хувиа зарсан. "Эрдэнэт үйлдвэр" ХХК 100% төрийн мэдэлд шилжсэнээр ард түмнийх болохгүй гэж эрхэм гишүүн үзсэн.


 

24. Сайд Д.Оюунхорол албаны өрөөнд гитар тоглоогүй, согтууруулах ундаа бараг хэрэглэдэггүй гэлээ.

Түүний эвгүй зураг цахимд тарсаны дараа тэрээр " Энэ зургийг Төрийн ордон болон БОАЖЯ-ны албан өрөөнд авахуулаагүй. Энэ бол миний өөрийн байгуулсан сургуулийн охины маань өрөө. Сонгуулийн өмнө охиныхоо өрөөнд авахуулсан зураг" хэмээн мэдэгдсэн. Гэвч түүний ордон дахь өрөөны зурагнуудыг дуулиан тарьсан зурагтай харьцуулбал өрөөний хана, өлгөсөн зураг, тахисан туг нь байрлалын хувьд гайхмаар ижилхэн байгаа билээ.

 

24tsag.mn

image

УИХ-д шинээр сонгогдсон гишүүд хэсэгтээ будилдаг. Зарим нь хэвлэлийн хурлынхаа танхимыг олдоггүй, зарим микропонтойгоо харьцаж чаддаггүй. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар ялалт байгуулсан 76 гишүүний 40 нь анх удаа УИХ-д сонгогдсон. Энэ удаагийн парлемантын “шинэков” –уудын зарим нь намрын чуулганы хугацаанд учраа олохгүй байсаар өндөрлүүлсэн. Тодруулбал зарим нэг нь УИХ-ын чуулганы танхимаа олохгүй гадаад, дотоодгүй явж, явж ирсэн бол зарим нь хууль батлагдчихаад завсарлага авмаар байна хэмээн хээв нэг хэлэх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (185.64.197.105)
    Tanaih henii ali namiin sait um be
    2017 оны 02 сарын 18 | Хариулах
    • Зочин
      АНы мафийн сайт. Өнгөрсөн 4 жил АНы луйварчдаа амаа олохгуй сайлаад байсан хөлсний шар сонин.
      2017 оны 02 сарын 18
  • Зочин (150.129.141.189)
    Tanaih danda man iig muulah yumaa tee
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • ККККК (202.131.233.190)
    МАНУУХАЙНУУД
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
    • Зочин
      АНыхан гэж үнэхээр тархины тураалтай адгийн шаарууд байх юм аа
      2017 оны 02 сарын 17
  • зочин (119.40.97.94)
    Баасанхүү гишүүний зөв ш дээ
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Арвй арай (66.181.177.164)
    Ман -ын тэнэгууд хуухэлдэйнууд ичиж ухмээр арвй арай
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
    • Зочин
      АНыхан гэж үнэхээр тархины тураалтай адгийн шаарууд байх юм аа
      2017 оны 02 сарын 17
  • Зочин (103.11.195.18)
    Сүхбат гэж үнэхээр мангар юмаа.
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
    55 мин
  • Имарт-Таеквондогийн Ази тивийн АШТ-ийг дэмжин ажиллалаа
    1 цаг 10 мин
  • Дэлгэрхангай суманд Enam 3.0 платформыг ашиглах арга, ач холбогдлын талаар сургалт мэдээллийг өглөө
    1 цаг 23 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
    1 цаг 46 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2 цаг 8 мин
  • ОУ-ын жишгээр цахилгаан тамхи болон бусад утаагүй никотин бүтээгдэхүүнд янжуураас 50–80 хувь бага татвар ногдуулдаг
    2 цаг 14 мин
  • Цахилгаан болон халаадаг тамхины хуулийн зохицуулалт бусад улсуудад ямар байдаг вэ?
    2 цаг 31 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг маргааш хүртэл бүртгэнэ
    3 цаг 1 мин
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
    3 цаг 18 мин
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
    3 цаг 31 мин
  • Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 39 мин
  • “Монголын Хөрөнгийн Бирж” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
    3 цаг 45 мин
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
    3 цаг 50 мин
  • "Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв"-ийг хэлэлцэв
    3 цаг 51 мин
  • Шведүүдийн нар буцах өдрийн уламжлалт Мидсоммар баяр
    3 цаг 56 мин
  • Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
    4 цаг 23 мин
  • Я.Содбаатар: МАН ард түмний ерөнхийлөгчийг ард түмнээс нь санал авч гаргах нь зүйтэй гэж үзсэн
    5 цаг 17 мин
  • Морьтон баатрууд Драмын театрын урд байрлах "Өртөө" үзвэрийг зорьж ирлээ
    5 цаг 43 мин
  • Нар буцлаа - БАЯРТАЙ
    5 цаг 50 мин
  • Доналд Трамп, Доналд Трамп Кейр Стармер нарын харилцаа ХУРЦДАВ
    6 цаг 2 мин
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК