Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-21
Өдөртөө
-23
Шөнөдөө

Сангийн сайдын нэрээр хуурамч мэдээлэл тараажээ

2017 оны 5 сарын 16

Сонгууль дөхсөн үед нэгнээ гүтгэх, нэр хүндэд халдах нь хэрээс хэтэрдэг. Харин өнөө цагт цахим орчинд улстөрчдийн нэрийг ашиглан, хувийн нүүр хуудсаар нь худал мэдээлэл тараадаг явдал их гарах болжээ. 


Саяхан сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн "Facebook" хаягийг ашиглан улс орны нэр хүнд, эдийн засагт хортой нөлөө учруулахуйц мэдээллүүдийг түгээсэн хэргийг ЭЦГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарчээ. Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад, “Нээгдээд сар ч болоогүй хуурамч аккаунт байсан. Сонгуулиар ашиглах зорилготой байж болзошгүй, бид хуулийн байгууллагад хандсан” гэдэг хариу өгсөн аж. 


Монголд цахим орчны дарамтаас болж өсвөр насны охин амиа хорлосон хэрэг саяхан гарсан. Дэлхий дахинаа цахим халдлагаас хамгаалах үйл ажиллагаа эрчимжиж, “Facebook”-т хуурамч хаяг, гэмт хэргийн шинжтэй постыг хянах, устгах ажлыг хариуцдаг олон зуун хүний орон тоог шинээр бий болгосоор байна. Харин өнөө маргаашийн эрх ашиг, мөнгөний төлөө ийнхүү интернэт ашиглан гэмт хэрэг үйлдэгсэд мэр сэр байсаар байна.


Э.Бат
 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...