Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-19
Өдөртөө
-26
Шөнөдөө

10 хүүхдэд үнэгүй зүрхний мэс ажилбар хийнэ

2017 оны 8 сарын 11

БНСУ-ын Данвон эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар энэ сарын 5-8-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, чанартай эмийг олгожээ. Тэдний гол зорилго нь төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг БНСУ-д 100 хувь үнэ төлбөргүй эмчлэх юм.

 

2014 оноос эхлэн Монгол Улсад оношилгоо эмчилгээг хийж эхэлсэн тус эмнэлгийн хамт олон гурван жилийн хугацаанд тус аймгаас 23 хүүхдэд зүрхний мэс ажилбарыг амжилттай хийжээ. Энэ жил арван хүүхдийг сонгож, эмчилгээ хийхээр болсон байна.

 

Хүүхдүүдийн хагалгаа, тэдний асран хамгаалагч нарын зам, байр хоолны зардлыг бүгдийг 100 хувь хөнгөлөх аж. Нэг хүүхдийн хагалгааны зардал 60 мянган вонн болдог байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан