Монголын эрчүүдийн дунд нэг хэсэг үсээ ургуулах моод дэлгэрч урлаг соёлынхон хийгээд улс төрчид хүртэл үсээ ургуулаад амжсан. Гэхдээ зарим нэг нь үсээ ургуулсанаа моод биш үндсэрхэг үзэлтэй холбож тайлбарладаг. Ингээд гэзгээ ургуулсан, гэрийн эздүүдийн тухай сонирхуулж байна.
Номин талст хамтлагийн дуучин А.Хаянхярваа: Хаянаа бол мөн л дээрх хүнд санаа тавьж байжээ. За энэ ч яахав. Хаянаагийн урт үсийг та бүхэн санаж байгаа байх. Тэрбээр магадгүй Монголын залуучуудын дунд хамгийн анх урт, шаргал үсний моодыг дэлгэрүүлсэн нэгэн ч байж мэдэх. Учир нь Номинталст хамтлаг анх гарч ирэхэд л Хаянаа үсээ ургуулсан залуу байсан. Одоо бол тэрбээр урлагийн ертөнцөөс улстөрийн амьдрал руу шилжиж байгааг та бүхэн мэдэж байгаа биз ээ.
С.Жавхлан: Монгол дээл, монгол хувцсыг өдөр тутмын гоёлоороо сонгосон С.Жавхлан гэзгээ ургуулаад чамгүй хугацааг үдлээ. Зохиолын дууны ертөнцөд өөрийн карьераа эхлүүлсэн үеэсээ өнөөдрийг хүртэлх хугацаанд нэлээдгүй жин нэмснээс өөрөөр тэгтлээ өөрчлөгдөөгүй С.Жавхлан одоо мөрөө шүргэсэн урт гэзэгтэй болсон. Энэ бол түүний үсний стиль. Гэхдээ зарим хүмүүс түүний урт үсийг өөрт нь багагүй овор нэмсэн гэж үздэгийн билээ.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Р.Гончигдоржийг үсээ ургуулаад эхлэхэд хүмүүс нэг хэсэг бөө болох гэж байна хэмээн шуугиж байсан. Гэтэл тэрбээр бөө болох битгий хэл тийм зүйл сонирходог ч үгүй гэж хатуу эсэргүүцсэн билээ. Өөрийнхөө үсийг үндсэрхэг үзэлтэй холбож үздэг тэрбээр " миний урт үс дээл хувцас өмсч, мөнгөн бүсээ зүүгээд явахад маань хүртэл сайхан харагддаг юм шүү дээ” гэж хэлж байсан удаатай.
Мөн удам дажсан үс ургуулах моод УИХ-ын гишүүн Г.Гончигдоржийн том хүү Г.Эрдэмхишиг бас аавынхаа үсээ гэнэт ургуулах болсныг өвлөж авч байгаа бололтой.
"Апу"-гийн захирал П.Батсайхан: Тэрбээр мөн л үсээ ургуулах моодыг өөртөө хэрэгжүүлсэн юм. Гэхдээ тэрбээр моод хөөгөөгүй ч байж мэдэх. Хуучин үйл явдлыг сөхөхөд, 1500 хоног бясалгал хийж гэгээрэн гарч ирсэн Осгонбаяр хэмээх залуу Чойрын хийдэд хэнтэй ч уулзалгүй бясалгаж төгс гэгээрсэн хэмээн өөрийгөө өргөмжилсөн. Бясалгал хийж байгаа хүн мэдээж урт үстэй байх нь дамжиггүй. Тэгвэл энэ хүний шавь бол Батсайхан юм. Багшийгаа дуурайж нэг хэсэгтээ үсээ ургуулсан байж ч болох юм.
Д.Сосорбарам гавъяат: Монгол түмний ааг омгорхлыг аргагүй л нэг төрүүлж чаддаг хосгүй авьяас билэгтэй жүжигчин бол яах аргагүй МУГЖ Д.Сосорбарам билээ. “Илүү сартай зун”-ы Галбадрах, “Атга нөж” жүжгийн Чингис хаан, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн дүрийг түүнээс өөр жүжигчин бүтээснээр төсөөлөхийн аргагүй. Чухам Д.Сосорбарам гэдэг хүнд л зориулаад туурвисан бүтээлүүд үү гэлтэй. Тэгвэл гавъяат маань мөн л урт үсэнд элэгтэй нэгэн. Хар үс, хар сахал нь урт ургачихаараа царайг нь дараад харин цайвардуу мөртлөө урт үстэй байвал царайг нь гэрэлтүүлээд л явчих юм гэж гавъяатын тухай хэлэх хүн цөөнгүй байдаг. Тэгэхээр Сосорбарам эрхэм цайвар үстэй, сахалгүй байвал илүү аятайхан харагддаг байх нь ээ.
Сэвжидийн Сүхбаатар: Гурван үеэрээ урт үстэй
Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар гэдэг хүнийг монголын ард түмэн “Жалам хар” бүжгээр нь мэднэ. Тэрбээр одоо бол урт сайхан үсэндээ 100 хувийн сэтгэл хангалуун бус болсон гэх. Яагаад гэвэл урьдынх шигээ өтгөн биш, бас бууралтаж цайгаад . Гэсэнч гавъяат маань өөрөө угийн л стиль имиждээ их анхаардаг хүн учир үсээ бууралтаж цайснаар нь аль болох хараглуулахгүйг хичээдэг нь тодорхой. Түүнд урт үс сайхан зохьдог бөгөөд үүнээс өөр дүр төрхөөр Сүхбаатар гуайг төсөөлөх аргагүй гэлтэй. Үнэндээ тэр наснаасаа залуу харагддаг. Энэ бол гагцхүү үрлагийн хүнд л байдаг гоц чанар билээ.
"Хар сарнай"-гийн С.Амараа: Анх олны танил болох гэж өмдөө шувтлан зургаа авахуулан дуулиан тарьж, олон ч хүнээс шүүмжлэл сонсож байсан “Хар сарнай” хамтлагийн ахлагч Амрааг танихгүй хүн нэгээхэн ч үгүй. Үндэсэрхэг үзэл нэвт үнэртүүлсэн түүнээс үлгэр жишээ авах хүн ч олон байдаг. Машиныхаа бөөрөнд хас тэмдэг наан төрийнхөө далбааг машин дээрээ хатган салхи татуулан давхих Амраа магадгүй зариманд нь онгироо сагсуу мэт ч санагддаг байх. Монголын урлагийн төлөө гурван үеэрээ амь амьдралаа зориулан яваадаа бахархдаг дуучин залуугийн үсний имижийг мэдэхгүй хүн гэж байхгүй биз ээ.
С.Амарбаясгалан: Залуу дуучин Минотой хамтран буриад ардын дуу “Хатариш"-ийг орчин үеийн хэв маягт оруулан дуулсан нь залуусыг байлдан дагуулсан юм. Харин оны өмнөхөн жижиг Амараа ахыхаа хүсэлтээр үсээ адилхан засуулж ах дүү хоёр ижилсэх болсон.
"Take off" хамтлагийн Баясук: Баясук нэг хэсэг ургуулаад одоо үсээ богино болгоод телевизид хүч үзээд тун завгүй явна. Сэтүүлч болоход үс нь төвөг удсан бололтой. Royal HD телевизийн уран бүтээлчид “Согтуу Монголоос Саруул Монгол” нэртэй зорилтот шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Тус нэвтрүүлгийг “Take off” хамтлагийн ахлагч Баясук хөтөлдгийг та бүхэн мэдэх биз ээ. Тэгвэл одоогоор тэрбээр Монгол улсын 21 аймгаар тойрон аялж, орон нутгийн ард иргэдийн амьдрал ахуй, залуусын хэв маяг, түүх соёлын дурсгалыг танилцуулсан цуврал нэвтрүүлэг бэлтгэж байгаа юм.
Удирдаач СТА Д.Түвшинсайхан: Улсын филармонийн морин хуурын чуулгын удирдаач СТА Д.Түвшинсайхан үсээ ургуулаад хар өнгийн парик өмссөн юмуу гэлтэй л харагдаж байсан. Өнгөрсөн жил тэрбээр "Эргэцүүлэл" нэртэй уран бүтээлийн тайлан тоглолт хийж байсныг та бүхэн санаж байгаа байх аа.
Жүжигчин Эби: Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг буюу Эби мөн л үсээ ургуулсан залуусын нэг. Түүнийг үсээ ургуулахад С.Амарааг дуурайлаа гэж зарим нэг хүмүүс ярьж байсан юм. Гэтэл Эби бол өөрөө стиль имиждээ маш их анхаардаг сайхан залуу гэж өмөөрөх хүмүүс ч олон бий. Эрдэнэбилэг бол охидын хайрыг татсан авъяаслаг болоод царайлаг жүжигчин.

"Харанга", "Хурд" "Чингис хаан"
“Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Зүүд”, “Мэнгэ төөрсөн сэтгэлийн
амраг” дуунуудыг аяладаггүй 90-ээд оны залуус байхгүйтэй адил “Хурд”,
Харанга”, “Чингис хаан” хамтлагийг мэдэхгүй монгол хүн гэж байхгүй
билээ. Монголын рок попын ертөнцөд оруулсан хувь нэмэр, нэр, алдар,
стил имижээрээ ялгарч чаддаг аугаа хамтлагууд бол яахын аргагүй “Хурд”,
“Харанга”, “Чингис хаан” юм. Хар савхи, урт үс, бариу өмд, гинж гээд
байгаа байдал, төрх, хувцаслалтаараа үзэгчдийг байлдан дагуулж, дуу
хуурын ертөнцөд мөнхөд хоногшсон эдгээр хамтлагийн залуусын гэзгийг дурсахгүй өнгөрөхийн аргагүй билээ.
Сэтгэгдэл (3)