2013 оны улс төрийн хамгийн анхны, томоохон үйл явдал бол яах аргагүй ерөнхийлөгчийн сонгууль. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг хангаж, зарим хуулийн заалтыг нь өөрчлөхөөр ажиллаж байна. Тэгвэл энэ сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг асуулт хамгийн ихээр сонирхол татаж байгаа юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг нэр дэвшинэ гэсэн ч тэрбээр үүнийг үгүйсгэж “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ нотариатаар батлуулсан ч болно” гэж мэдэгдсэн. Тэгээд ч 45 буюу түүнээс дээш насны хүн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй тул түүний нас хүрэхгүй, залуудах юм. МАХН-ын хувьд 2,6 жилийн ял аваад байгаа ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг
сонгуулиас өмнө суллуулна гэж зүтгэж байгаа. Хэрэв тэгж чадвал
Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ хэмээн найдацгааж
байна. Уг нь анх Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад Х.Баттулга сайд "Бид Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд орон нутгийн болон ерөнхийлөгчийн сонгуульд нэг субьект болж оролцоно" хэмээн мэдэгдэж байсан нь өнөөдөр үлгэр болсон нь тодорхой. Ирэх сонгуульд өрсөлдөх нь одоогоор тодорхой болсон нэг нэр дэвшигч байгаа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм.
Харин хамгийн сонирхолтой мэдээ МАН-аас дуулдаж эхлээд байна. МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдаж, орон нутгийн сонгуульд ч хангалттай санал авч чадаагүй. Энэ намын хувьд хамгийн их анхаарал татаж байгаа нь МАН-ыг цааш авч явах удирдагч хэн байх вэ? гэдэг асуудал. Цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг асуудал. Сү.Батболдыг суудлаасаа бууснаасаа хойш шинэ удирдагч хэрэгтэй гэж байнга ярих болсон ч тийм анзааны хүний нэр дуулдахгүй л байгаа. Тиймээс МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг өрсөлдүүлэх вэ гэдэг толгойны өвчин болж байгаа бололтой. Зарим хүн С.Баярыг нэр дэвшиж магадгүй гэж байгаа ч түүнд АТГ-аас хэрэг үүсгээд байгаа. Тиймээс С.Баяр Монголд ирэх нь юу л бол гэх явган яриа Тусгаар тогтнолын ордноор тэнэж явна. Харин сүүлийн үед Далай даян даяар дуурсагдах дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн нэр сонсогдож эхлээд байна. Гурван удаа парламентад завсаргүй сонгогдож чадсан тэрбээр байгаль орчин, уул уурхайн чиглэлээр дагнах болсон. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэж ярьдаг нь иргэдэд их таалагддаг. Гэхдээ МАН-ын удирдлагууд ийм бодолгүй байгаа гэж нам доторх эх сурвалжууд мэдээлж байна. Харин яагаад ийм яриа гарсныг тайлбарлахдаа "Д.Бат-Эрдэнэ гишүүн өөрийн карьераа өсгөхийн тулд ийм мэдээлэл тараасан" гэх нь байна. Ер нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр нь яригдана гэдэг ямар ч улс төрчийн мөрөөдөл. Тэгээд ч тухайн улс төрчийн хувьд цаашдын карьерт нь том сурталчилгаа болдог. Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байлаа ч 4 жилийн дараа дахиад сонгогдоход энэ яриа нэр хүндийг нь өсгөж, том нөлөө үзүүлнэ гэх нь ч байна. Ямартай ч МАН-ын удирдлагуудын хувьд ерөнхийлөгчийн сонгуульд "сойх" хүн нь Б.Бат-Эрдэнэ гишүүн биш бололтой. Харин энэ яриаг тэрбээр өөрөө тараасан уу гэх сонирхолтой асуулт МАН-ынхан дунд байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (58)