зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ

Польшид саатуулагдсан ЭСЯ-ны ажилтан А.Батсайхан нутагтаа иржээ

2012-2-16
0
ЖИРГЭХ
Москва дах ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг өнгөрсөн оны арвандүгээр сард Польш улсад явж байхад нь тус улсын хууль хяналтын байгууллагынхан саатуулсан.
    Москва дах ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг өнгөрсөн оны арвандүгээр сард Польш улсад явж байхад нь тус улсын хууль хяналтын байгууллагынхан саатуулсан. Учир нь түүнийг 2004-2007 онд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа янжуур тамхи хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн гэсэн хэрэгт сэжиглэн шалгаж саатуулсан юм. Польшийн Хилийн цэргийн алба, Люблин дэх прокурорын газар манай ЭСЯ-ны консулын хэлтэст “Польшийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дугаар зүйлийн нэг болон 285 дугаар зүйлийн нэгийн 1,2-т заасныг тус тус үндэслэн Люблин дэх Баруун Люблин дүүргийн шүүх Авирмэдийн Батсайханыг гурван сарын хугацаагаар саатуулан хорих арга хэмжээ авав” хэмээн албан бичиг хүргүүлж, хоёр сар гаруй хорьсоны эцэст батлан даалтад гаргаад байсан. Мөн өнгөрсөн долоо хоногт түүнд холбогдох анхан шатны шүүх болох байсан ч “Манай талаас хэрэгт нэмэлт мэдээлэл өгөх, хэд хэдэн судлах шаардлагатай зүйл байсныг тодруулах шаардлагатай” хэмээн хойшлуулсан. Харин тэрээр саяхан эх орондоо  иржээ. Учир нь өчигдөр яамныхантайгаа уулзаад явж байсан аж.
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.70.42.131)
    Улсын нэр баастсан нөхрийн духан дээр арилдагггүй шивээс хийвэл таарна Харин юу гэсэн бичигтэй шивээс баймаар юм бэ дээ
    2012 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    ooo za muu luivarching ajlaas hallaa
    2012 оны 02 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Вэб сайт хийх
Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК