Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ жилээр гэрээ чимэх аргууд

2015-12-27
0
ЖИРГЭХ

        Анивчдаг гацуур, үлээдэг  бөмбөлөг, хөшигний дээгүүр тавьсан саа...та гэртээ шинэ жилийн уур амьсгалыг ердөө ийм хэдхэн зүйлээр оруулах гэж байгаа юм биш биз? Бүтээлч сэтгэлгээтэй эзэгтэй та бидний хялбар зөвлөмжүүдээс санаа аван, өөрийн гараар онцгой чимэглэлийг бүтээгээрэй.


1.Тэнгэрлэг суудал
Таны хувьд хүүхдүүд чинь тэнгэрийн элчээс ялгаа юу байх вэ? Тэдэнд хоолны ширээний ард суух бүртээ angel гэдгээ мэдрэх боломжийг олгоцгооё ээжүүд ээ. Ингэхийн тулд танд гадуур Halloween-ы баярт зориулан зардаг хос далавчнууд байхад л хангалттай. Тэдний суудаг сандалны ар талд тэднийг бэхэлж өгөөрэй. Энгийн хирнээ таны гэр бүлийнхнийг баярлуулах болно. Эсвэл та тэр далавчийг ханын цагныхаа хойно, гэр бүлээрээ авахуулсан том зурагныхаа хойно бэхэлж болох юм. Цаг хугацаа ч тэр, таны хайртай хүмүүс ч тэр бүгд л жигүүртэй шүү дээ.



2.Ил захидлан чимэглэл
Та гэртээ байгаа, өмнөх жилүүдийн шинэ жилийн баярын мэндчилгээ бүхий ил захидлуудыг цуглуулаад тэдгээрээр гэрээ бяцхан чимж болно. Бүх мэндчилгээнүүдээ нийлүүлж ханандаа гацуурын хэлбэр үүсгэн наагаарай. Эсвэл хананыхаа энд тэнд ч наасан болно. Урт тууз, эсвэл утсан дээр бүгдийг нь тохож бэхлээд ширээний дээр, зурагтны хойно, хаалган дээр гэх мэт газар өлгөх ч бас сайхан санаа юм.



3.Үсэг үсгээр нь...
Таны хүүхдэд үсэг үсгээрээ салангид, үг эвлүүлдэг тоглоом бий юу. Тэгвэл тийм тоглоомыг ашиглан “Шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн үгийг бүтээгээд чамин таваг, эсвэл тавиуран дээр өрөөд гэрийнхээ жижигхэн буланг баярлуул. Мөн хөөрхөн өнгийн цаасыг үсэгний хэлбэрээр хайчилж, ханан дээрээ наагараай.



4.Хясаан өнгөтэй чимэглэл
Шинэ жил бол жилийн хамгийн цагаахан баяр. Танд хясаан солонгорсон цагаан өнгөтэй товч, эсхүүл хиймэл сувс байвал тэднийг даавуун дээр хэлхэж оёод, жаазалж өлгөж болно.



5.Гэр бүлийн мод
Гэр бүл гэдэг бол нэг үндсээс улбаатай, бие биенээсээ хэзээ ч тасрахгүй бат бөх холбоо юм. Энэ санааг та өөрийнхөө гацуурын чимэглэлээр илэрхийлж, гэр бүлийнхнээ баярлуулж болох юм. Гацуураа улиг болсон бөөрөнхий тоглоомоор чимэхийн оронд, гэр бүлийнхнийхээ янз бүрийн зургийг жижиг хэмжээтэй угаалган, дээр нь утас зүүж, өлгөсөн нь дотны хүмүүст чинь дулаахан сэтгэгдэл төрүүлэх болно.



6.Жигнэмэгэн байшин
Жигнэмэг, өрмөнцөр хоёроор та жижигхэн хотхон байгуулж болно. Олон жигнэмэгнүүдээ өрмөнцөр эсвэл хайлуулсан ирисний тусламжтайгаар дээр дээрээс нь давхарлан өрж байшин шиг хэлбэртэй болгоод, яндан, дээврийг нь хөөсөн чихэрээр чимэглэж өгөөрэй. Дээр нь олон өнгийн үрлэн чихэрнүүд наасан ч болно. Жигнэмэгэн байшин нь таны гэрийг чимэхээс гадна дараа нь эвдэж идэхэд ч амттай.



7.Алтан боргоцойт гацуур
Та идэж дууссан самрынхаа боргоцойгоор өвөрмөц гацуурын чимэглэл хийгээрэй. Гадна талыг нь хумсны алтлаг лак, эсвэл будгаар будаад, дээр нь утас өлгөхөд л хангалттай. Хүсвэл будгаа хатаагүй байхад нь саанд өнхрүүлж болно. Мөн хатсан хойно нь дээр нь фломастераар хүний нэрийг бичиж өгөх нь тун сайхан сэтгэгдэл төрүүлнэ.



8.Сүлд модоо хэрхэн чимэглэх вэ 
 Хүн бүхний хамгийн их хүсэн хүлээдэг баярын нэг бол яах аргагүй шинэ жилийн баяр юм. Хурдан шинэ жил болоосой гэж хоног тоолон хүлээж суугаа үзэгчиддээ зориулан шинэ жилээр өөрийн гэрээ vлгэрийн орлон болгон хувиргахын тулд юуг анхаарах ёстой, яаж гэр бүлээрээ сайхан баярлах талаар  зөвлөгөө тусламжыг танд хүргэж байна. Танд бяцхан уран сэтгэмж, шинэ жилийн өмнөх уур амьсгал байхад л хангалттай. Энэ нь гэр орондоо сэтгэл хөдөлгөм баярын орчин бvрдvvлэх хамгийн энгийн арга юм. Үvнээс гадна лаа нь орчин тойрондоо халуун дулаан, ая тухтай уур амьсгал бий болгодог онцлогтой ажээ. Тэгэхээр танд айл бvрт байдаг хамгийн энгийн зvйлсийн нэг болох тосгуур /поднос/ лаа бас хэд хэдэн ёлканы чимэглэл хэрэг болно. Үvнээс арай өөр нэг хувилбараар хийхэд танд төрөл бvрийн хэмжээтэй сонгодог маягийн лаанууд тус болно. Ийм лааг тольны өмнө тавибал илvv гоёмсог харагддаг.



        Дурын нэг энгийн тасалгааны дvvжин ургамалыг тууз болон хонхнуудын тусламжтайгаар гайхамшигтай чимэглэл болгож болно. Ургамал нь хиймэл ч байж болно.


        Айл бvрт чимэглэл хийхэд ашиглаж болох урд урдны шинэ жилvvдийн олон тооны ил захидлууд байгаа гэдэгт итгэж байна. Гоёмсог туузан дээр хэд хэдэн ил захидлыг наах нь хэцvv ажил биш биз дээ.


Ил захидлаар хэлхсэн зvvлтийг хаалга болон ханан дээр сандлын ард өлгөж болно.


        Дурын хэмжээтэй ямар ч хамаагvй зургийн хуучин жааз шинэ жилийн аксесуарт амархан хувирч болно.


Нилээн хэдэн өнгө өнгийн өөр өөр хэмжээ хэлбэртэй гацуурын чимэглэл аваад том шилэн цом эсвэл жирийн нэг тунгалаг вааранд хий. Ийм чимэглэлийг шинэ жилийн байрын ширээн дээр тавьсан ч болно. Мөн ялангуяа та шинэ жилийн vдэш хамаатан садан найз нөхдөө хvлээн авах гэж байгаа бол өрөөгөө чивэглэх зайлшгvй шаардлагатай гэсэн vг юм.


Чимэглэлийн урт утсан сааг төмөр утсанд сvлжиж тvvнийгээ янз бvрийн гоёмсог хэлбэрт оруулж холбоосон дээр нь хурц тод өнгийн бөмбөлөг хонхоор бэхлэж гэрлийн бvрхvvл толин дээрээ зvvгээд vзээрэй.


         Мөн гэрээ цасан ширхгээр хучигдсан мөчрөөр чимвэл илvv тансаг vлгэрийн юм шиг сэтгэгдэл төрнө. Үүнийг хийхэд хэцvv биш байх болно. Цагаан хөөсөнцөрийг үрүүлээр үрээд мөчир дээр цавуугаар хөнгөхөн тогтооход л болчихно тэр.


Хөвсгөр мөнгөлөг цэцгэн хэлхээ / саа/ болон бөмбөлгөөр гацуурын их биеийг бvхэлд нь нямбай, жигд ороо. 



Мөн ногоон эсвэл шар цэцгэн хэлхээ, бөмбөлөг ч гоёмсог харагдах болно. Жирийн цагаан хөвөнгөөр гацуурын их биеийг тулж байгаа 3 хөлт тулгуурыг бvтvv ороож дээр нь саа цацах мөн гацуурын иш болгон дээр нарийхан нимгэн цагаан хөвөн тавьж чимэглэх нь цасанд дарагдсан гацуур мэт гоё сvрлэг харагдана. Гэрлэн чимэглэлийг гацуураа тоглоом, алт мөнгөн саагаар бvрэхийн өмнө зvvх хэрэгтэй. Гэрлэн чимэглэлийн талп жижигхэн байх тусам гацуур чинь гоёмсог, өвөрмөц харагдана.


Та шинэ жилийн гацуураа сонгох гэж байна уу тэгвэл юуны өмнө таазны өндөр, сууцныхаа хэмжээг харгалзан vзэх хэрэгтэй. Гацуур өрөөний хамаг зайг эзлэж, хvний явахад саад болох ёсгvй. Гацуурыг өрөөний буланд засах нь тийм ч оновчтой зvйл биш.



Шинэ гацуурын /амьд/ мөчир зөөлөн уян налархай, харин удсан хуурай гацуурын мөчир амархан хугарах эрсдэлтэй байдаг. Тийм гацуур нь зассанаас хойш 1-2 хоногийн дараа нvцгэрдэг.


        Тоглоомыг зvvхдээ утас эсвэл бичгийн хавчаар ашигла. Мөн гоёмсог чимэглэлд саатай, гялалзсан vсний лак ашиглаж болдог. Гацуураа ёроолоос нь орой хvртэл жигд чимэглэ. Гялгар чимэглэл, саагаар гацуурыг жигд бvрхэх буюу бvслvvр маягаар тойруулж болно. Амьд гацуур ч бай, хиймэл гацуур ч бай ялгаагvй бөгөөд харин зөвхөн лак цацсан бол хатсаны дараа чимэглэлээ зvvгээрэй. Гэрэл ойдог тоглоомыг vрлэн чимэглэлийн хажууд зvvсэн нь зохимжтой. Учир нь гэрлэн чимэглэлээс туссан vрэл тоглоомон дээр ойж гайхалтай харагдана. Харин том тоглоомыг гацуурын ёроол хэсгээр, жижгийг орой хэсгээр зvvх хэрэгтэй.



Мөн шинэ жилийн хамгийн чухал зүйл бол бэлэг юм. Хүүхдүүдэдээ чихэр жимс өгөхөөсөө илүү тэдний сонирхдог зүйл, тоглоомыг нь авч өгөх нь хамгийн сайхан бэлэг болдог. Тиймээс оймс юм уу эсвэл гоёмсог хайрцаганд хийгээд өвлийн өвгөнөөр дамжуулан өгөхөд сайхан бэлэг, мартагдашгүй дурсамж болох төдийгүй тэдэнд өвлийн өвгөн аав байдаг гэдэг итгэл үнэмшлийг улам их төрүүлэх болно. Үнэхээр ч энэ ертөнцөд өвлийн өвгөн аав байдаг гэдэгт та итгээрэй. Тийм учраас л бид шинэ оныг аз жаргал, баяр баясалаар дүүрэн угтдаг юм шүү дээ. Ингээд та бүхэндээ шинэ жилийн мэндийг хүргээд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
Хайрын тухай 24 сайхан шүлэг
“ГОЛЫН ЦААНА” БА “МЭРИГИЙН ӨРӨӨ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
    5 цаг 0 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
    5 цаг 27 мин
  • Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа
    6 цаг 16 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчид Д.Үүрийнтуяаг нэр дэвшүүллээ
    6 цаг 46 мин
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
    7 цаг 35 мин
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
    8 цаг 24 мин
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
    8 цаг 31 мин
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
    9 цаг 6 мин
  • Норвегийн тамирчин Йоханнес Хёсфлот Клэбо Олимпын найм дахь алтан медалиа хүртсэнээр бүх цаг үеийн дээд амжилттай зэрэгцэж ирлээ 
    9 цаг 12 мин
  • СТАТИСТИК: Валентин нэртэй гурван хүн байна
    9 цаг 56 мин
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
    10 цаг 12 мин
  • Амьд цэцэгний импорт 2.9 дахин өсжээ
    10 цаг 17 мин
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
    10 цаг 30 мин
  • Улаанбаатарт 14 градус хүйтэн байна
    11 цаг 23 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
    11 цаг 41 мин
  • 16 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан этгээд Милан-Кортинагийн өвлийн Олимпыг үзэх гэж оролдсоноос болж баригджээ
    22 цаг 43 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
    Өчигдөр 19 цаг 49 мин
  • Милано-Кортина 2026 өвлийн Олимпын наадмын шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1000 метрийн төрөлд Нидерландын Йенс ван ’т Ваут түрүүллээ 
    Өчигдөр 19 цаг 42 мин
  • Финландын цанын харайлтын шигшээ багийн дасгалжуулагч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас "Милано-Кортина 2026"-аас нутаг буцлаа
    Өчигдөр 19 цаг 33 мин
  • СХД-ийн 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
    Өчигдөр 19 цаг 07 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална
  • Улаанбаатар хотод IJF Их Дуулга тэмцээнийг дахин ДӨРВӨН удаа зохион байгуулах гэрээг үзэглэлээ
  • Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • "Эрдэнэс Тавантолгой"-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орно
  • Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын нөлөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ
  • Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон батлаад байна
  • Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1650 дуудлага иржээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
24 баримт
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК