Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Содура” Каннын кино наадмыг зорилоо

2016-2-25
0
ЖИРГЭХ

UBS телевизийн бүтээл "Содура" уран сайхны кино 2016 оны 5 сард болох Каннын кино наадамд оролцож дэлхийн өнцөг булан бүрт бүтээгдсэн уран сайхны, баримтат, богино хэмжээний кинонуудтай 69 дэх удаагийн наадамд мөр зэрэгцэн өрсөлдөх боллоо. Цаа буга маллан үе дамжин тайгад амьдарч буй уйгар угсааны тува цаатан иргэдийн аж байдалд орж буй өөрчлөлт, өдөр өдөрт л өөрчлөгдөж буй ахуй соёл, ёс уламжлалын тухай, монгол хүн байгаль эхтэйгээ шүтэлцээтэй, онгон дагшин байгаль, ан амьтнаа хэрхэн хайрлаж хамгаалдгийг дэлхийн хүмүүс үзэж мэдэрч болох боломж ийнхүү нээгдэж байна.

Каннын кино наадам нь олон улсын түвшинд кино театр, кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж, дэлхий даяар кино үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон хөгжүүлэх, дэмжих зорилгоор зохион байгуулагддаг томоохон нөлөө бүхий наадам билээ. Наадамд өрсөлдөх киноны тоонд багтах албан ёсны шалгаруулалт бүхий олон удаагийн үзлэг, шалгуур өндөр даваанууд бий.

Каннын кино наадам зохион байгуулагдах тэр л өдрүүдэд дэлхийн киночдын сүлжээнд орж, мэдээлэл солилцох, гэрээ хэлэлцээр хийх, харилцаа хамтын ажиллагаа нээх, шинэ боломжуудыг олж авах ажил хэрэгч үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулагддаг нь наадмын салшгүй хэсэг. Ийм нэр хүндтэй наадмын тэргүүн дээд шагнал Palme d Or буюу "Алтан далдуу мод"-ны төлөө монгол киночид өрсөлдөнө гэдэг соёл урлаг, тэр дундаа үндэсний кино үйлдвэрлэлийн салбарт тохиох том үйл явдал мөнөөс мөн.

 

            Хүний сэтгэлийн илэрхийлэл, хайр, хүндлэл, хар шунал, өшөө авалт, уугуул амьдралын гунигт хувь тавилан, соёл иргэншлийн зөрчил, тэмцэл энэ кинонд бий. Мөн харь орныхонд бол үлгэрт л гардаг болов уу гэмээр онгон байгаль. Тухайлбал, дэлбээлсэн цэцэгсээр дүүрэн Цэцэгт нуурын цагаахан мандал, малгайлан малгайлан буух шинэ цас, хөр цасны хүр хүр хийх чимээ, тэнгэр эрхэстэй зэрэгцэх сарьдаг өндөр уулсын оройд нэвсийн хүүдэгнэх манан будан, үүрийн гэгээнээр усаа зорин ирэх хангайн эзэн сүрлэг хандгай, буга, намрын өглөө өвсний толгойд шүүдэртэх мөнгөн хяруу, зайрмагтах усны уур, цэвэр цэнгэгийн дээд болор тунгалаг урсгал ус ... Мөн нүүдэлчдийн ахуй, уламжлалыг амилуулах уран аяз уянгалаг хөгжим. Энэ бүхэн нийлээд тайгын киноны чимэг гоёо.

Бээжингийн ОУ-ын кино наадам, Хонг Конгийн ОУ-ын кино наадам, Кайрын ОУ-ын кино наадам, Берлинале буюу Берлиний кино наадам, БНСУ-ын Чонжугийн, Торонтогийн гээд олон олон наадмаар дамжин дэлхийн киноны тоонд зүй ёсоор бүртгэгдэх, дэлхийн киноны тэргүүлэх зах зээлд хөл тавих, сүлжээнд нь орсноор олон улсын кинотеатруудын дэлгэцэнд уригдан залагдах, хүндтэйгээр морилох цаг ойрхон байна. Гагцхүү сайн бүтээл төрүүлэх л онцгой үүрэг, бас зорилго Монголын киночдод үлдлээ.

 

            Иймд, Монголын соёлын өвөрмөц хэсэг цаатны ахуй амьдралын онцлог, нүүдэлчин соёл иргэншил, Улаан тайгын дархан цаазат газар, Тэнгис-Шишгэд голын ай сав, үзэсгэлэн төгөлдөр онгон дагшин байгаль, Монголын хөх тэнгэрээ нартад гайхуулцгаая. Таван тивийн хүмүүсийг уулга алдуулж, оргилсон сэтгэлийг нь тал нутаг руугаа, хөвч хангай руугаа даллацгаая. Бөмбөрцгийн сод уран бүтээлчидтэй өрсөлдөх Монголын залуу киночдын том амбиц, хүсэл зоригийг нь урмаар мялаацгаая.

 

/UBS/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
Хайрын тухай 24 сайхан шүлэг
“ГОЛЫН ЦААНА” БА “МЭРИГИЙН ӨРӨӨ”
POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (103.23.51.1)
    Хөөрхөн кино байна лээ.
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.120.229)
    Цыгануудын тухай кино ккккк
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.106.149)
    sedviig zuv songojee.
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.106.149)
    Энэ кино ч нилээн дээгүүр давхиж,сайхан мэдээ дуулганаа.
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
    9 мин
  • Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа
    58 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчид Д.Үүрийнтуяаг нэр дэвшүүллээ
    1 цаг 28 мин
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
    2 цаг 17 мин
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
    3 цаг 6 мин
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
    3 цаг 13 мин
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
    3 цаг 48 мин
  • Норвегийн тамирчин Йоханнес Хёсфлот Клэбо Олимпын найм дахь алтан медалиа хүртсэнээр бүх цаг үеийн дээд амжилттай зэрэгцэж ирлээ 
    3 цаг 54 мин
  • СТАТИСТИК: Валентин нэртэй гурван хүн байна
    4 цаг 39 мин
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
    4 цаг 54 мин
  • Амьд цэцэгний импорт 2.9 дахин өсжээ
    4 цаг 59 мин
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
    5 цаг 12 мин
  • Улаанбаатарт 14 градус хүйтэн байна
    6 цаг 5 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
    6 цаг 23 мин
  • 16 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан этгээд Милан-Кортинагийн өвлийн Олимпыг үзэх гэж оролдсоноос болж баригджээ
    17 цаг 25 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
    19 цаг 34 мин
  • Милано-Кортина 2026 өвлийн Олимпын наадмын шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1000 метрийн төрөлд Нидерландын Йенс ван ’т Ваут түрүүллээ 
    19 цаг 41 мин
  • Финландын цанын харайлтын шигшээ багийн дасгалжуулагч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас "Милано-Кортина 2026"-аас нутаг буцлаа
    19 цаг 50 мин
  • СХД-ийн 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
    20 цаг 16 мин
  • “ГОЛЫН ЦААНА” БА “МЭРИГИЙН ӨРӨӨ”
    20 цаг 49 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална
  • Улаанбаатар хотод IJF Их Дуулга тэмцээнийг дахин ДӨРВӨН удаа зохион байгуулах гэрээг үзэглэлээ
  • Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • "Эрдэнэс Тавантолгой"-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орно
  • Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын нөлөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ
  • Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон батлаад байна
  • Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1650 дуудлага иржээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
24 баримт
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК