зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олимпийн хорооны ерөнхийлөгчийн энтэй алтан медаль

2020-8-14
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Найдангийн Түвшинбаяр нь 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төржээ.

Баримт 2.

Н.Түвшинбаяр эхээс мэндлэхдээ 5,5 кг жинтэй төрж анхнаасаа биерхүү нэгэн байсан нь түүнийг ойр тойрны хүмүүс, нутгийнхан нь бөх болно хэмээн өхөөрдөж, бэлэгшээж байсан гэдэг.

Баримт 3.

Эхээс долуулаа. Дөрвөн ах, хоёр эгчтэй. Айлын отгон хүү бөгөөд ихэр эгч, ихэр ахтай юм байна.

Баримт 4.

Долоон настайгаасаа хурдан морь унаж эхэлсэн тэрбээр гуравдугаар ангиасаа эхлээд гэрээсээ сумын сургууль хүртлээ 30 гаруй км зайтай газар дугуйгаар явдаг байсан нь ирээдүйн аваргын бэлтгэл болж байжээ. 

Баримт 5.  

Н.Түвшинбаяр нь Булган аймгийн Эрдмийн Өргөө цогцолбор 2 дугаар сургуулийг 2002 онд, "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг 2006 онд багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

Баримт 6.    

Тэрбээр нутагтаа н.Эрдэнэ-Очир баг­шийн удирдлага дор барилдаж байсан байна.

Баримт 7.

Нийслэлд ирээд Х.Болдбаатар, Ч.Насантогтох нарын шавь болж, олон улсын тэмцээнд 100 кг-ийн жинд барилдаж эхэлжээ.

Баримт 8.

Н.Түвшинбаяр 2002 онд өсвөр /16 нас/-ны бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэр /17-18 нас/-ны бөхийн УАШТ-ээс хүрэл медаль зүүж, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болж байжээ.

Баримт 9.

"Авар­га" биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдогоор хичээллэж эхэлсэн тэрбээр 2006 оноос Монгол Улсын Жүдогийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж олон улсын шинж чанартай оролцож иржээ.

Баримт 10.  

Тэрбээр 2008 онд олимпийн XXIX наадамд Монгол Улсаа төлөөлөн барилдаж анхны олимпийн алтан медалийг эх орондоо  авч ирсэн бол Лондон 2012 олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ. 

Баримт 11.  

2008 оны олимпийн дараа өгсөн ярилцлагадаа “Нутаг ус аав, ээж нүдэнд харагдаад, хөдөө хээр төрсөндөө бахархан өөрийн эрхгүй ямар сайхан байнаа гээд л хашгирмаар байсан шүү. Миний Монгол орон, төрийн дуулал ямар сайхан юм бэ гэж бодсон. Мөн манай төрийн далбаа хамгийн өнгөлөг санагдсан даа” гэсэн байдаг. 

Баримт 12.

Түүнчлэн 2008 оны Бээжингийн олимпийн алтан медаль хүртсэний дараа шагнал гардуулахын өмнө “Жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга намайг тэврээд уйлсан. Хүн хүнийхээ төлөө баярлахын эрхэм дээд илэрхийлэл тэр шүү дээ” хэмээн Хөдөлмөрийн баатар маань дурсдаг.

Баримт 13. 

Түүнийг алтан медаль хүртсэнийх нь орой Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавъяат тамирчин цол гардуулсан юм.

Баримт 14.

2012 онд Олимпийн хос медальтан болсны дараагаар “Могой тасравч гүрвэлийн дайтай” гэгчээр “Монгол доголсон ч Солонгосын дайтай” гэсэн үг гарч байв. 

Баримт 15.

Н.Түвшинбаяр Унгарын нийслэл Будапеш хотод болсон жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс жин өгсөж барилдан +100 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэнээр олимп, дэлхийн хос медальтан болсон байдаг.

Баримт 16.

Н.Түвшинбаяр Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэний дараа “Өөрийн хүсч мөрөөдөж байсан медалиа магадгүй сүүлийн Дэлхийн аваргаасаа хүртлээ” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.

Баримт 17.

2013 оны Ардын хувьсгалын 92 жилийн ойн улсын их баяр, наадамд Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяраар 6 давж Улсын харцага цол хүртсэн. Улмаар 2017 оны Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын их баяр, наадамд улсын харцага цолны болзлыг хангасан Оргихын Хангайгаар 7 даван шөвгийн дөрөвт үлдэж, Улсын заан болжээ. Мөн 2006 болон 2012 онуудад улсын наадамд дөрөв давж байв.

Баримт 18.

Тэрбээр 2009-2013 онд Олон улсын жүдо бөхийн холбоонд Олон улсын жүдо бөхийн тамирчдын зөвлөлийн жинхэнэ гишүүн, 2015 онд Гадаад харилцааны яамны урилгаар Монгол Улсын Соёлын элч, 2010 оноос одоог хүртэл Хүмүүнлэгийн Түвшин санг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгчөөр ажилладаг.

Баримт 19.

Олимпийн анхны алтан медалийг хүртсэн түүнийг 2008 оны 7 дугаар сарын 01-ний “хар” өдрийн иргэдийн үймээн, талцал, үл ойлголцлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явцыг намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн үзэж Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тэргүүн дээд “Чингис хаан” одонг хүртээсэн байдаг.

Баримт 20.

“Чингис хаан” одон хүртэх болсон талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголынхоо нийт ард түмэнд өвлийн тэргүүн сарын мэндийг айлтгая. Шагналд баярладаггүй хүн байдаггүй болов уу. Мэдээж би их баяртай байна. Үүний зэрэгцээ төрийн өндөр дээд шагналыг  хүртэнэ гэдэг  маш  өндөр хариуцлага байдаг учраас бас  эмээж байна. Энэ их  хариуцлага, итгэл найдварыг дааж явах  үүрэг надад оногдлоо. Ард түмнийхээ хайр хишиг, ивээлийг дааж явна гэдэг өөрөө маш чухал зүйл” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцжээ.

Баримт 21.

Тэрбээр УИХ-ын сонгуулийн 8 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж, МАН-ын нэр дэвшигч М.Билэгттэй өрсөлдсөн ч ойролцоо саналын тоогоор ялагдал хүлээж байв.

Баримт 22.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын заан  Н.Түвшинбаяр 2006 оноос хойш 11 жилийн хугацаанд олимп, тив, дэлхийн тэмцээнээс 27 алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Баримт 23.

Түүний хувьд "Бид заримдаа  монгол хүн гэж хэн бэ, ямар учиртай энэ нутагт төрөв, ямар үүрэгтэй ирэв гэдгээ боддоггүй, мэддэггүй байж болох. Тэгвэл монгол хүн монгол эх орондоо, төрийн сүлдэндээ залбирдаг байх хэрэгтэй. Төр улс нь түвшин байж айл гэрийн амьдрал бат бэх байна. Биднийг хүүхэд байхад  аав маань өглөө босоод “Төрийн сүлд минь өршөө” гэж хэлдэг байсан" хуучилсан байдаг.

Баримт 24.

Нэгэнтээ тэрбээр "Монгол хүнд бахархах зүйл олон бий. Мэдээж монгол хүн болж  төрснөөрөө, ижий ааваараа, хань ижлээрээ, ойр дотнын хүмүүсээрээ бахархана. Дээр нь  миний дотроо бодож явдаг, гадаад оронд очиж тэмцээн уралдаанд оролцож явахдаа хамгийн их бахархдаг зүйл бол монгол ахуй. Би монгол ахуй, малчин айлын гэрт төрснөөрөө  бахархдаг. Энд олон зүйл бий л дээ. XIII зуунд Чингис хаан Монголын Эзэнт гүрнийг байгуулж чадсан. Энэ том гүрэн дэлхий дээр хамгийн зөв орших соёл нь нүүдэлчин соёл гэдгийг олж харсан юм уу гэж би боддог. Өнөөдөр спортоор хичээллэхэд, амжилт олоход  гол түлхэц болсон зүйл бол хөдөлмөр. Малчин айлын хүүхэд мэдээ орсон цагаасаа хурга, тугалтай хөөцөлдөж, өсөх насандаа адуу малын тоосонд өсдөг. Малчны амьдрал хүний бие махбодыг  хөгжүүлж байдаг. Дээр нь цэвэр агаарт экологийн цэвэр бүтээгдэхүүн идэж, ууж өсдөг. Үүгээрээ их бахархдаг" хэмээн ярьж байжээ.

image

2008 оны наймдугаар сарын 14-ний энэ өдөр. Долдугаар сарын 1-ний "хар өдөр"-өөс үүдэн нийгэм, улс төрийн хүрээнд тогтворгүй байдал үүсч, улс даяараа үл ойлголцол, болгоомжлол, эргэлзээ дунд байв. Яг энэ цаг үед Бээжингээс Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, анхны олимпийн аварга төрсөн нь хүн бүрийн цээжин дэх тэрхүү бухимдал бас эргэлзээ, зарим нэгэн нь айдсаа таягдан хаяж, нэгдэж нийлэх шалтгаан болж байлаа. Тийм ээ, Найдангийн Түвшинбаяр хэмээх 24 настай идэрхэн залуу Бээжингийн татамид дэлхийн өнцөг булан бүрээс ирж, хүч үзсэн учраа бүрээ цэвэр ялж монголчуудын хүсэн хүлээсэн алтан медалийг эх орондоо авчирч Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Монголын нэгэн зууны түүхэнд тодоор бичигдэх үйл явдлын эзэн болсон Н.Түвшинбаяр аварга түүнээс дөрөвхөн жилийн дараа Лондоны олимпийн татамид дахин алтан медалийн төлөө гарсан ч хөлөндөө авсан бэртлийн улмаас аргагүйн эрхэнд ОХУ-ын тамирчинд ялагдсан нь одоо ч бидний ой тоонд хадаатай явна. Түүний талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Сд и (202.9.40.86)
    Найруулгаа хянаач сду. Үг гээгээд л. Модон хэлээр бичих юм. Та нар эх хэлээ яргалж байна шүү сайтынхаа.
    2020 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (169.253.162.4)
    Яаагаад жирийн малчны Монгол залуу хийж чадахгүй гэж чи чадна аа. Урагшаа Түвшинбаяраа!
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (169.253.162.4)
    Mundag tamirchin mundag tamichdiig turuuleeri minii duu
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (169.253.162.4)
    Tuvshinbayar aa chi chadnaa. Chamd amjilt husie!
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (169.253.162.4)
    Яаагаад боловсрол гэж УИХ гишүүд тийм их боловсролтой юмуу. Тэр УИХ гишүүдтэй ижил л дээд төгссөн бна . Дээд боловсролоос илүү тухайн хүний чадвар, олон нийттэй хэр нийцтэйг бас хэр хүмүүжилтэйг бусад хөгжилтэй орон хардаг юм. Та нар түүний ярилцлагыг энгийн яриаг сонсоод үз. Тэр жинхэнэ Монгол залуу.
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.214)
    Сайн тамиочин Харин боловсрллгуй учраас албан тушаалаас хол яв
    2020 оны 08 сарын 15 | Хариулах
  • багш (64.119.23.47)
    Нээрэ л улс төр хэрэггүй байх аа. Олимпийн хорооны ерөнхийлөгч гэдэг олон улс, тив дэлхийн хүрээнд ажиллана. нэр төртэй, улс орны нэртэй холбоотой чухал ажил. Монгол орныхоо олон арван тамирныг алдаршуулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Монголд олимпийн олон авраг төрөх болтугай.
    2020 оны 08 сарын 15 | Хариулах
  • Zochin (87.147.152.67)
    battulga l hiij de otgontsagaan bolson bol olon hund tanigdsan aya evee medchih hun bsan bh do
    2020 оны 08 сарын 15 | Хариулах
  • irgen (31.165.231.3)
    sain boh l baina, uls tord hereggui....olimpiin horoonii darga boloh bolovsrolch alga ....iim l bainadaa Mongol uls
    2020 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (31.165.231.3)
    sain boh l baina, uls tord hereggui....olimpiin horoonii darga boloh bolovsrolch alga ....iim l bainadaa Mongol uls
    2020 оны 08 сарын 14 | Хариулах
  • Zochin (202.126.90.29)
    Ajlaa avchihaad hadlangaa hiij uguu. Ene jil gazriin garts sain baigaa.
    2020 оны 08 сарын 14 | Хариулах
  • ааа (92.18.42.137)
    Улстөр лүү орох гэж нэг үзэн сонгуульд нэрээ дэвшүүлж тэнэгтсэн дээ. Бусад нь ч яахав. Олимпын алтыг азаар аваагүй гэдгээ баталж дараа нь Олимпын мөнгө, бүр жин өгсөж Дэлхийн аваргаас хүрэл авсныг амжилт гэхгүй хүн байхгүй байлгүй.
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • USD BANK (105.112.33.60)
    Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг (төгрөг) зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
  • USD BANK (105.112.33.60)
    Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг (төгрөг) зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
  • зочин (202.131.235.82)
    та хийдгээ хийсэн. танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. эрүүл энх аз жаргалтай сайхан амьдраарай. олон залууст үлгэр болж яваарай
    2019 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (139.5.216.55)
    Улс төрд даагаа заавал нэхээрэй тань шиг ЭХ ОРОН гэж ду байдгийг мэдэрдэг хүн төрд хэрэгтэй
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.84)
    Төвшинбаяр аварга их мундаг хүн
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • aagi (122.201.23.83)
    Аваргад өгөх нь зөв. Ямар алдар нэрийг авлига өгч авсан биш дээ
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • монгол (92.90.17.128)
    агуу бөх шүү...
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.179.200)
    BARNI DUCHIN ARIUNBOLD AVAD BAIHAD BI AVMAR BNA
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.120.238)
    Аврагаа танд нам хэрэггүй.Улс төрөөс хол яв..Танд их спорт чинь 2 дахь гэр орон мөн . амжилт хүсье.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.178.78)
    SANSART NISCH MONGOL OROS GESEN HOER ULSIIN BAATAR SERGELEN EMCH JANTSANNOROB B.LHAGBASUREN. GEED OLGOH HUND ZONDOO BAIHAD GANTS JUDOO BARILDDAG HUND ODOO TEGBEL OLIMFOOS ALT ABSAN BADARUUGAN MONGOL BOHIIG SURTALCHILJ BAIGAA BATERDENE GEED ULSUUAD OLGO ESBEL TSUBSHINBAYAR SHAGNALAAS TATGALZAJ SHAGNALIIG ZOB GOLIDORD ORUULAH GANTS GARTS BNA
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Zfghjj (66.181.178.129)
    AH-igdagaad daldaganaad baiv daa. Naad shagnaliig chini ard tumen ugch baigaa ym. Uls turuu orhi. Sportoo huu
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
    • ИРГЭН
      ҮНЭН ҮНЭН ЖЭНКО МЭТИЙГ ДАГАЖ ДАЛДАГНАЖ НЭРЭЭ БААСТАЖ,АРД ТҮМНЭЭ ӨӨРИЙГӨӨ ГУТААВ
      2017 оны 11 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ
    8 мин
  • Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
    11 мин
  • Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна
    1 цаг 3 мин
  • Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
    1 цаг 29 мин
  • Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадамд Монголоос 25 хүнтэй баг оролцоно
    1 цаг 57 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна
    2 цаг 5 мин
  • Улаанбурхан өвчнөөр 10-14насны 5023 хүүхэд өвджээ
    2 цаг 31 мин
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал нь 211.8 тэрбум төгрөгт хүрч 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ
    2 цаг 48 мин
  • Плейлист: "Люмино" хамтлагийн ямар дууг хамгийн сайн мэдэх вэ?
    3 цаг 0 мин
  • Happy School-20% CASHBACK Бритточууддаа зориулав
    3 цаг 15 мин
  • “Нандин боловсрол” экспо яармагт хоёр дахь жилдээ
    3 цаг 33 мин
  • Э.Батшугар: Монголын цахим шилжилтийг эрчимжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг олон улс өндрөөр үнэлж байна
    3 цаг 39 мин
  • ФОТО: Монголын их амар амгалан
    3 цаг 39 мин
  • Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээжээ
    3 цаг 51 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    4 цаг 4 мин
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
    4 цаг 29 мин
  • Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо
    4 цаг 31 мин
  • Нийт нутгийн 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна
    4 цаг 34 мин
  • 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ
    4 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаа үргэлжилнэ
    4 цаг 43 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК