Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал

2025-8-11
0
ЖИРГЭХ

Дэлхийн 170 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг "Huawei"-д 7 жил ажиллах хугацаандаа "Huawei EurAsia" бүсийн Huawei Хэрэглэгчийн Бизнес Группын төлөөлөгчийн газар хариуцсан анхны гадаад захирлаар ажилласан Э.Нарангуатай ярилцлаа. Тэрбээр сүүлийн 3 жил Huawei төлөөлөгчийн газар хариуцсан гадаад захирлаар ажиллаад сая долдугаар сарын 31-нд ажлаа хүлээлгэн өгөөд Монголд түр амарч байх хугацаанд нь түүнтэй дэлхийн болон Монголын зах зээл дэх маркетингийн чиг хандлага, олон улсын багт ажилласан туршлага, бизнесийн манлайлал дахь эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг сэдвээр ярилцлаа.


-Олон улсын технологийн компанид ажиллахад соёлын ямар ялгаа, хүндрэлийг мэдэрч туулсан бэ?

-Huawei бол дэлхийн 170 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын компани. Тийм учраас дэлхийн олон үндэстний соёл, бизнесийн соёл, хандлага, хэрэгцээтэй хүмүүстэй хамтран ажиллах шаардлага гардаг.

Ондоо ялгаатай олон соёл, олон цагийн бүсийг хамарсан багуудтай нийцэж нэгдэн хамт сууж байгаа мэт ажиллах, шинэ шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын зах зээлд тохируулан Монгол хөрсөн дээр буулгаж ажиллах нь хамгийн нюанстай сорилт байдаг. Гадаад баг болон Монголоо холбож төлөөлөн ажиллана гэдэг сонирхолтой бас их үүрэг хариуцлагатай ажил.  

Технологийн салбар маш хурдан хөгжиж байгаа тул шийдлүүд, шинэ технологиуд байнга хувирч өөрчлөгдөж байдаг. Энэ нь байнгын суралцах, эрж хайх, сонирхох шаардлага үүсгэдэг. Цаг бас золиос бас шаардна.

-Huawei-д ажилласан таны туршлага Монголын технологийн зах зээлийг харах нүдийг яаж өөрчилсөн бэ?

-Huawei болон Хятадын компаниудын өсөлт амжилтын хурдац дэлхийг гайхшируулж байна. Дэлхийн ухаалаг утасны зах зээлийг Хятадын компаниуд тэргүүлж, үйлдвэрлэл, банк санхүү, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машины үйлдвэрлэлээр дэлхийг тэргүүлж байна гэх мэтээр ярьж байвал зогсохгүй.

Энэ утгаараа Huawei-д ажиллан, энэ хурдтай хөгжлийг дотроос нь мэдэрч, Монголын зах зээл дээрээ буулгаж харж, туулж байлаа. Манай зах зээл, хэрэглэгчийн хувьд Eurasia бусад орнуудтай харьцуулахад их өвөрмөц хэрэглэгчийн зан төлөвтэй бас хүн амтайгаа харьцуулахад импортын барааны худалдан авалтын багтаамж сайтай зах зээл.

Монголын хэрэглэгчдийн маань сурч, боловсрох, шинэ мэдлэг мэдээллийг дор нь шингээж сурч байгаа байдал зэрэг нь манай хэрэглэгчдийн шийдвэр гаргах зан төлөвийг илүү өвөрмөц онцлогтой болгож байдаг. 

Энэ салбар дахь бизнесийн байгууллагуудын хувьд Eusrasia-даа манай Монголчуудын бизнесийн соёл маш өндөрт ордог. Манай салбарт ажилладаг Монгол хүмүүсийн маань бизнес харилцааны ур чадвар, хэлний түвшин, хэлэлцээр хийх ур чадвар, мэргэжилдээ мэргэшсэн байдал зэрэг нь их бахархмаар байдгаа.

-Та дэлхийн зах зээлээс авсан туршлагаа Монголд ямар байдлаар нутагшуулж, хэрэглэгчийн оюун санаанд хүргэж, борлуулалтыг нэмэгдүүлж байв?

-Тоочоод ярвал олон сайхан түүхүүд байгаа. Гэхдээ эдгээр ажлуудыг би хийсэн гэж ярихаасаа илүүтэй технологийн салбарыг шилдэг маркетерууд, хамтрагч байгууллагууд өөрийн баг хамт олонтойгоо хамтран хийсэн байдаг.

Жишээ нь, 2015 оноос дэлхий даяар дижитал болон мобайл маркетинг эрчимтэй хөгжиж эхлэх үед анхны инфлюенсер, сошиал медиа маркетингийн үндэс тавигдаж байсан. Үүнийг бид 2018-2020 онд Монголд анхны Social Media инфлюенсер маркетингийг Монголын зах зээлд нэвтрүүлсэн байдаг. Тухайн үед манай төрийн соёрхолт дуучин Болд ах, Ука эгч, Сэнтрал ТВ-гийн Анхбаяр гэсэн 3 нийгмийн нөлөөлөгчдөд санал тавьж, хамтран эхлүүлж байлаа. Одоо хаяа хүмүүс уулзахад Huawei брэндтэй тэр үеийн Болд ах, Ука эгчээр дамжуулан танилцаж байсан гэж хэлдэг нь дотно сайхан санагддаг.

Мөн хэрэглээний боловсролд чиглэсэн маркетингийн ажлуудыг олон салбарт хийж байсан. Жишээлбэл, шингэн хүнсний салбарт виноны хэрэглээ, түүх гэх мэт хэрэглэгчийн боловсролыг нэмэгдүүлэх, дурсамжтай сайхан маркетингийн ажлуудыг Монголд анх санаачлан хийж байсан. Мөн өөрийн технологийн салбарт, гар утасны камерын төрөлжүүлсэн хэрэглээ, хэрэглээний функцүүдийг заах, тайлбарлах, мэргэжлийн түвшинд хүртэл гар утасны камерыг ашиглаж болох талаар гайхалтай кампанит ажлуудыг Huawei P30, P40 бүтээгдэхүүний нутагшуулалтад хийж байсан. Гар утасаар хийгдсэн кино, клип, бүрэн хэмжээний видео, зураг авалтууд гээд л. Тухайн үедээ л гар утасны камерт хандах ач холбогдол, нийгмийн сэтгэхүйн өнцгийг бид өөрчилж байсан.

Борлуулалтын үр дүнгийн хувьд оновчтой, зөв, үр ашигтай маркетинг хийгдэхэд хэрэглэгчийн урсгал дагаад нэмэгддэг зарчимтай.  Энэ боломжийг ашиглан гайхалтай сайхан ажлууд дээр хамтран ажилласан байсан баг хамт олон, хамтран ажиллагч хувь хүмүүстээ энэ дашрамд талархлаа илэрхийлье.

-Та 2010-аад оны маркетинг, одоогийн 2020-аад оны маркетингийг харьцуулахад юу өөр болсон гэж боддог вэ?

  1. Хамгийн чухал зүйл бол 10-аад жилийн өмнөхтэй харьцуулахад, зөвхөн Монголд ч биш, дэлхий даяар маркетингийн салбар, маркетингийн ажлуудын ач холбогдол, ажлын үр дүнг ойлгодог, хүлээн зөвшөөрдөг болсон байна. Тухайлбал, 2025 оны байдлаар дэлхийн маркетингийн салбарын нийт дундаж зардал сүүлийн 10 жилд 1.3 триллион ам.доллар болж, 3 дахин өссөн байна.

  2. Зардлын хувьд илүү технологи төвтэй дижитал ба мобайл маркетинг хийдэг болсон тул зорилтот үр дүнг тодорхойлж, маркетингийн хөрөнгө оруулалтын үр өгөөж илүү өндөр болсон байна.

  3. Ерөнхий маркетингийн стратегийн хувьд, өмнө нь зөвхөн бүтээгдэхүүн төвтэй маркетинг хийдэг байсан бол одоо илүү зорилтот хэрэглэгч төвтэй, хэрэглэгчийн сэтгэл ханамж ба туршлагад чиглэсэн маркетинг хийдэг болсон. 6P буюу Product, Price гэх мэт уламжлалт маркетингаас 5A маркетинг руу шилжсэн гэж хэлж болно. Энэ нь өнөөдөр дэлхий даяар олон брэндүүдийг илүү амжилттай, илүү өндөр үр өгөөжтэй болгох маркетингийн арга хэрэгсэл болж байна. Үүнтэй холбоотойгоор дата нь байгууллагын маш үнэ цэнтэй хөрөнгө болж байна.

  4. Эцэст нь, маркетингийн ажлууд газар нутгийн хил хязгаар давах, илүү өргөн цар хүрээтэй, илүү хурдан хэрэгжих боломжтой болсон.

-Та дэлхийн зах зээлд өрсөлдөж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хурдыг Монголын нөхцөлтэй харьцуулахад хэр зөрүү мэдрэгддэг вэ?

-Зөрүү байдаггүй. Монголын хэрэглэгчид, технологийн салбарын бизнес эрхлэгчид маш хурдтай. Хамгийн шинэ, содон онцгой бүхнийг цаг тухайд нь хэрэглэгчдэдээ хүргэхийн тулд биднээс ихийг асуудаг нэхэж байдаг. Хэрэглэгчид ч гэсэн өнөөдөр дэлхийд юу танилцуулагдана тэр шинэ технологийн дэвшлээс хоцрохгүй байхыг эрмэлздэг.

-Монгол хэрэглэгч технологийн шинэчлэлд хэр мэдрэмжтэй, хүлээн авах чадвар ямар байдаг вэ?

Маш мэдрэг, хурдан. Ялангуяа технологийн хэрэглэгчийн бизнес, гар утасны салбарт. Жишээлбэл, гар утасны өргөн зурвасын нэвтрэлт 120 хувь хүрсэн байдаг. Энэ нь нэг хэрэглэгч нэг болон олон төхөөрөмжид SIM картыг зэрэг ашиглаж байгааг илтгэнэ.

4G/LTE сүлжээ нь нийт хүн амын 99%-ийг хамардаг тул аливаа технологийн бизнес хөгжихөд таатай орчин бүрдсэн. Засгийн газрын зүгээс “Digital Nation” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа нь технологийн хөгжилд таатай орчин бүрдүүлж, түлхэц өгч байна.

Та Монголд хэрэгжүүлсэн хамгийн амжилттай технологийн маркетингийн кампанит ажлын жишээ хуваалцаач?

Хамгийн сүүлд бид "Huawei Мate XT" TriFold буюу гурван нугалдаг гар утсыг Монголын зах зээлд маш амжилттайгаар дэлхийн нээлттэй зэрэгцүүлэн танилцууллаа. Мобиком, PC Mall, Сайн Электроникс & Unitel гэсэн 4 байгууллага албан ёсоор оруулж ирсэн. Энгийн нэг бүтээгдэхүүн биш шүү дээ. Цоо шинэ түвшний хэрэглээний үнэ цэнэ, төсөөллийн хязгаарыг эвдсэн шинэ технологийн туршлагыг бид хамтран Монголынхоо хэрэглэгчдэд цаг тухайд нь танилцуулсан.

-Олон улсын мэргэжилтнүүдтэй өдөр бүр ажиллахад Монгол залуусын давуу болон сул тал юу байв?

  1. Давуу тал: Монгол хүмүүс хурдан суралцдаг, софт скилл сайтай, логиктой.

  2. Сул тал: Хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бодит байдалтай нийцэхгүй байх нь тохиолдол элбэг ажиглагддаг. Энэ нь аливаа хувь хүн өсөж хөгжих суралцах хурдад сөрөг нөлөөтэй. Ихэвчлэн шинэ үеийн залууст илүү анзаарагддаг.

  3. Хятадын залуучуудын хувьд биеэ тоох, эго гэдэг зүйл огт байдаггүй. Байсан ч тэр нь ширээн дээр ил байдаггүй.  Тэд сурч хөгжихөд нээлттэй байдаг, ажлын байрны өрсөлдөөн их тул ур чадвараа байнгын өнгөлж байдаг. 2т багын хамтын ажиллагаа маш сайн 3т маш тууштай.

-Дэлхийн зах зээлд Монгол залуус гарахын тулд ямар чадвар, ямар хандлагатай байвал давуу тал болох бол?

  1. Хэл сурах нь хамгийн чухал. Харилцаа ойлголцлын гол түлхүүр.

  2. Сурахад үргэлж нээлттэй, би л мэддэг, чаддаг, алдаг гэдэг бодлоо ардаа түр хаяад хэдэн настай хэр их туршлагатай хүн байсан ч шинэ мэдлэгт нээлттэй байгаарай гэмээр байна.  

  3. Бүх зүйлийг мэддэг чаддаг байх бус, аливаа тухайлсан нэг зүйлдээ л мэргэшиж, тэр чиглэлээрээ өөрийгөө гүнзгий хөгжүүлэх нь дэлхийн зах зээлд гарахад давуу тал.

-Таны ажиллаж байсан багт олон орны залуус багтдаг байсан уу? Хамгийн сонирхолтой соёлын ялгаа?

-Манай бүсийн багт 7-8 орны залуус байдаг. Бүгд өөр өөр хэл, шашин соёлтой. Шинэ жилийг хэрхэн хүлээж авч тэмдэглэх ялгаа их хөгжилтэй бас өөр байдаг. Хятадуудын хувьд хамгийн том баяр нь Цагаан сар бол Европжуу соёлтой бидний хувьд 12.31 он солигдох хамгийн чухал момент байдаг. Нэг нэгнийхээ соёлыг хүндэтгэн өөр өөр үндэстний өөр өөр баярын ялгаа ач холбогдол, зөрүүг ойлгох шаардлагатай байдаг. Мөн орон орны хүний өөр өөр аялагатай глобалчлагдсан англи хэлийг ойлгох хэрэгцээ бас зөрүү гарна.

Манай Монголчууд нэгнийхээ хөл дээр гишгэхээр гар барьдаг автомат зуршилтай байдаг.  Энэ зуршил нь өөр орныхонтой байхад хөгжилтэй ч гэмээр содон нэг зуршил болсон байдаг. Зарим үед эмэгтэй хүнтэй гараа барихгүй, эрэгтэй хүнтэй тэвэрч мэндлэхгүй гэх мэт шашнаас үүдсэн соёлын ялгаа ч байдаг.

-Монголын брэндүүдийн хамгийн том сул тал юу вэ? Бидэнд юуг илүү хөгжүүлэх шаардлага хэрэгцээ байгаа вэ?

  1. Дэлхийн том компаниуд Маркетингийн ажлууд, сувгуудын үр дүн, хөрөнгө оруулалтын үр ашгийг олон янзаар, нарийн нарийвчлалтайгаар сувгаар болон бусад хэмжигдэхүүнүүдээр хэмжиж, хянаж болох болсон. Энэ талаар олон улсын туршлагыг дотоодын маркетерууд бас сонирхож судлах, сурсанаа нийгэмдээ түгээгээсэй гэж хардаг.

  2. Хүний нөөцийн асуудал: Мэргэшсэн экспертүүд, сонгосон мэргэжилдээ дурлаж, чин сэтгэлээсээ хичээн ажилладаг залуус олон төрөөсэй гэж хүсдэг. Боловсролын салбарт инженер техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй. Энэ нь өөрөө технологи суурьтай зуунд эдийн засаг, хөгжлийн хурдацтай, амжилттай хөгжих үндэс болно..

  3. Салбарын нөлөөлөгчийн идэвхтэй оролцоо: Технологийн салбар нь дэлхийн банк санхүүгийн салбарын араас орох эдийн засгийг бүрдүүлэгч хамгийн чухал салбарын нэг болсон. Тиймээс ард иргэд хэрэглэгчдээ энэ салбарын хөгжлөөс хоцроохгүй дагуулж явах хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олны танил нөлөөлөгч, влогерууд төрөх хэрэгтэй гэж боддог. Монголд энэ чиглэлээр мэргэшээд хөгжөөд явж байгаа цөөхөн хүн байдаг. Ихэвчлэн энтертэйнмэнт, Life style гэх мэт

-Эмэгтэй хүний хувьд бизнесийн салбарт, тэр дундаа технологийн ертөнцөд манлайлахад ямар давуу болон хүндрэлтэй бэрхшээл байдаг вэ?

-Технологийн салбарт хүйсийн эрх тэгш байдал, цалин, албан тушаалын ялгаа харьцангуй бага байдаг. Манай салбарт гадаадын болон манай Монголын маш олон хүчирхэг, ухаалаг сайхан эмэгтэй лидерүүд байдаг. Би бол тэдний нэгээхэн хэсэг багахан төлөөлөл.

-Гэр бүл, карьер хоёрын тэнцвэрийг хэрхэн хадгалж ирсэн бэ?

-Хувийн амьдраг гэр бүл хувь хүн гэсэн 2 ойлголтыг хамруулах байх. Гэр бүлийн хувьд хоёр талын харилцаанд хамгийн гол зүйл бол харилцан ярилцах, ойлголцох явдал. Гэр бүл тань таны үнэт зүйлсийг дэмжиж, хүндэтгэдэг байх нь чухал. Амралтын өдрүүд, амарч байгаа цагаа гэр бүлтэйгээ үр дүнтэй, чанартай цагийг өнгөрөөхийг хичээдэг.

Хувь хүний хувьд тархиа амраах биеэ эрүүл байлгахад анхаарч спортоор хичээллэнэ. Ганцаараа alone time-ыг өглөөд авна. Өдөр бүр биш ч тогтмол хугацаанд ном уншиж тархины орчноо солих дуртай.

-Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн эмэгтэй манлайлагч хэн байсан бэ?

-Олон бий. Түүнээс хамгийн хүчтэй нөлөөлөл үзүүлсэн хүн бол хятад бүсгүй бий, Жоу Яндан гэдэг. Одоо ч манайд ажиллаж байгаа Huawei-ын чадварлаг, толгой цохисон эмэгтэй лидерүүдийн нэг. Тэр хүнээс бизнесийн салбарт эмэгтэй манлайлалын давуу тал, хатуу зөөлөн хосолсон ньюанстай шийдвэр гаргалтын эвлэгхэн ухаан. Шийдэлд чиглэсэн хамтын ажиллагаа, манлайллын харилцааны ур чавдар гээд олон зүйлийг сурсан байдаг.

Б.Хуяг

0
ЖИРГЭХ
Санал болгох
100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. UROLOGIST (197.211.63.149)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 08 сарын 14 | Хариулах
  • DR. UROLOGIST (197.211.63.149)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 08 сарын 14 | Хариулах
  • DR. UROLOGIST (197.211.63.149)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 08 сарын 14 | Хариулах
  • MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM (172.99.189.219)
    Experiencing the theft of your hard-earned crypto funds can be disheartening, but working with professionals like Forensichackersweb can help restore your trust and confidence. Their commitment to recovering my stolen funds not only gave me back my money but also reinstated my faith in the crypto market and investment opportunities. While my journey with Forensichackersweb ended with a satisfying outcome, it's essential to maintain vigilance in the world of crypto investments. Cybercriminals are always evolving, and the need for professional assistance in securing your investments cannot be overstated. By staying vigilant and relying on experts like Forensichackersweb, you can better protect your assets and minimize the risks associated with crypto investments. Their expertise and dedication to the recovery process resulted in the satisfying outcome of recouping the stolen funds. This serves as a reminder of the importance of professional crypto recovery services like Forensichackersweb in restoring trust and confidence in the world of digital investments. Email: Forensichackersweb @ gmail com
    2025 оны 08 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
    1 цаг 52 мин
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
    2 цаг 0 мин
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
    2 цаг 5 мин
  • Пари Сен-Жермен болон Барселона клубүүдийн олон улсын хамтын ажиллагаа
    2 цаг 49 мин
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
    5 цаг 19 мин
  • Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
    5 цаг 33 мин
  • 100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
    6 цаг 46 мин
  • Кристиано Роналду дасгалжуулагчдаа гомдсон уу?
    6 цаг 56 мин
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
    7 цаг 2 мин
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
    7 цаг 35 мин
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    Өчигдөр 17 цаг 00 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 16 цаг 40 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    Өчигдөр 16 цаг 23 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК