Тайландын Бангкок хотноо боксын U19 болон U22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 30-аас наймдугаар сарын 12-ны өдрүүдэд боллоо.
Азийн шилдэг боксчид өрсөлдсөн тус тэмцээнд Монголын залуучуудын шигшээ баг U22 насанд нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн:
- 55 кг-ын жинд Х.Дөлгөөнсайхан мөнгөн медаль
- 65 кг-ын жинд Д.Пүрэвдорж хүрэл медаль
Эмэгтэйчүүдийн:
- 45-48 кг-ын жинд С.Биндэръяа
- 51 кг-ын жинд Э.Номундарь нар хүрэл медаль хүртсэн байна.
Мөн U22 насны финалд Казахстан, Узбекистан, БНХАУ, Энэтхэг, Япон, Тайланд, Монголын тамирчид шалгарсныг онцолжээ.
Эх сурвалж: Mongolian Boxing Federation
Сэтгэгдэл (1)