Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зорилго нэгтэй Ховдынхон бодлого дүүрэн чууллаа

2018-12-11
0
ЖИРГЭХ

Монгол Улсын баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нутгийн зөвлөл, Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй“Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Ховд аймгийн хөгжлийн гадаад, дотоод нөөц боломж, давуу талуудад үндэслэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх зорилготой уг чуулганыг зохион байгуулж байгаа юм.

Чуулганд тус аймагт хөрөнгө оруулах, бизнес эрхлэх аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид чуулганд оролцохоор хүрэлцэн иржээ.

Энэ үеэр эрүүл мэнд, боловсрол, соёл, ХАА, газар тариалан, хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхай, дэд бүтэц, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа зэрэг салбарын хүрээнд Ховд аймагт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын боломжууд болон томоохон төслүүдийг нээлттэй танилцууллаа.  

2019 он Ховд аймгийн хувьд томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх онцлог жил болно хэмээн Ховдчууд онцолж буй.

Засгийн газраас шийдвэрлэсний дагуу Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц, баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадал бүхий Цементийн үйлдвэр, малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулахаар төлөвлөөд байгаа аж. 
Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Олон үндэстэн, ястны өлгий нутаг Ховдчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдөр бид их олуулаа цуглалаа. Өнөөдрийн чуулганаас зөвхөн Ховд аймагт төдийгүй баруун бүсийн эдийн засаг, нийгмийн өсөлтийг бий болгох, ард иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх олон төсөл, санаачлагууд ажил болж үлдэнэ гэдэгт би итгэл төгс байна. Энэ удаагийн чуулганы бас нэг онцлог бол Ховдчууд бид УИХ-ын гишүүдийнхээ сэтгэлээр гурван гишүүн маань багагүй хөрөнгө оруулалтыг тавьсан байгаа. Түүнчлэн аймаг саяхан иргэдийн хурлаа хийж, зохих ёсны дотоодын нөөц болоцоогоо ашиглаж орон нутгийн хөрөнгө оруулалтийг хийх ажилаа шийдсэний ард эдийн засгийн хөрөнгө оруулалт авах бизнесийнханг төслүүдэд оролцуулж санаа бодлоо солилцоё гэсэн үндсэн зорилготойгоор өнөөдрийн чуулганыг явуулж байна” гэв.

Дараа нь Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав индэрт гарч аймгийнхаа эдийн засаг нийгмийн өнөөгийн байдал сэдэвт илтгэл тавьлаа.

Ховд аймаг нь Алтайн нуруу Монгол Алтайн их уулст оршино, Энд Мөнххайрхан,Хөхсэрх,Баатар хайрхан,Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үе ийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс “Хөндлөн”, гянта гануур “Бодонч”, болор “Оошигийн ус, Цагаантолгой” бий бөгөөд барилгын материалын баялаг бий. Ховд аймгийн нутгаар Ховд гол , Буянт гол, Булган гол, Чонохарайх гол, Цэнхэр гол зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур, Цэцэг нуур зэрэг том, жижиг нуурууд оршдог.Нэвтийн рашаан, Булганы рашаан, Индэртийн рашаан зэрэг рашаан ус олон бий. Мөн өндөр уулаар хад асга, тагийн бүсийн хөрс, нутгийн хойд хэсгээр хээрийн цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь Говийн саарал хөрс тархжээ. Уулархаг нутгаар тагийн бүсийн ба уулын хээрийн ургамал, өмнөд хэсгээр нь говийн ургамал ургана. Дэлхийд ховордсон хулан, хавтгай, бөхөн ,Азийн шар минж зэрэг олон ан амьтан амьдарна. Ийм учраас Булган гол, Хөхсэрхийн нурууг дархлан хамгаалжээ. Ховд аймаг ямаа олонтой. Аймгийн олон суманд хүнсний ногоо тухайлбал амтат гуа, тарвас тариалдаг.Булган суманд Монголдоо ховор жимс тариалдаг . Ховд аймагт Хятад улс руу гарах хилийн боомт Ярант, Байтаг хоёр Булган суманд байдаг.

Маш эрс тэс уур амьсгалтай. Зун +40OC хүрч байхад өвөл -35OC хүрдэг бөгөөд хуурай уур амьсгалтай байгалийн бүсэд хамаардаг аймаг юм.

Ховд аймаг нь Улаанбаатар хотоос 1450 км зайд оршдог бөгөөд нийт 76133 мянган км квадрат гакар нутагт 17 сум 91 багийн 87 мянга гаруй хүн аж төрж байна. Аймгийн хэмжээнд 2380 гаруй аж ахуй нэгж 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Аймгийн хэмжээнд: 

Ховд хотод 1923 оны 09 дүгээр сард 4 эсгий гэртэй 2 багштай, 25 сурагчтай анхны бага сургууль, 1923 онд Мал эмнэлгийн хороо, 1924 онд 20 хэрэглэгчтэй коммутаторын 12 цэгтэй холбооны салбар, 1926 онд Барилгын артель, 1926 онд 86 үхэр тэрэг бүхий “Монгол тээх”, 1927 онд Авто засварын газар, 1927 онд “Төв клуб”, “Фото студи”, “Нүүдлийн кино театр”, 1928 онд 15 ортой, их эмч, сувилагч тус бүр 3, тогооч хэлмэрч бүхий 12 ажиллагсадтай хүн эмнэлэг, 1928 онд Худалдаа аж үйлдвэрийн банк, 1930 онд сүүн тасгийн завод, 1932 онд эмийн аптек, 1937 онд гар үйлдвэрийн артель, 1938 онд 1 ажилтан 500 номтой ном уншлагын газар, 1942 онд талх, нарийн боов, архины цех, гахай, ногооны аж ахуйд түшиглэн “Идэш тэжээлийн контор”, 1944 онд мал эмнэлгийн сургууль, 1947 онд Мод боловсруулах үйлдвэр, 1948 оны 10 дугаар сард 20 хүүхэдтэй анхны цэцэрлэг, 1950 онд “Орон нутаг сурталчлах кабинет”, 1954 онд Био үйлдвэр, 1956 оны 07 дугаар сард Ховд аймагт нисэх буудал зэрэг байгууллагууд байгуулагдан, аймгийн эдийн засаг, нийгэм, соёл, үйлдвэрлэлийн үндэс суурийн эхлэл тавигдсан байна.

1960 оноос хойш аймгийн хэмжээнд сум, бригадуудын төв байгуулах, мал аж ахуй эмчилгээ, тэжээлийн цэгүүд, гүний худаг гаргах, уулын бүсийн сумдад зам, гүүр барих, Авто засварын газар, Ханын материалын үйлдвэрүүд, Бетон цех, Хүнсний үйлдвэр, Дулааны станц, Нийтийн ахуйн үйлчилгээний комбинат, Нефть бааз, Махан зоорь, Орон сууцнууд, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгууд шинээр баригджээ. 1979 онд хөдөөгийн ууган их сургууль Ховд дахь Багшийн дээд сургуулийг баруун таван аймгуудыг багшлах боловсон хүчнээр хангах зорилгоор байгуулсан байна. 1970-1990 онд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 100 үнээний ферм, 1000 өндөглөгч тахиа, гахайн фермүүд, хадлангийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор 200 га-аас дээш талбайг услах услалтын системүүдийг Алтай, Мөст, Дарви, Эрдэнэбүрэн, Буянт сумдад байгуулсан нь аймгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэх үндэс болжээ.

Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв, 16 суманд сум дундын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, орчин үеийн 50 ортой төрөх эмнэлэг, багуудын өрхийн эмнэлэг, Ач заяа хувийн эмнэлэг зэрэг эрүүл мэндийн төрөлжсөн 73 эмнэлэг үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 13,3 мянган хүнд эмчийн үзлэг хийж, 21,5 мянган хүн хэвтэн эмчлүүлж байна.

Өнөөдөр Ховд аймагт Дөргөний УЦС, Хүүхэд залуучуудын ордон, Ховд Их сургууль, Политехник коллеж, Биеийн тамир спортын ордон, Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн, Усан спортын төв, Олон улсын нисэх буудал, Ахмадын өргөө, Өв соёлын хүрээлэн, Цементийн үйлдвэр, Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн, Ганданпунцагчойлин хийд, Барилга угсралт, барилгын үйлдвэрлэл гэсэн бүс нутгийн чанартай байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

Энэ удаагийн чуулганаар онцлон хэлэлцэх төслүүдийн нэг нь Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц юм. Тооцоогоор 800 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босох юм байна. Уг станц ашиглалтад орсноор баруун таван аймгийн эрчим хүч бүрэн хангаад зогсох 50 хувь илүү гарна. Илүү гарсан эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ. Энэ нь нэг талаараа импортыг орлох, гадагшаа гарах валютын урсгалыг зогсоох ая холбогдолтой. Өөрөөр хэлбэл ОХУ-аас оруулж ирдэг эрчим хүчний урсгалыг орлоно гэсэн үг юм.

Өнөөдөр Дөргөний усан цахилгаан станц 1кв цахилгаан эрчим хүчийг 35 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа. Мөн Ховд аймгийн баруун гурван сум БНХАУ 1 кв эрчим хүчийг 350 төгрөгөөр авч байгаа. Мөн Орос улсаас 250 төгрөгөөр авч байна. Уг станцыг барьснаар айл өрхөд 100 гаруй төгрөгөөр, албан байгууллагад 200 гаруй төгрөгөөр нийлүүлэх боломж бүрдэх аж. Энэ нь баруун таван аймаг руу үйлдвэр, үйлчилгээ хөгжих маш том боломж юм.

Хоёрдугаарт цементийн үйлдвэрийн асуудал юм. Монгол Улс цементийн хэрэгцээгээ бүрэн хангадаг болжээ. Ингэснээр төвийн бүс цементийн илүүдэлтэй болчихоод байна. Гэвч баруун бүс нутагтаа цементийн үйлдвэр байхгүй байгаа юм. Улаанбаатар хотод нэг тонн цемент 150-160 мянга байгаа бол Ховд хотод 320-400 мянга байна. Цементийн энэ үнийг дагаад баригдаж буй байр, сургууль цэцэрлэг, үйлчилгээний газруудын үнэ бас  тийм. Тийм учраас баруун бүсийн хэрэгцээг хангах цементийн үйлдвэр зайлшгүй шаардлагатай болоолд байгаа аж.

Дараагийн нэг төсөл бол малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн ажил юм. 2011 онд ажил нь эхэлсэн ч зогсонги байдалтай байна. Ирэх жил гэхэд уг байгууламжийг ашиглалтад оруулах юм байна. Тус байгууламж ашиглалтад орчих юм бол түүнийг дагасан арьс шир, ноос ноолуур, мах сүү, малын гаралтай дайвар бүтээгдэхүүнүүдийг боловсруулах үйлдвэр баригдана. Үүнийг дагаад олон ажлын байр бий болж, хүн амын ажилгүйдэл ядуурлын төвшин буурах талтай. Хамгийн давуу тал нь 21 аймгаас Ховд аймагт цэвэрлэх байгууламжийн ажил хийгдэж байгаа аж.   

Ховд хотоос гадна 16 сумын 13 сум нь засмал замд холбогджээ. Чандмань, Мөнххайрхан, Дуут гэсэн гурван сум хатуу хучилттай зам холбоход төвөгтэй  байдаг аж.  Тус аймгийн хувьд энэ нь маш том боломж юм. Учир нь гурван улсыг холбосон тээвэр, ложистик үүсэх нөхцөл бүрдэж эхлээд байгаа юм. Мөн аялал жуулчлал давхар хөгжих бүрэн боломжтой болно. Зам дагаж хөгжил гэдэг үг тус аймагт удахгүй биеллээ олох боломж бүрдээд эхэлсэн байна.

Мөн тус аймгийн тариаланчид 24 мянган га газарт тариалан эрхэлдэг. Төмс, гоньд, хулуу, тарвас зэргийг голчлон тарьдаг бөгөөд төмс, тарвасаар аймгийн хэрэгцээг 100 хувь хангаж байна. Үүнээс үүдэн Ховд агро парк хэмээх томоохон төслийг хэрэгжүүлэхээр болоод буй. Нийтдээ 1600 орчим га-д усалгаатай газар тарилан эрхлэх, тэжээлийн ургамал тарих, эрчимжсэн мал аж ахуй, эрчимжсэн тариаланг хөгжүүлэх аж. Аймагт ногоо савлах, даршлах үйлдвэр байгуулагдаад удаагүй. Огурцы, алаг салаат, жимсний чанамал зэрэг бүтээгдэхүүнийг аймагтаа үйлдвэрлэж буй аж. Үйлдвэр нь бэлэн байгаа учраас эрчимжсэн газар тариалан эрхэлж, үүнээсээ жилийн аль ч улиралд ашиг хүртэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Эдгээр төслүүдийг өнөөдөр танилцуулсан бөгөөд хөрөнгө оруулах хэн бүхэнд нээлттэй гэдгийг ч хэлж байлаа.

Ховд аймаг алслагдсан бүс нутагт оршдог хэдий ч төвийн аймгуудын жишгээс хөгжлөөрөө хэдийнээ хол давжээ. Хийе, бүтээе, хөрөнгө оруулъя, дэмжье гэсэн хүслээр олон зочид энд цугласан нь нэн таатай.

Л.Сайнбаяр

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
Улаанбаатарт 23 градус дулаан байна
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (64.119.21.94)
    Энэ дор сэтгэгдэл гэгч өмхий үгээ эрээчсэн тэнэг нь дэндсэн амьтан бололтой. Ард түмэн хөгжил ярьж байхад хар хэрүүлээ давсаар мөнч мулгуу юмаа
    2018 оны 12 сарын 12 | Хариулах
  • мөөги (66.181.160.96)
    та нар хуйвалдах яахав энэ элбэгбалайгаа аваач ,монголоор тоглож дууслаа,өвөг эцгээ ,монгол улсыг гэж ойлгоод бна ,бүх баялагыг өөрийн юм гэж ойлгоод бна ,урагш нь уйгарлуу нь гаргаж өг шоронд орох гээд бна
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.106.103)
    БЯМБАЦОГТ ШОРОНДОО ОРОХ ЦАГ АЛЬ ХЭДИЙ БОЛСОН
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.106.103)
    БЯМБАЦОГТ ШОРОНДОО ОРОХ ЦАГ АЛЬ ХЭДИЙ БОЛСОН
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.42.56)
    KONTSESS JDU-GIIN ZAGALMAILSAN ETSEG HANAJ TSADDAGGUI BYMBATSOGTOO GEJ. BATNASAN JDU NEG IH UURLAAD GUIGEED BAIGAARAI CHI
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
    4 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    7 мин
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    16 цаг 1 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    16 цаг 4 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    16 цаг 28 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    17 цаг 42 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    17 цаг 42 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    17 цаг 51 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    18 цаг 3 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    18 цаг 17 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    18 цаг 19 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    18 цаг 45 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    19 цаг 3 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    19 цаг 19 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    19 цаг 59 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    20 цаг 46 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    20 цаг 49 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    20 цаг 51 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    21 цаг 21 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    21 цаг 21 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК