Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна

2026-3-16
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

2024 оны сонгуулиар таван нам, эвсэл, нийгмийн сонирхлын олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа энэ хаврын чуулганаар талдаа орлоо. Үлдсэн цаг хугацаанд өндөр хариуцлагатай, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллахыг Та биднээс цаг хугацаа шаардаж байна.

ЭШЛЭЛ 2

Дэг журам нь сулран ганхаж, төмөр хөшиг ахин татагдаж, хүчний туйл нь өөрчлөгдөж байгаа дэлхийн цаг төрийн ээдрээ, геополитикийн зөрчил мөргөлдөөн, дайн байлдаан, тээвэр логистикийн хямрал, эрчим хүч, энергийн хомсдолын шинэ сорилтуудтай дэлхийн Монгол Улс тулгарч байна. Далайд гарцгүй, цөөн түүхий эдээс хамаарсан экспорт, түлш шатахууны хараат байдалтай орны хувьд уулын цаана уул, улсын цаана улс буйг харж, үндэстний эв нэгдэл, язгуур эрх ашгаа эрхэмлэн дээдэлж, сөрөн тэсвэрлэх чадавхаа бататган, тусгаар тогтнолоо, эдийн засгийн тусгаар тогтнолоор дархлахыг хувиран өөрчлөгдөж буй дэлхийн нөхцөл байдал Та биднээс шаардаж байна.

ЭШЛЭЛ 3

Дэлхийн цаг төрийн хурцадмал нөхцөл байдал, сорилтуудын өмнө нам, бүлгээрээ талцан хуваагдах бус гагцхүү улс орны эрх ашиг, шударга ёсон дээр суурилан эвлэлдэн нэгдэхийг цаг үе Та биднээс шаардаж байна.

ЭШЛЭЛ 4

Ардчилсан парламентын дархлаа парламентын танхимаасаа эхлэн батжин бэхжиж байх учиртай. Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна.

ЭШЛЭЛ 5

Нийгмийн хэрэгцээ шаардлага, нийт олны хүсэл хүлээлт дагуулсан, хурж овоорсон асуудал бэрхшээлийг тууштай, оновчтой тулж шийдэхийг Та биднээс амьдрал өөрөө шаардаж байна. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн эрүүл агаар билээ. Эрх чөлөө бол иргэн ба төрийн итгэлцлийн гагнаас юм.

ЭШЛЭЛ 6

Улсын Их Хурлын чуулганы завсарлагаанаар миний бие Улсын Их Хурлын гишүүдийн хамт зүүн, төв, хангайн болон хойд бүсэд ажиллаж, 8200 гаруй иргэнтэй нүүр тулан нээлттэй уулзаж, илэн далангүй харилцан ярилцлаа. Ажил, амьдралд нь тулгамдсан асуудал бэрхшээлийн талаарх санал бодлыг нь сонсож, хууль тогтоомж хэрхэн хөрсөн дээрээ хэрэгжиж буйтай танилцаж, хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, шийдвэрийн талаар мэдээлэл өгч санал бодлыг нь нээлттэй сонслоо.

ЭШЛЭЛ 7

Монгол Улсын Засгийн газар төрийн албан хаагчдын 9 хувийн цомхотголоо эргэн харж ажлын онцлог, ачааллыг зөв хуваарилан, чиг үүргийн шинжилгээг дахин хийж, эгэл жирийн төрийн албан хаагчдыг цомхотгох бус дарга нарын тоогоо цөөлөх бодлого боловсруулан ажиллах шаардлагатай байна.

ЭШЛЭЛ 8

Монголд дарга нарын тоо нь олдож, ажил гүйцэтгэх албан хаагчид нь чиг үүрэгтээ заасан ажлаа бус нэмэлт ажлуудад дарагдан буйд төрийн албан хаагчид сэтгэл гонсгор буйгаа хэлж байна. Дарга нар ард түмнээ дээрээс нь бус дэргэдээс харж, түмэн олонд үйлчлэх үүргээ хариуцлагатай ухамсарлан ажилламаар байна. Бүдэрч унасан нэгнийг татаж босгохоос бусад тохиолдолд ард иргэдийг хэзээ ч битгий дээрээс нь харж бай хэмээх ухаант ардын мэргэн үгийг төрийн эрх барих дээд байгууллагын даргын хувьд бүх шатны дарга нарт сануулж байна.

ЭШЛЭЛ 9

Дэлхийн Монгол Улсад дэлхийгээс ангид эдийн засаг, дэлхийгээс хамаарахгүй үнэ ханш гэж байхгүй ээ. Ийм хурцадмал байдал сунжирч үргэлжлэх болон өсөн нэмэгдэх аваас түлш шатахууны үнэ өсөх магадлал өндөр байна. Түлш, шатахууны үнэ бүх юмны үнэ болж, хоол хүнс, бараа үйлчилгээ бүгдэд шингэдэг. Олон улсын тээвэр, логистикийн тогтолцоо алдагдах, хямрах эрсдэлүүд манай улсын импорт, экспортын өртөг зардал өсөх, эдийн засагт ирэх дарамтыг нэмж болзошгүй байна. Бүс нутгийн тогтворгүй байдал үргэлжилсэн хэвээр байвал хөрөнгө оруулалт саарч, эдийн засгийн орчинд “сүүдрээ” тусгаж, экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, зэсийн эрэлт, үнэ буурахад хүргэж мэдэхээр байна.  

ЭШЛЭЛ 10

Стратегийн бүтээгдэхүүн болох түлш шатахууны 3-6 сарын хэрэгцээгээ үүцлэн нөөцлөх, нэг улсын хамаарлыг бололцооныхоо хэрээр багасгах, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад хурд нэмэхэд онцлон анхаарч ажиллахаас өөр арга байхгүй. Сэргээгдэх эрчим хүчний дундаршгүй их нөөцөө ашиглан, нарны илч, салхины хүчийг хүртэл журамлан хясаж, өөрсдийнхөө гэрэл гэгээг хааж, тушсан гацаанаас өөрсдийгөө чөлөөлөх нь эрсдэлийг дунд хугацаанд бууруулахын төлөө хийх ажил, шийдэх асуудал болоод байна.

ЭШЛЭЛ 11

Зээлээс зээл, өрөөс өрийн хоорондох гинжин хэлхээг тасалж, гадаадын банк Монголд үүдээ нээхэд хөндөлдсөн хууль, журмын түгжээг тайлж, хямд эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнгээр өндөр хүүгийн дарамтаас өөрсдийгөө чөлөөлөх хууль, эрх зүйн шинэчлэл хамгийн ихээр хүлээгдэж байна. 

ЭШЛЭЛ 12

Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн нийт зардлын эдийн засаг дахь харьцааг 2026 онд 32.2 хувь, 2027 онд 30 хувь, 2028 онд 28.6 хувь байхаар үе шаттай бууруулахаар хуулийн төсөлд тусгасан нь дэвшил байлаа.

ЭШЛЭЛ 13

Зээлээс зээл, өрөөс өрийн хоорондох гинжин хэлхээг тасалж, гадаадын банк Монголд үүдээ нээхэд хөндөлдсөн хууль, журмын түгжээг тайлж, хямд эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнгээр өндөр хүүгийн дарамтаас өөрсдийгөө чөлөөлөх хууль, эрх зүйн шинэчлэл хамгийн ихээр хүлээгдэж байна. 

ЭШЛЭЛ 14

Улсын Их Хурлын даргын хувьд эдийн засаг дахь төрийн хэт оролцооны буруу зуршлыг хумьж, хувийн хэвшлээ дэмжих, иргэнээ эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэхэд нь чөдөр тушаа болсон хүнд суртлаас чөлөөлөх “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлсэн. Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагалдсан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зөвшөөрөл нэртэй хориглолтын тогтолцоог хамтдаа нурааж, иргэнийхээ хийж бүтээх хүслийг хяссан хүнд суртлаач чөлөөлье. Зөвшөөрөл гэдэг зүсээ, нэрээ өөрчилж, бүртгэл, лавлагаа, тохирол, гэрчилгээ, дүгнэлтүүд болсон хүнд суртлын тогтолцоог халъя.

ЭШЛЭЛ 15

Зөвшөөрлийн тогтолцоог буруу биш зөв болгоход Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Арилжааны тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Нийтийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль, татварын багц хуулийг цогцоор нь шинэчилж, хөрөнгө оруулалтад тулгарч байгаа хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах шаардлагатайг баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид, өөрийнхөө хөлс, хүчээр ахуй амьдралаа өөд татах хүсэлтэй хэн бүхэн хүсэж байгааг анхааран авч үзэх ёстой.

ЭШЛЭЛ 16

Хувийн хэвшлийн эрх зүйн байдлыг дордуулдаггүй, төр гэнэдүүлж шийдвэр гаргаж, гэнэт эргэж буцаж, орон зай, зах зээл, бизнес төлөвлөгөө, зорилтыг нь нураадаггүй, хөрөнгө оруулагчдыг урьж авч ирчхээд хөөж явуулдаггүй байхыг хуульчлан, хөгжил дэвшлийн түлш болсон хөрөнгө оруулалтыг дуудаж, дэмжих нэн шаардлагатай байна. Чөлөөтэй бизнес эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм, журам гаргахыг хориглож, төрийн бүх шатны шийдвэр эдийн засгийн утга агуулга дээр үндэслэх нь хөрөнгө оруулалтыг урин дуудах үндэс суурь юм. Иймд хувийн өмч хөрөнгө, бизнест халдан түрэмгийлдэг байдлыг таслан зогсоож, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэдэдээ ээлтэй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай батлах шаардлагатай байна.

ЭШЛЭЛ 17

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ачаа дарамт болсон татварын ачааллыг бууруулах Засгийн газраас өргөн барьсан татварын багц хуулийг хэлэлцэнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд НӨАТ, хувь хүний орлогын албан татвар 2 их наяд төгрөг, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 700 тэрбум төгрөг, нийтдээ 2,7 их наяд төгрөгөөр ачааллыг нь хөнгөлөх, жилийн 400 сая төгрөг хүртэлх орлоготой жижиг бизнес эрхлэгч татвараа хялбараар тайлагнадаг болж, татварыг 1 хувиар тооцон төлөх зэрэг эерэг өөрчлөлтүүдийг тусгасан байна. Иймд Улсын Их Хурал, Засгийн газрын Ажлын хэсгүүд хамтран ажиллаж иргэд, аж ахуйн нэгжүүдийн шаардлагад нийцсэн татварын багц хуулийн өөрчлөлтийг цаг алдалгүй батлан гаргая.

ЭШЛЭЛ 18

Өнөөдөр жирийн иргэдийн амьдрал зээлээс зээл, өрөөс өрийн хооронд өнгөрч байна. Арван жилийн өмнө зээлийн жигнэсэн дундаж хүү 17-20 хувь байсан бол өнөөдөр ч хэвээрээ байна. Эх үүсвэрийн өртөг нь өндөр, хугацаа нь бага, эдийн засгийн эрсдэл их, эрх зүйн орчин тогтворгүйн улмаас өндөр зээлийн хүү, өрийн гинжин хэлхээнд улс орноороо оржээ. Европ, Азийн банкнуудыг Монголд урьж дуудсан нэгэнт эхэлсэн яриа хэлцлүүд бол хямд өртөгтэй зээлийн эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх эхлэл болно гэж үзэж байна.

ЭШЛЭЛ 19

Улсын Их Хурал хаврын чуулганы хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад онцгойлон анхаарна. Улсын Их Хурал гэр бүл, хүүхэдтэй холбоотой хэргийг тусгай орчинд, мэргэшсэн шүүгч шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулах шийдвэр гаргасан билээ.

ЭШЛЭЛ 20

Тэтгэврийн тогтолцооны нөхцөл байдал, тулгамдсан асуудал бэрхшээлийг санхүүгийн салбарыг хөгжүүлэхтэй хамтатган авч үзэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Өнөөдөр дан ганц улсын Нийгмийн даатгалын сан шийдэл гарц, шинэ шатанд хүргэж чадахгүй нь тодорхой боллоо. Ахуй амьдралыг тэтгэж чадахгүй, хүн амын насжилт, өсөж буй хурдыг гүйцэхгүй, гал унтраах маягаар аргацаасаар нөхцөл байдлаа бид бүрэн дүүрэн дүгнэх хэрэгтэй.  

ЭШЛЭЛ 21

2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн салбарын багц хуулиудыг шинэчлэн батлах шаардлага үүслээ. Эрүүл мэндийн тухай хуульд салбарын нэгдсэн бодлого, засаглалын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгах тогтолцоо бүрдүүлэх, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эрүүл мэндийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн засаглал, үйл ажиллагааг сайжруулах, даатгалын сангийн бие даасан, хяналт, хариуцлагын тогтолцоотой, ил тод болгох, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй зохицуулалтыг сайжруулах, нийгмийн эрүүл мэнд, эрүүл амьдрах соёл, хандлагыг түгээхийг тэргүүлэх чиглэл болгох, анхан шатны тусламжийг боловсронгуй болгоход бид анхаарах шаардлагатай байна.

ЭШЛЭЛ 22

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлт сайжрах биш муудаж, урагшлах бус ухарч байгаа нь бидэнд ирж буй ноцтой анхааруулга юм. 2025 онд Монгол Улс 31 оноо авч, 10 байраар хойшилж, 182 орноос 124 дүгээр байрт орлоо. Бид олон улсын байгууллагын дэлхийд танилцуулдаг тайлантайгаа мартах учиргүй. Өөрсдийнхөө толин дахь тусгалтайгаа заргалдан маргалдаад юуг ч өөрчлөхгүй, зөвхөн засаж залруулж өөрчлөх болно.

ЭШЛЭЛ 23

Улсын Их Хурлын чуулган бүрэн эрхийн хугацаандаа 119 удаа хуралдаад байгаа энэ үед ердөө 19 хувьд нь оролцсон гишүүн ч байна. Хурал чуулгандаа сууж, сонгогчдоо төлөөлөх үндсэн ажлынхаа 81 хувийг тасалсан хууль тогтоогч байгаа цагт парламентын нэр хүнд, итгэл, дархлаа суларна.

ЭШЛЭЛ 24

Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон, дэлхий дахины хурцадмал байдал, төрийн хүнд суртлаас иргэн, хувийн хэвшлээ чөлөөлөх шаардлага, авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаанд бодитой өөрчлөлт гаргах, эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулах зорилгодоо тууштай байж үндэсний эрх ашгаа эрхэмлэн, мэргэжлийн мэтгэлцээн өрнүүлж, олон ургалч үзлийг уралдуулан өндөр хариуцлагатай ажиллахыг Та бүхнээс хүсье.

image

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган эхэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгсээс 24 эшлэлийг онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
"Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Fatima_Frisco (161.178.132.46)
    HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
    2026 оны 03 сарын 22 | Хариулах

  • Roseline Lizzy (18.170.98.193)
    RECOVER LOST CRYPTO INVESTMENT BY CONTACTING // GEO COORDINATES RECOVERY HACKER If you have invested your hard-earned crypto funds or money in some online Platform and now you can't withdraw OR they just disappeared with your crypto, it can be so frustrating and disheartening. However, there are steps you can take to increase your chances of recovering your funds from these unscrupulous individuals. One option you can consider is reaching out to GEO COORDINATES RECOVERY HACKER , a reputable and reliable cryptocurrency recovery service that specializes in helping individuals recover lost or stolen cryptocurrencies. They made me believe that my case wasn't lost and that they would guide me through every step with their expertise. They remained in contact with me for a few days, providing me with reports that increasingly assuaged my anxiety and restored my dwindling hope. Their services are secure, confidential, and efficient, making them one of the best options for anyone in need of cryptocurrency recovery assistance. Get in touch with GEO COORDINATES RECOVERY HACKER via below contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 03 сарын 18 | Хариулах

  • Dagmar Vilimovska (18.130.146.28)
    Санхүүгийн хурдан баталгаа Хувийн хөрөнгө оруулагчаас бага хүүтэй, таатай нөхцөлтэй, хурдан бөгөөд таатай санхүүгийн зээл. Та 5,000 еврогоос дээд тал нь 10,000,000 евро хүртэлх зээлд өргөдөл гаргаж, 240 сар хүртэлх хугацаатай. Тодорхой бөгөөд ойлгомжтой гэрээ, тодорхой нөхцөлтэй. Энэхүү таатай санал нь дэлхий даяар хүчинтэй. challotloan@gmail.com имэйл хаягаар бүрэн үнэ төлбөргүй, ямар ч үүрэггүйгээр өргөдөл гаргана уу.
    2026 оны 03 сарын 17 | Хариулах

  • Nils Nordberg (18.130.146.28)
    Ноцтой зээлийн санал Сайн байна уу, жилийн эцсийн баяр ёслолтой холбоотой янз бүрийн санхүүгийн санаа зовнилыг даван туулахад тань туслах, ирээдүйн зорилгынхоо төлөө би хүнд байдалд байгаа хүмүүст эсвэл санхүүгийн асуудлаа шийдвэрлэх эсвэл бизнес эхлүүлэхэд нь туслахыг хүссэн хүмүүст зээл санал болгож байна. Би 5,000-10,000,000 еврогийн зээлийг 1-10 жилийн хугацаатай, дээд тал нь 1%-ийн хүүтэй зээл санал болгож байна. Миний саналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл francoispinault807@gmail.com имэйл хаягаар надтай холбогдоно уу.

  • Harris Thomas (212.30.37.122)
    "In the crypto world, this is great news I want to share. Last year, I fell victim to a scam disguised as a safe investment option. I have invested in crypto trading platforms for about 10yrs thinking I was ensuring myself a retirement income, only to find that all my assets were either frozen, I believed my assets were secure — until I discovered that my BTC funds had been frozen and withdrawals were impossible. It was a devastating moment when I realized I had been scammed, and I thought my Bitcoin was gone forever, Everything changed when a close friend recommended the Capital Crypto Recover Service. Their professionalism, expertise, and dedication enabled me to recover my lost Bitcoin funds back — more than €560.000 DEM to my BTC wallet. What once felt impossible became a reality thanks to their support. If you have lost Bitcoin through scams, hacking, failed withdrawals, or similar challenges, don’t lose hope. I strongly recommend Capital Crypto Recover Service to anyone seeking a reliable and effective solution for recovering any wallet assets. They have a proven track record of successful reputation in recovering lost password assets for their clients and can help you navigate the process of recovering your funds. Don’t let scammers get away with your hard-earned money – contact Email: Recoverycapital@fastservice.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2026 оны 03 сарын 16 | Хариулах

  • DR. ADITYA (197.211.63.112)
    Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email

  • Зочин (197.211.63.112)

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    37 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    49 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    52 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    53 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    3 цаг 11 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    3 цаг 38 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    3 цаг 45 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    4 цаг 23 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    4 цаг 44 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    5 цаг 2 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    5 цаг 15 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    5 цаг 20 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    5 цаг 29 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    5 цаг 34 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    5 цаг 39 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    5 цаг 39 мин
  • Монгол бөхийн 100 жилийн түүх: Босоо самдангаас Э.Батмагнай хүртэлх түүхэн зам
    5 цаг 53 мин
  • Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна
    6 цаг 6 мин
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
    6 цаг 20 мин
  • Унгар улс төрийн хэвлэл мэдээллийн шинэчлэлээ эхлүүлж, Орбаны үеийн суртал ухуулгыг дуусгавар болгов
    6 цаг 35 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК