Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол бөхийн 100 жилийн түүх: Босоо самдангаас Э.Батмагнай хүртэлх түүхэн зам

2026-7-09
0
ЖИРГЭХ

 

Монгол үндэсний их баяр наадам нь эртний уламжлалтай Монгол түмний соёл, ахуй амьдралыг агуулан тээж ирсэн арвин их түүх билээ. Монгол түмэн хотол олноороо цэнгэн баярладаг, өргөн дэлгэр утгаараа улсын цол олгож байсан Долоон хошуу даншиг наадам, Уул тайлгын наадам буюу Арван засгийн наадам болон Цэргийн наадам бүгд улсын хэмжээний том наадам билээ. VIII Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (1869-1924 )-ийг нас барсны дараагаар Уул тайлгын наадам буюу Арван засгийн наадмыг отголж, 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглан тусгаар тогтсоны дараа Улсын II бага хурлаас Уул тайлгын наадам буюу Арван засгийн наадам, Цэргийн наадам хоёрыг хамтруулан Ардын наадам болгон Нийслэл хүрээг чөлөөлсөн гэх өдөр буюу 1921 оны билгийн тооллын зургаан сарын шинийн зургаан нь аргын тооллын 7-р сарын 11 нэгэн байсан тул баяр наадмыг жил бүрийн энэ өдөр бөх барилдуулан, морь уралдуулан, сур харвуулж эрийн гурван наадам зохион байгуулах шийдвэрийг 1925 оны 5-р сарын 15-ны өдрийн Ардын Засгийн газрын тогтоолоор баталжээ.

Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн буюу 1946 оноос Ардын наадмыг өөрчлөн " Ардын хувьсгал ялсны ой " гэж тэмдэглэх болсон бөгөөд 1990 оны Ардчилсан хувьсгал ялан улмаар Монгол Улс нэг нийгэмээс нөгөө нийгэмд шилжин олон намын тогтолцоо үйлчилж бүх орон даяар сонгуульт ажил зохион байгуулагдсан бөгөөд 1996 оны Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан хүчин ялснаар тэр жилийн наадмыг Монголын тулгар төр байгуулагдсаны 790 жилийн ой болгон өргөн дэлгэр тэмдэглэсэн байна.

Улмаар 2006 онд " Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой болгон " өргөн дэлгэр тэмдэглэсэн бөгөөд одоогоор улсын баяр наадмыг "Ардын хувьсгалын ой, Тулгар төрийн ой, Их Монгол улсын байгуулагдсаны ой" зэрэг олон тодотголтой хамтруулан тэмдэглэж ирсэн байна.

Улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд

1925-1999 оны наадам
Он Түрүүлсэн бөх Үзүүрлэсэн бөх
Цол Овог нэр Харьяалал Цол Овог нэр Харьяалал
1925 У.ар Ганжууржавын Самдан Хэнтий Баянхутаг з.б Нацагийн Жамъян Архангай Цахир
1926 У.ар Нацагийн Жамъян Архангай Цахир з.б Шагжийн Төмөрбаатар Архангай Тариат
1927 У.з Ономжавын Аюур Өвөрхангай Сант з.б Санжмятавын Шагж Завхан Тосонцэнгэл
1928 У.ав Нацагийн Жамъян Архангай Цахир У.ар Ономжавын Аюур Өвөрхангай Сант
1929 У.з Баясахын Банзар Архангай Өлзийт У.з Санжмятавын Шагж Завхан Тосонцэнгэл
1930 У.з Санжмятавын Шагж Завхан Тосонцэнгэл У.з Баясахын Банзар Архангай Өлзийт
1931 з.б Мангалын Бэх-Очир Булган Сэлэнгэ У.з Маамын Лхагва Завхан Идэр
1932 У.н Пэлжидийн Бат-Очир Төв Дэлгэрхаан У.з Долгорын Содном Архангай Хашаат
1933 У.з Маамын Лхагва Завхан Идэр У.з Дамдинсүрэнгийн Данзан Сэлэнгэ Цагааннуур
1934 У.з Хүрэлийн Дэлэг Архангай Өлзийт У.ар Лувсанмөрийн Чимэд Төв Мөнгөнморьт
1935 У.ар Лувсанмөрийн Чимэд Төв Мөнгөнморьт з.б Шаравын Гомбосүрэн Архангай Цэнхэр
1936 У.з Лхамжавын Балсан Дорнод Чойбалсан У.ар Лувсанмөрийн Чимэд Төв Мөнгөнморьт
1937 У.з Шагдарын Гэлэг Дорнод Гурванзагал з.б Довчингийн Лувсанжамц Архангай Хайрхан
1938 У.з Баатарын Төрбат Архангай Жаргалант У.з Цэдэвийн Банди Өвөрхангай Тарагт
1939 з.б Бадамдоригийн Түвдэндорж Булган Хангал У.ар Маамын Лхагва Завхан Идэр
1940 У.з Шаравын Ванчинхүү Ховд Буянт У.з Учралын Дамчаа Дорнод Чойбалсан
1941 У.ар Бадамдоригийн Түвдэндорж Булган Хангал У.з Хасын Өлзийсайхан Дорнод Халхгол
1942 У.н Өлзийтийн Чүлтэмсүрэн Хөвсгөл Цагаан-Үүр У.з Шагдарын Санжсүрэн Завхан Сантмаргац
1943 У.з Довчингийн Лувсанжамц Архангай Хайрхан У.н Цэнджавын Содов Архангай Хайрхан
1944 У.ав Бадамдоригийн Түвдэндорж Архангай Хайрхан У.н Цэдэндоржийн Чимэд-Очир Булган Хангал
1945 У.ав Бадамдоригийн Түвдэндорж Булган Хангал У.з Жамсрангийн Цэвээнравдан Хөвсгөл Цагаан-Үүр
1946 Дая.ав Бадамдоригийн Түвдэндорж Булган Хангал У.ар Цэдэндоржийн Чимэд-Очир Архангай Хайрхан
1947 з.б Шаравын Батсуурь Говь-Алтай Жаргалан У.з Гялдангийн Цоодол Өвөрхангай Гучин-Ус
1948 У.ар Шаравын Батсуурь Говь-Алтай Жаргалан У.з Гялдангийн Цоодол Өвөрхангай Гучин-Ус
1949 У.з Пагамын Аюуш Баянхонгор Богд У.ав Шаравын Батсуурь Говь-Алтай Жаргалан
1950 У.ав Цэдэндоржийн Чимэд-Очир Архангай Хайрхан У.ар Өлзийтийн Чүлтэмсүрэн Хөвсгөл Цагаан-Үүр
1951 У.ар Жамсрангийн Цэвээнравдан Хөвсгөл Цагаан-Үүр Дар.ав Бадамдоригийн Түвдэндорж Булган Хангал
1952 Дар.ав Бадамдоригийн Түвдэндорж Булган Хангал Дая.ав Цэдэндоржийн Чимэд-Очир Архангай Хайрхан
1953 Дар.ав Бадамдоригийн Түвдэндорж Булган Хангал У.ав Шаравын Батсуурь Говь-Алтай Жаргалан
1954 Дар.ав Бадамдоригийн Түвдэндорж Булган Хангал У.з Цэрэннадмидын Бадамсэрээжид Хөвсгөл Цагаан-Үүр
1955 з.б Самдангийн Оргодол Төв Баян-Өнжүүл з.б Балжингийн Бадам Булган Тэшиг
1956 У.н Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр У.ар Сүнрэвийн Самданжигмэд Өвөрхангай Баянгол
1957 У.ар Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр У.ав Шаравын Батсуурь Говь-Алтай Жаргалан
1958 У.ар Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр з.б Жалбуугийн Чойжилсүрэн Архангай Өлзийт
1959 У.ав Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр У.ар Цэрэннадмидын Бадамсэрээжид Хөвсгөл Цагаан-Үүр
1960 Дая.ав Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр У.н Цэндийн Гомбодорж Архангай Хашаат
1961 У.н Сэрээтэрийн Цэрэн Булган Сайхан Дар.ав Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр
1962 У.н Далайн Жамц Архангай Хотонт У.ар Жалбуугийн Чойжилсүрэн Архангай Өлзийт
1963 У.з Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант У.з Уламбаярын Мижиддорж Архангай Хашаат
1964 У.ар Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант У.ар Чойжилын Бээжин Хөвсгөл Цагаан-Үүр
1965 У.ар Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант У.з Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас
1966 У.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант Дар.ав Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр
1967 Дар.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант У.ар Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас
1968 У.ар Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас Дар.ав Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр
1969 У.з Гомбо-Аюушийн Дэмүүл Өмнөговь Манлай Дар.ав Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр
1970 У.ар Чойжилын Бээжин Хөвсгөл Цагаан-Үүр Дар.ав Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр
1971 У.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас У.ав Сэрээтэрийн Цэрэн Булган Сайхан
1972 Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас Дар.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант
1973 Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас У.ар Пүрэвийн Дагвасүрэн Төв Батсүмбэр
1974 Дар.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас
1975 Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас Дар.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант
1976 У.з Дагвацэрэнгийн Хадбаатар Төв Угтаалцайдам У.ар Пүрэвийн Дагвасүрэн Төв Батсүмбэр
1977 Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас У.ар Пүрэвийн Дагвасүрэн Төв Батсүмбэр
1978 У.з Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл Дар.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант
1979 Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас У.ар Дагвацэрэнгийн Хадбаатар Төв Угтаалцайдам
1980 У.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл Дар.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант
1981 Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас Дая.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл
1982 Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас У.ар Мядагийн Мөнгөн Увс Давст
1983 Дар.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл У.ар Дагвацэрэнгийн Хадбаатар Төв Угтаалцайдам
1984 Дар.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл У.ар Мядагийн Мөнгөн Увс Давст
1985 У.н Бандийн Ганбаатар Өвөрхангай Баян-Өндөр У.ар Дагвацэрэнгийн Хадбаатар Төв Угтаалцайдам
1986 У.ар Дагвацэрэнгийн Хадбаатар Төв Угтаалцайдам Дар.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл
1987 Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас Дар.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл
1988 У.з Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр Дар.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл
1989 У.ар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.н Одвогийн Балжинням Увс Наранбулаг
1990 У.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр Дар.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл
1990(1) Дая.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр Дар.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас
1991 У.з Одвогийн Балжинням Увс Наранбулаг У.з Пунцагийн Сүхбат Баянхонгор Баян-Овоо
1992 Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.н Дуламжавын Мөнх-Эрдэнэ Архангай Булган
1993 Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.з Дуламжавын Мөнх-Эрдэнэ Архангай Булган
1994 Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.ар Одвогийн Балжинням Увс Наранбулаг
1995 Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.з Дуламжавын Мөнх-Эрдэнэ Архангай Булган
1996 Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.ар Дуламжавын Мөнх-Эрдэнэ Архангай Булган
1997 Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.ар Дуламжавын Мөнх-Эрдэнэ Архангай Булган
1998 Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.з Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай Хужирт
1999 Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.з Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай Хужирт

Улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд

2000- 2024 оны наадам
Он Түрүүлсэн бөх Үзүүрлэсэн бөх
Цол Овог нэр Харьяалал Цол Овог нэр Харьяалал
2000 У.з Агваансамдангийн Сүхбат Төв Сэргэлэн У.з Баянмөнхийн Гантогтох Увс Хяргас
2001 У.ар Агваансамдангийн Сүхбат Төв Сэргэлэн Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр
2002 У.з Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай Батцэнгэл У.з Баянмөнхийн Гантогтох Увс Хяргас
2003 У.ар Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай Батцэнгэл У.з Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай Хужирт
2004 Дая.ав Агваансамдангийн Сүхбат Төв Сэргэлэн У.з Баянмөнхийн Гантогтох Увс Хяргас
2005 У.ав Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай Батцэнгэл У.г Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай Хужирт
2006 У.г Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай Хужирт У.н Дагвадоржийн Азжаргал Говь-Сүмбэр Сүмбэр
2007 У.з Хадбаатарын Мөнхбаатар Хөвсгөл Шинэ-Идэр У.з Ишдоржийн Доржсамбуу Булган Гурванбулаг
2008 У.н Доржпаламын Ганхуяг Өвөрхангай Зүүнбаян-Улаан У.х Нямдоржийн Ганбаатар Говь-Алтай Чандмань
2009 Дая.ав Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай Батцэнгэл У.ар Доржпаламын Ганхуяг Өвөрхангай Зүүнбаян-Улаан
2010 У.з Батжаргалын Ганбат Увс Баруунтуруун Дар.ав Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай Батцэнгэл
2011 У.х Сүхбаатарын Мөнхбат Увс Баруунтуруун У.н Гунаажавын Эрхэмбаяр Сэлэнгэ Мандал
2012 А.а Пүрэвийн Бүрэнтөгс Увс Давст У.з Дамбийн Рагчаа Архангай Булган
2013 У.ар Гунаажавын Эрхэмбаяр Сэлэнгэ Мандал У.н Батнасангийн Гончигдамба Завхан Их-Уул
2014 У.х Намсрайжавын Батсуурь Увс Ховд У.н Ширбазарын Жаргалсайхан Завхан Идэр
2015 У.х Энхтөгсийн Оюунболд Хэнтий Өмнөдэлгэр У.ар Пүрэвийн Бүрэнтөгс Увс Давст
2016 У.з Чимэдрэгзэнгийн Санжаадамба Архангай Хашаат У.н Рэнцэнбямбын Пүрэвдагва Архангай Булган
2017 У.х Цэдэвийн Содномдорж Хөвсгөл Тосонцэнгэл У.х Өлзийтогтохын Бат-Орших Увс Улаангом
2018 У.ар Намсрайжавын Батсуурь Увс Ховд У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба Архангай Хашаат
2019 У.ав Намсрайжавын Батсуурь Увс Ховд У.ар Цэдэвийн Содномдорж Хөвсгөл Тосонцэнгэл
2020 У.ар Пүрэвийн Бүрэнтөгс Увс Давст У.х Мягмарын Бадарч

Архангай

Цэнхэр

2022 У.х Оргихын Хангай Ховд Буянт У.х Баярсайханы Орхонбаяр Сэлэнгэ Цагааннуур
2023 У.х Цэдэнсодномын Бямба-Отгон Өвөрхангай Төгрөг У.Ав Оргихын Хангай Ховд Буянт
2024 Дая.ав Намсрайжавын Батсуурь Увс Ховд У.ар Баярсайханы Орхонбаяр Сэлэнгэ Цагааннуур
2025 У.н Энхтүвшингийн Батмагнай Баянхонгор Жинст А.х.а Нямдоржийн Өсөхбаяр Сүхбаатар Онгон

Түрүү, үзүүр хүртсэн аймгуудын эрэмбэ

Улсын баяр наадмаас түрүү, үзүүр хүртсэн тоогоор аймгуудыг эрэмбэлвэл хорин нэгэн аймгаа Увсын цэнхэр хязгаарын хүчтэнүүд магнайлж, Арын сайхан Архангай хүчитнүүд удаалж Хэнтий, Төв, Хөвсгөл аймгууд айргийн тавд багтаж байна. Хорин нэгэн аймгаас одоогоор Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Сүхбаатар аймгуудын хүчтэнүүд улсын баяр наадмаас түрүү, үзүүр хүртээгүй байна.

 

Д\д Аймгуудын нэр Түрүү Үзүүр Түрүүлсэн он Үзүүрлэсэн он
1. Увс 19 13 1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987, 1991, 2010, 2011, 2012, 2014, 2018, 2019, 2020, 2024 1965, 1967, 1974, 1982, 1984, 1989, 19901, 1994, 2000, 2002, 2004, 2015, 2017
2. Архангай 16 24 1922, 1923, 1926, 1928, 1929, 1934, 1938, 1943, 1944, 1950, 1962, 2002, 2003, 2005, 2009, 2016

1922, 1925, 1926, 1930, 1932, 1935, 1937, 1943, 1946, 1952, 1958, 1960, 1962, 1963

1992, 1993, 1995, 1996, 1997, 2010, 2012, 2016, 2018, 2020

3. Төв 14 13 1932, 1935, 1955, 1963, 1964, 1965, 1966, 1967, 1974, 1976, 1986, 2000, 2001, 2004 1921, 1934, 1936, 1972, 1973, 1975, 1976, 1977, 1978, 1979, 1980, 1983, 1985
4. Хэнтий 14 3 1925, 1988, 1989, 1990, 19901, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2015 1923, 1924, 2001
5. Хөвсгөл 10 11 1942, 1951, 1956, 1957, 1958, 1959, 1960, 1970, 2007, 2017 1945, 1950, 1954, 1959, 1961, 1964, 1966, 1968, 1969, 1970, 2019
6. Булган 9 5 1931, 1939, 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954, 1961 1944, 1951, 1955, 1971, 2007
7. Өвөрхангай 9 15 1927, 1978, 1980, 1983, 1984, 1985, 2006, 2008, 2023 1928, 1938, 1947, 1948, 1956, 1981, 1986, 1987, 1988, 1990, 1998, 1999, 2003, 2005, 2009
8. Завхан 3 7 1924, 1930, 1933 1927, 1929, 1931, 1939, 1942, 2013, 2014
9. Говь-Алтай 2 4 1947, 1948 1949, 1953, 1957, 2008
10. Сэлэнгэ 2 4 1921, 2013 1933, 2011, 2022, 2024
11. Дорнод 2 2 1936, 1937 1940, 1941
12. Ховд 2 1 1940, 2022 2023
13. Баянхонгор 2 1 1949, 2025 1991
14. Өмнөговь 1 - 1969  
15. Говь-Сүмбэр - 1   2006
16. Баян-Өлгий - -    
17. Дархан-Уул - -    
18. Дорноговь - -    
19. Дундговь - -    
20. Орхон - -    
21. Сүхбаатар - 1   2025

Түрүү, үзүүрт нэг аймгийн бөхчүүд

Улсын баяр наадамд нэг аймгийн харъяат бөхчүүд үлдсэн тохиолдол:

  • 1922 онд Архангай аймгийн харьяат улсын аварга Г.Вандан, улсын арслан Д.Далантай нар
  • 1926 онд Архангай аймгийн харьяат даян аварга Н.Жамъян, улсын арслан Ш.Төмөрбаатар нар
  • 1943 онд Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Лувсанжамц, улсын арслан Ц.Содов нар
  • 1959 онд Хөвсгөл аймгийн харьяат дархан аварга Д.Дамдин, улсын арслан Ц.Бадамсэрээжид нар
  • 1962 онд Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Жамц, улсын арслан Ж.Чойжилсүрэн нар
  • 1970 онд Хөвсгөл аймгийн харьяат дархан аварга Д.Дамдин, улсын аварга Ч.Бээжин нар
  • 1976 онд Төв аймгийн харьяат улсын аварга Д.Хадбаатар, улсын арслан П.Дагвасүрэн нар
  • 1982 онд Увс аймгийн харьяат дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан М.Мөнгөн нар
  • 2016 онд Архангай аймгийн харьяат улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва нар тус тус үлдэж байжээ.

Түрүү, үзүүрт нэг сумын бөхчүүд

Улсын баяр наадамд нэг аймгийн нэг сумын бөхчүүд үлдсэн тохиолдол:

  • 1943 онд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын арслан Д.Лувсанжамц, улсын арслан Ц.Содов нар
  • 1959 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат дархан аварга Д.Дамдин, улсын арслан Ц.Бадамсэрээжид нар
  • 1970 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат дархан аварга Д.Дамдин, улсын аварга Ч.Бээжин нар тус тус үлдэж байжээ.

Л.Баяр

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    15 цаг 11 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    20 цаг 31 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    20 цаг 35 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Өчигдөр 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    Уржигдар 19 цаг 22 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    Уржигдар 18 цаг 20 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    Уржигдар 17 цаг 43 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    Уржигдар 16 цаг 29 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    Уржигдар 15 цаг 42 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    Уржигдар 15 цаг 37 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    Уржигдар 15 цаг 31 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК