
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан 2026 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
Уламжлалт барилдаанд улсын аварга О. Хангай, улсын арслан Э.Оюунболд, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Анар, улсын харцага Э.Даш, улсын харцага Л.Лха-Очир тэргүүтэй хүчит 256 бөх зодоглохоор бүртгүүлсэн байна.
Нийслэлийн өдөрт зориулсан уламжлалт барилдааныг анх 1994 оноос зохион байгуулж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байсан юм.


















































