
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны аравдугаар сарын 18-19-ний өдрийн мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баавгай үзэгдсэн гэх хоёр дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бол Увс аймагт нэг, Хөвсгөл аймагт арав, Хэнтий аймагт хоёр, Завхан аймагт нэг дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, таван аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхийн ойролцоо орж ирсэн дөрвөн баавгайг аюулгүй болгож агнасан бол хоёр баавгайг үргээн, суурьшлын бүсээс гаргаж, ой руу явуулжээ.




















































Сэтгэгдэл (1)