
Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бурхант хошуу гэх газарт баавгай айлын гэр, хашаа хороо руу халдаж, хүний амь нас хохирсон хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбоотойгоор устгасан баавгайн ходоодонд хийсэн шинжилгээгээр хүний цусны ДНХ илэрчээ.
Хэрэг гарсан өдөр Бурхантын хошууны салаа гармаас баавгайг олж, устгасан талаар мэдээлсэн. Гэвч тухайн үед устгасан баавгай нь хүний аминд хүрсэн хэрэгт холбогдож буй баавгай мөн эсэхийг шинжилгээгээр тогтоох шаардлагатай байв. Харин одоогоор гарсан шинжилгээний дүнгээр баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрсэн байна. Иймээс уг хэргийн нөхцөл байдлыг илүү нарийвчлан тогтоох шаардлагатай болжээ.
Гэхдээ ходоодноос илэрсэн хүний цусны ДНХ нь амь хохирогчийнх мөн эсэх, мөн устгасан баавгай хүний аминд хүрсэн хэрэгт шууд холбоотой эсэхийг эцэслэн тогтоогдоогүй байгаа гэнэ.
Л.Баяр




















































