
Өнөөдөр буюу аравдугаар сарын 14-нд Улаанбаатар хотод болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим болон Үнэт Санхүүгийн Нэгдэл хамтран зохион байгуулж буй “Business Outlook 2027” үйл ажиллагаа МҮХАҮТ-ын Их танхимд болно.
10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
12:00 цагт: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдааныг гурав дахь удаагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсгол болно.
- Иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл болно.
Орон нутагт:
Завхан: 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Хилийн чанадад:
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
- Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
















































