10 дугаар сарын 5-нд The MongolZ баг nin9 буюу Г.Есөнтөмөрийг албан ёсоор багтаа нэгтгэж, энэ улирлын үлдсэн хэсэгт өрсөлдөх бүрэлдэхүүнээ бүрэн бүрдүүлснээ зарлалаа. 1xBet Монголын цахим спортын шинжээчдийн зүгээс Азийн шилдэг CS2 багуудын нэгд нэгдэж буй шинэ тоглогчийн талаарх хамгийн сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.
Яг нэг жилийн өмнө Senzu буюу М.Азбаяр The MongolZ багаас гарснаар тус багийн тогтвортой бүрэлдэхүүнд орсон хэд хэдэн том өөрчлөлтүүд эхэлсэн билээ. Эхлээд багийн удирдлагууд түүнийг орлуулахаар cobrazera буюу У.Анарбилэгтэй гэрээ байгуулсан юм. Харин зуны Мэйжорын дараа багийн өөр нэг гишүүн mzinho буюу Б,Аюуш багийг орхиж, байгууллагын зүгээс бүрэлдэхүүнээ бүхэлд нь шинэчлэх шийдвэр гарган, cobrazera-г сэлгээнд суулгаж, The MongolZ Academy-аас хоёр залуу тоглогчийг үндсэн бүрэлдэхүүндээ нэгтгэсэн.
Харамсалтай нь шинэ залуус багийг өмнөх өндөр түвшинд нь эргэн аваачиж чадаагүй тул хоёр сарын дараа тэдэнтэй хамтын ажиллагаагаа дуусгавар болгов. Дасгалжуулагчдын баг яг гурван долоо хоногийн турш боломжит тамирчдыг судалсны эцэст The Huns Esports багаас nin9-ийг авахын сацуу cobrazerа-г үндсэн бүрэлдэхүүндээ эргүүлэн авчирч байгаагаа зарлалаа.
Улирлын дундуур багийн бараг талыг шинэчлэх үед хоёр туршлагатай бөгөөд хүчирхэг тоглогчийг нэгэн зэрэг олно гэдэг тун амаргүй даалгавар юм. Шинэ залуу тамирчдыг туршиж үзсэн зуны туршилт амжилтгүй болсон тул залуу шинэ тоглогчдыг авах сонголт шууд хасагдсан. Түүнчлэн The MongolZ олон улсын бүрэлдэхүүнтэй болохыг хүсээгүй нь сонголтын хүрээг нэлээд хумьсан билээ. Иймээс Монголын дараагийн хоёр хүчирхэг баг болох Chinggis Warriors болон The Huns Esports-оос орлон тоглогчдыг хайхаас өөр сонголт үлдээгүй. FISSURE Playground #3 тэмцээнд Монголын өөр нэгэн баг болох 5star eSports баг тун сайн тоглож (ялангуяа "rate" 1.71 рейтингтэйгээр онцгойрсон), The MongolZ болон Astralis багуудыг хожсон тул олон дэмжигчид 5star eSports-оос шинэ тоглогчоо авна гэж таамаглаж байлаа. Гэвч уг таамаг худал цуурхал болж хувирсан тул 1xBet-ийн цахим спортын шинжээчид Bart4kм yAmi, sk0R нарыг гол сонголтын жагсаалтад байна гэж таамаглаж байв.
Эдгээр тоглогчид бүгд 25-аас доош настай, өмнө нь The MongolZ/IHC Esports-д тоглож байсан бөгөөд одоогоор ерөнхийдөө сайн тоглож байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн жил гурван тэмцээнд орлон тоглогчоор оролцож байсан controlez эргэн ирж магадгүй гэж хүлээж байв. Гэвч хэн ч nin9-ийг ирнэ гэж таамаглаагүй бөгөөд үүнд тодорхой шалтгаан бий.
Хэрэг юунд вэ гэвэл, nin9 өдгөө аль хэдийн 28 настай бөгөөд сүүлийн гурван жил The Huns Esports багт The MongolZ-ын хайж байсан рифлерийн байрлалд бус, снайпэр болон багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж ирсэн. Багийн дасгалжуулагчдын баг nin9-ийн тоглолтоос чухам юуг харж сонгосныг хэн ч тодорхой мэдэхгүй ч туршлагатай дасгалжуулагч maaRaa-ийн хувьд энэ сонголт хамгийн тохиромжтой санагдсан бололтой. Шинэ тоглогчийн The MongolZ багтайгаа оролцох анхны тэмцээнүүд нь Private Club #2 (10 сарын 19-22) болон PGL Masters Bucharest 2026 (10 сарын 24-31) байх болно. Тэндээс л бид nin9 ямар үүрэгтэй тоглохыг буюу bLitz-ийг орлон ахлагч болох уу, 910-аас AWP-г нь авах уу, эсвэл Techno4K болон cobrazera нартай хамт рифлерийн үүргийг гүйцэтгэх үү гэдгийг мэдэж авах юм.
2026 онд nin9 дунджаар 1.08 рейтингтэй тогложээ. Тэрбээр 1.0-ээс дээш рейтингтэй оролцсон тэмцээний тоо нь 1.0-ээс доош рейтингтэй тоглосон тэмцээнээс даруй хоёр дахин олон байгаа юм. Түүний энэ оны хамгийн шилдэг тэмцээн нь MESA League Season 5 (1.44 рейтинг) байсан бол хамгийн тааруу нь ESL Challenger League S51 Asia-Pacific Cup 4 (0.66 рейтинг) байв. Эдгээр бүх хүчин зүйлсийг нэгтгэн дүгнэвэл, nin9 нь 2026 оны сүүлчийн тэмцээнүүд, тэр дундаа хоёр дахь Мэйжорын үеэр түр хугацааны орлон тоглогчоор ажиллахад найдвартай сонголт шиг харагдаж байна. Түүнд анхан шатны зүйлсийг сургах шаардлагагүй бөгөөд нас болон ахлагчийн туршлагынхаа ачаар сэтгэл зүйн асар их шахалтыг төвөггүй даван туулж чадна. Гэсэн хэдий ч 1xBet-ийн цахим спортын шинжээчдийн хувьд nin9-ийг багийн супер од болж, түүнийг тойрон шинэ ялагч бүрэлдэхүүн бүрэлдэхэд магадлал багатай гэж үзэж байна. Тиймээс шинэ тоглогчтойгоор The MongolZ хэр хол явах буюу дахин Азийн шилдэг баг болох уу, эсвэл дахин шинэчлэл хийж эхлэх үү гэдгийг зөвхөн цаг хугацаа л харуулах болно.






















































