
Азербайжаны нийслэл Баку хотод болж буй 2026 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний гурван өдрийн барилдаан өндөрлөж, эрэгтэй, эмэгтэй зургаан жингийн медальтнууд тодорлоо. Тус тэмцээнд 92 орны 621 жүдоч өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн аваргууд тодорсон.
Эрэгтэйчүүдийн -60 кг:
-
Алт – Ахмад Юсифов (Азербайжан)
-
Мөнгө – Шерзод Давлатов (Казахстан)
-
Хүрэл – Рюүжү Нагаяма (Япон)
-
Хүрэл – Гиорги Сардалашвили (Гүрж)
Эмэгтэйчүүдийн -48 кг:
-
Алт – Вакана Кога (Япон)
-
Мөнгө – Ассунта Скутто (Итали)
-
Хүрэл – Ширин Букли (Франц)
-
Хүрэл – Сабина Гилязова (ОХУ)
Манай бөх МУГТ, Олимпын мөнгө, ДАШТ-ий алтан медальт Б.Баасанхүү энэ жинд тавдугаар байр эзэлсэн.
Хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д Японы Хифүми Абэ тав дахь удаагаа дэлхийн аварга болж, эмэгтэйчүүдийн 52 кг-д Ута Абэ зургаа дахь удаагаа дэлхийн аваргын алтан медаль хүртсэн.
Эрэгтэйчүүдийн -66 кг:
-
Алт – Хифүми Абэ (Япон)
-
Мөнгө – Давид Гарсиа Торне (Испани)
-
Хүрэл – Такэши Такэока (Япон)
-
Хүрэл – Денис Вьеру (Молдав)
Эмэгтэйчүүдийн -52 кг:
-
Алт – Ута Абэ (Япон)
-
Мөнгө – Ариане Торо Солер (Испани)
-
Хүрэл – Аюми Лейва Санчес (Испани)
-
Хүрэл – Одэттэ Жиуффрида (Итали)
Манай бөх МУГТ Ё.Басхүү 66 кг-д, ОУХМ У.Уранцаяа 52 кг-д тус тус тавдугаар байр эзэлсэн байна.
Гурав дахь өдөр Япон хоёр алтан медаль хүртэж, эрэгтэй 73 кг-д Рюүга Танака, эмэгтэй 57 кг-д Акари Омори нар дэлхийн аварга боллоо.
Эрэгтэйчүүдийн -73 кг:
-
Алт – Рюүга Танака (Япон)
-
Мөнгө – Махмадбек Махмадбеков (ОХУ)
-
Хүрэл – Дайян Булемтафес (Франц)
-
Хүрэл – Рашид Маммадалиев (Азербайжан)
Эмэгтэйчүүдийн -57 кг:
-
Алт – Акари Омори (Япон)
-
Мөнгө – Этери Липартелиани (Гүрж)
-
Хүрэл – Марица Перишич (Серби)
-
Хүрэл – Ана Виктория Пулжиз (Хорват)
Ингэснээр эхний гурван өдрийн дараа Япон таван алтан медальтайгаар багийн дүнгээр тэргүүлж байна. Монголын хувьд эхний гурван өдөр Б.Баасанхүү, Б.Ёндонпэрэнлэй, У.Уранцаяа нар тус бүр тавдугаар байрт шалгарсан үзүүлэлттэй байна.
Л.Баяр




















































