Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Трамп Орос, Украиныг эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэсэн ч Зеленский мэдээгүй байжээ

2026-10-13
0
ЖИРГЭХ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Орос, Украин хоёр эрчим хүчний байгууламжид халдах ажиллагааг зогсоох буюу “эрчим хүчний салбарт гал зогсоох” тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ. Гэвч Украины тал энэ мэдэгдлийг урьдчилан мэдээгүй байсан бөгөөд Оросын тал ч уг тохиролцооны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Трамп ням гаргийн өглөө Truth Social нийгмийн сүлжээндээ “Орос, Украины дайнд эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоо нэн даруй хэрэгжиж эхэлнэ. Хоёр тал зөвшөөрсөн. Үүнийг зөрчиж болохгүй!” хэмээн бичжээ.

Гэвч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ойрын эх сурвалж CNN-д мэдээлэхдээ уг мэдэгдэл Киевийн хувьд гэнэтийн зүйл болсон гэж хэлсэн байна. Украины өөр нэг албан тушаалтан “Бид ч мөн адил Ерөнхийлөгчийн нийтлэлээс л энэ тухай мэдлээ” хэмээн ярьжээ. Зеленский гал зогсоох санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч АНУ-аас тодорхой мэдээлэл хүлээж байгаагаа мэдэгдсэн байна.

“Хэрэв тэд эрчим хүчний салбарт гал зогсоохыг хүсэж байгаа бол бид үүнд бэлэн. Бидэн рүү довтлохоо зогсоо. Хүүхдүүдийг минь бүү хөнөө. Бид танай дизель түлшний байгууламжууд руу довтлохоо зогсооно. Энэ бол шударга тохиролцоо гэж бодож байна” хэмээн Зеленский ABC News телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

9-р сарын 20-нд Оросын Дзержинский хотоос Оросын газрын тос үйлдвэрлэгч Газпром Нефтийн Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрийн ойролцоо дроны цохилтоос болж утаа гарч байна.

Энэхүү мэдэгдэл нь Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцаж, Оросын дизель түлш нийлүүлэхтэй холбоотой маргаантай тохиролцоог зарласнаас хэдхэн хоногийн дараа гарчээ.Баасан гарагт АНУ, Украины өндөр албан тушаалтнуудын оролцоотой хэлэлцээ Майамид эхэлсэн бөгөөд Трампын хүргэн Жаред Кушнер, тусгай элч Стив Уиткофф нар ч хэлэлцээнд оролцсон байна.

Украины тал Оросын түлшний нийлүүлэлттэй холбоотой тохиролцоог шүүмжилж, энэ нь Москвагийн дайны санхүүжилтийг дэмжих эрсдэлтэй гэж үзжээ. Харин Трамп бямба гарагт Зеленскийг шүүмжилж, “Тохиролцоонд хүрч чадах шинэ удирдагчтай болох цаг нь болсон” хэмээн мэдэгдсэн байна.

Эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоог яг ямар нөхцөлөөр байгуулсан, хоёр тал хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээр байв. CNN энэ асуудлаар Цагаан ордон болон Кремльтэй холбогдож, тохиролцоонд хэрхэн хүрсэн болон цаашид ямар алхам хийх талаар тодруулга хүсжээ. Зеленский өмнө нь эрчим хүчний байгууламжуудад харилцан халдахгүй байх санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч Украины тал Оросын довтолгоо зогссон эсэхийг бодит үйл явдлаар үнэлэх шаардлагатайг онцолжээ.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
Трамп Орос, Украиныг эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэсэн ч Зеленский мэдээгүй байжээ
Францын Citroën компани домогт 2CV загвараа цахилгаан хөдөлгүүртэйгээр дахин амилуулна
Францын музейгээс хулгайлагдсан Ренуарын хоёр зургийг олж, зургаан сэжигтнийг баривчилжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
    4 мин
  • Трамп Орос, Украиныг эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэсэн ч Зеленский мэдээгүй байжээ
    43 мин
  • Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
    1 цаг 11 мин
  • ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
    1 цаг 19 мин
  • Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдлаа
    1 цаг 34 мин
  • Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
    1 цаг 44 мин
  • “Хүн аалз” киноны од Тоби Магуэр экс эхнэрийнхээ хуримыг ХӨТӨЛЖЭЭ
    2 цаг 7 мин
  • З.Эрдэнэ-Очир: Багш маань “Таван хүний өмнө ч, тавин хүний урд ч, таван мянга, таван зуун хүний хажууд ч өөрийн ур чадварыг бүрэн харуул. Тайзыг, үзэгчдийг том, жижиг, олон, цөөн гэж ялгаж болохгүй” гэж сургадаг байсан нь санаанаас гардаггүй юм
    2 цаг 35 мин
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
    3 цаг 4 мин
  • Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
    3 цаг 12 мин
  • “Breaking Bad” цувралын жүжигчин Р.Ж.Митте 34 насандаа таалал төгслөө
    3 цаг 27 мин
  • Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
    3 цаг 29 мин
  • “Бид 33-уулаа амьд байна”: Газрын гүнд 69 хоног тэмцсэн уурхайчдын түүх
    3 цаг 37 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газраас 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    4 цаг 37 мин
  • Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
    4 цаг 41 мин
  • Үйл явдал: Баавгайд бариулсан хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийнэ
    4 цаг 46 мин
  • Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
    20 цаг 42 мин
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
    21 цаг 30 мин
  • МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
    22 цаг 12 мин
  • Францын Citroën компани домогт 2CV загвараа цахилгаан хөдөлгүүртэйгээр дахин амилуулна
    22 цаг 16 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК