Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт

2026-10-09
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Энн Карсон 1950 онд Канадын Торонто хотод мэндэлжээ. Тэрээр Канадын орчин үеийн утга зохиолын онцгой төлөөлөгчдийн нэг болсон юм.

БАРИМТ 2

Карсон бол зөвхөн зохиолч биш. Тэрээр сонгодог утга зохиол судлаач, эсээч, орчуулагч бөгөөд эрдэм шинжилгээний мэдлэгээ уран бүтээлтэйгээ хослуулдаг.

БАРИМТ 3

Түүний уран бүтээлийн үндэс нь эртний Грекийн хэл, уран зохиол, домог зүйг судалсан олон жилийн мэдлэг юм.

БАРИМТ 4

Карсон Хойд Америкийн хэд хэдэн их сургуульд сонгодог утга зохиол, бүтээлч бичлэг зэрэг чиглэлээр хичээл заажээ. Түүний ажиллаж байсан сургуулиудын дунд Макгилл болон Принстоны их сургууль бий.

БАРИМТ 5

981 онд эрдмийн ажлаа хэвлүүлсэн. Түүний эрдэм шинжилгээний ажлын нэг нь Odi et Amo Ergo Sum нэртэй сонгодог утга зохиолын судалгааны бүтээл юм.

БАРИМТ 6

Этимологийг уран бүтээлийнхээ чухал эхлэл гэж үздэг. Үгийн гарал үүсэл, түүхэн утга, хэлний нарийн ялгааг сонирхдог нь түүний бичлэгийн онцлогтой салшгүй холбоотой.

БАРИМТ 7

1986 онд олны анхаарлыг татсан бүтээлээ хэвлүүлсэн. Eros the Bittersweet ном нь эртний Грекийн утга зохиол дахь хайр дурлал, хүсэл тэмүүллийн тухай судалсан эсээ юм.

БАРИМТ 8

Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь уянгын роман. Autobiography of Red буюу “Улаан өнгийн намтар” бүтээл 1998 онд хэвлэгдсэн. Эртний Грекийн домгийн дүрийг орчин үеийн хайр дурлал, өөрийгөө таних эрэлтэй холбосноороо онцлог.

БАРИМТ 9

Эртний домгийн мангасыг гол дүр болгожээ. Autobiography of Red номын гол дүр Герион бол далавчтай, улаан өнгөтэй домгийн амьтан. Карсон түүний түүхээр дамжуулан хайр, ганцаардал, өөрийгөө нээх сэдвийг хөнддөг.

БАРИМТ 10

Ахынхаа дурсгалд зориулсан онцгой ном бүтээсэн. Nox ном 2010 онд хэвлэгдсэн бөгөөд түүний талийгаач ах Майклыг дурсан санах, хагацлыг ойлгох оролдлого юм.

БАРИМТ 11

Хайр дурлалын тухай бүтээлээрээ томоохон шагнал хүртсэн. The Beauty of the Husband бүтээл нь 2001 онд Т.С. Элиотын яруу найргийн шагнал хүртжээ. Уг номыг 29 хэсэг бүхий уран зохиол, эсээ, яруу найргийн хосолсон хэлбэрээр бичсэн.

БАРИМТ 12

Эртний Грекийн алдарт яруу найрагч Сапфог орчуулсан. If Not, Winter: Fragments of Sappho номдоо Карсон Сапфогийн шүлгийн үлдэж хоцорсон хэсгүүдийг англи хэлнээ орчуулсан.

БАРИМТ 13

Эртний Грекийн жүжгүүдийг шинэ хэлбэрээр хүргэсэн. Түүний орчуулсан бүтээлүүдийн дунд Софоклын Electra, Antigone, Еврипидийн Bakkhai зэрэг сонгодог жүжиг бий.

БАРИМТ 14

Яруу найраг, эсээний заагийг бүдгэрүүлсэн. The Glass Essay зэрэг бүтээл нь шүлэг, эсээ, хувийн эргэцүүллийг нэгтгэж, уламжлалт төрлийн хил хязгаарыг сорьдог.

БАРИМТ 15

Сүүлийн үеийн бүтээлээрээ ч анхаарал татсан. Wrong Norma ном нь 2024 онд хэвлэгдсэн. Уг бүтээл 2024 оны АНУ-ын Үндэсний номын шагналын яруу найргийн төрөлд эцсийн шатанд шалгарчээ.

БАРИМТ 16

Нэг л төрөлд баригддаггүй. Тэрбээр яруу найраг, роман, эсээ, шүүмж, орчуулга, жүжгийн зохиол зэрэг олон төрлөөр бичдэг.

БАРИМТ 17

Эртний домгийг орчин үеийн амьдралтай холбодог. Түүний бүтээлд Грекийн домгийн дүрүүд орчин үеийн хүний хайр дурлал, хүсэл, эмзэглэл, өөрийгөө таних асуудалтай зэрэгцэн гардаг.

БАРИМТ 18

Мэрилин Монрогийн түүхийг эртний Грекийн домогтой холбосон. 2019 оны Norma Jeane Baker of Troy бүтээлдээ Троягийн Еленагийн тухай домгийг Мэрилин Монрогийн дүр төрх, алдартай байдалтай холбон тайзны хэлбэрээр боловсруулжээ.

БАРИМТ 19

Номыг зөвхөн үгээр бүтдэг зүйл гэж үздэггүй. Nox зэрэг бүтээлд зураг, баримт, гар бичмэл, шүлэг зэрэг дүрслэлийн олон элементийг хослуулсан нь түүний туршилтын арга барилыг харуулдаг.

БАРИМТ 20

Бусад урлагийн төлөөлөгчидтэй хамтардаг. Карсон дүрслэх урлагийн уран бүтээлчид, бүжиг дэглээч, театр болон дуурийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж ирсэн.

БАРИМТ 21

2000 онд Макартурын тэтгэлэг хүртсэн. Уран бүтээл, судалгааны ажлынхаа төлөө АНУ-ын Макартурын сангийн нэр хүндтэй тэтгэлэг хүртжээ.

БАРИМТ 22

Гриффиний яруу найргийн шагналыг хүртэж байв. Карсон 2001 онд Men in the Off Hours бүтээлээрээ Гриффиний яруу найргийн шагналын анхны эздийн нэг болж, 2014 онд Red Doc> бүтээлээрээ дахин шагнал хүртжээ.

БАРИМТ 23

Канадын төрийн хүндэт шагнал хүртсэн. Тэрбээр 2005 онд Канадын утга зохиолд оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, Канадын одонгийн гишүүнээр өргөмжлөгджээ. Мөн 2020 онд Астурийн гүнжийн утга зохиолын шагнал хүртсэн байна.

БАРИМТ 24

2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан боллоо. Шведийн академи түүнийг “сонгодог уламжлалтай тоглоомтой, шинэлэг харилцаа үүсгэн, орчин үеийн утга зохиолд шинэ хэлбэрүүдийг бий болгосон зоримог, өвөрмөц бүтээлүүд”-ийнх нь төлөө шагнахаар шийдвэрлэжээ. Шагналын мөнгөн дүн 11 сая бус, 12 сая швед крон юм.

image

Канадын яруу найрагч, зохиолч, орчуулагч Энн Карсон утга зохиолын Нобелийн шагнал хүртлээ. Тэрбээр эртний Грекийн уран зохиол, домог зүйг орчин үеийн амьдрал, хайр дурлал, хагацалтай холбон, яруу найраг ба үргэлжилсэн үгийн зохиолын заагийг эвдсэн бүтээлүүдээрээ дэлхийд танигдсан уран бүтээлч юм. Түүний тухай уншигчдын сонирхлыг татах 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    9 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    26 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    30 мин
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
    40 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    52 мин
  • Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болгожээ
    1 цаг 21 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол улс, ӨМӨЗО-ны бөхчүүдийн халз барилдааны талаар мэдээлэл өгнө
    1 цаг 26 мин
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
    1 цаг 30 мин
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
    17 цаг 4 мин
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
    17 цаг 14 мин
  • Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
    20 цаг 34 мин
  • С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
    21 цаг 3 мин
  • С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна
    21 цаг 8 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
    21 цаг 29 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч намын гишүүд намынхаа нэрээр хуулийн дээгүүр алхаж болох уу?
    21 цаг 38 мин
  • Г.Дамдинням: Дэд сайдтай болсон нь бидэнд их хэрэгтэй байгаа
    22 цаг 8 мин
  • Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов.
    22 цаг 20 мин
  • Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
    23 цаг 0 мин
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
    23 цаг 13 мин
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
    23 цаг 17 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
24 баримт
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК