
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн талаар Ерөнхий сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдөр олон улсын "Фитч", "Мүүдис", "Эс энд Пи" агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "Тогтвортой" хэмээн зарлалаа.
Энэ бол санхүүгийн хуурай тоо биш, энэ бол бидний сонгосон зам зөв байгааг нотолсон дэлхий ертөнцийн итгэлцэл юм.
Бид өчигдрийн өрийг өнөөдөр дарж байна. Өрийн хэмжээг 58 хувь хүртэл буулгаж чадлаа. Бид өргүй, өөртөө итгэлтэй эдийн засгийн тусгаар тогтнолыг бодитоор бүтээж байгааг дэлхий нийтийн агентлагууд нэгэн дуугаар зарлалаа. Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурийн далайн давалгаа юм гэдгийг хэлэхийг хүсэж байна" гэв.






















































