
Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд:Аравдугаар сарын 09-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
10-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 09-ний өдөр Баян-Өлгийн зарим, Увс, Ховдын баруун сумдын нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 10-12 хэм дулаан байна.






















































