
Монгол бөхийн их өв соёлыг тээн, хүчит бөхчүүдийнхээ ар тал болж, амжилт бүтээл бүрийнх нь ард түшиг тулгуур нь болдог гэргий нарын уламжлалт спортын наадам өнөөдөр “Ган” спорт цогцолборт ёслол төгөлдөр эхэллээ.
4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй спортын наадамд 19 аймгийн 400 гаруй бүсгүйчүүд оролцож, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартсын төрлөөр авхаалж самбаа, ур чадвараа сорин, нөхөрсөгөөр өрсөлдөж байна.
Энэхүү наадам нь спортын өрсөлдөөнөөс илүүтэй бөхчүүдийн гэр бүлүүдийг нэгтгэх, нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцан дэмжлэг үзүүлэх, сайн үйлсийн аянд нэгдэх зорилготойгоороо онцлог юм. Энэ жилийн тэмцээнийг Булган, Дархан, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн бөхчүүдийн гэргий нар хамтран зохион байгуулж байна.
































































Сэтгэгдэл (3)