Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд

2026-3-17
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Түүнийг Түвдэндорж овогтой Өсөх-Ирээдүй гэдэг.

БАРИМТ 2

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага юм.

БАРИМТ 3

1981 оны зургадугаар сарын 25-нд төрсөн. 

БАРИМТ 4

2002 онд Сэлэнгэ аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн.

БАРИМТ 5

2006 оны Улсын баяр наадмаар Улсын начин Ч.Мөнхтогтохоор гурав, Улсын начин Л.Наранбаатараар дөрөв, Улсын харцага Д.Батболдоор тав давж "Монгол улсын начин цол" хүртжээ. Улмаар зургаагийн даваан Улсын заан Ц.Мягмарсүрэнд унасан. 

БАРИМТ 6

Улмаар 2007-2009 оны баяр наадмуудад гурван удаа дараалан дөрөв давж, тав дээр унажээ. 

БАРИМТ 7

2010 оны Улсын баяр наадамд гурвын даваанд Улсын начин Н.Баярмагнайг, дөрвийн даваанд Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбатыг, тавын даваанд Улсын начин байсан Улсын арслан Ц.Содномдоржийг хаяж, "Өсөх идэр" чимэг хүртсэн. 

БАРИМТ 8 

Дараа жил нь 2011 онд дөрвийн даваанд Увс аймгийн арслан Н.Ганзоригийг, тавын даваанд Улсын начин Л.Нямсүрэнг, зургаагийн даваанд Аймгийн арслан байсан Улсын начин Б.Амарзаяаг тус тус хаяж Улсын харцага цол хүртжээ. 

БАРИМТ 9

Тэрбээр Улсын баяр наадамд "найман удаа дөрөв давсан" ховор амжилтыг үзүүлжээ. 

БАРИМТ 10

"Таван Хан" дэвжээ, "Алдар" спорт хороо, "ЗХ-189" анги, "Монгол Бүтээл" ХХК-ийн бөх.

БАРИМТ 11

Биеийн өндөр 178 см. 

БАРИМТ 12

Тэрбээр сар шинийн аль ч барилдаанд шөвгөрч байгаагүй. 

БАРИМТ 13

Монгол бөхийн өргөөнд зургаан удаа түрүүлсэн. 

БАРИМТ 14

Хамгийн анх 2007 онд Чингэлтэй дүүргийн 15 жилийн ойн барилдаанд Улсын харцага Л.Пүрэвжавыг хаян түрүүлж байв. 

БАРИМТ 15

Харин хамгийн сүүлд 2011 онд Монгол Цэргийн өдөр Зэвсэгт хүчний 90 жилийн ойн барилдаанд түрүүлжээ. 

БАРИМТ 16

Тэрбээр Монгол бөхийн өргөөнд 10 удаа үзүүрлэсэн. 

БАРИМТ 17

Мөн 14 удаа их шөвөг, 14 удаа дунд шөвөгт шалгарчээ. 

БАРИМТ 18

Анх 17 насандаа "Алдар" спорт хороонд элсэж байсан тэрбээр өдгөө тус хорооныхоо үндэсний бөхийн дасгалжуулагчаар ажиллаж буй. 

БАРИМТ 19

Түүний шавь нараас Улсын арслан Б.Орхонбаяр, Аймгийн хурц арслан Б.Амгаланбаатар, Аймгийн арслан Х.Наранбаяр, Б.Төрбат нарыг нэрлэж болно. 

БАРИМТ 20

Тэрбээр дасгалжуулагч хийхийн хажуугаар NTV сувгийн бөхийн тайлбарлагчаар ажиллаж байна. 

БАРИМТ 21

Тэрбээр багын л онц сурдаг, хөдөлмөрч, малч ухаантай байсан гэдэг. 

БАРИМТ 22

Түүний аав Түвдэндорж нь Аймгийн алдарт уяач цолтой. 

БАРИМТ 23 

Түүний хамгийн чанга өрсөлдөгчийн нэг нь Улсын заан М.Өсөхбаяр байжээ. Түүнд тэр 20 гаруй удаа унаж байсан тухайгаа дурсан ярьжээ. 

БАРИМТ 24

Тэрбээр аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд дөрвөн удаа түрүүлж байжээ. 

image

Улсын арслан Б.Орхонбаярын багш, бөхийн талбарлагч гэдгээр нь бидний сайн мэдэх Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй "Монгол Улсын гавьяат дасгалжуулагч" цолоор шагнуулжээ. Тэгвэл бид та бүхэнд түүний талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
    13 мин
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    18 мин
  • Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
    22 мин
  • Иран Афганистаны нийслэл дэх эмнэлгийг бөмбөгдсөн үү?
    46 мин
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
    1 цаг 27 мин
  • Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2 цаг 8 мин
  • 2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
    2 цаг 27 мин
  • “Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана
    3 цаг 7 мин
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
    3 цаг 19 мин
  • Мөнхдэмбэрэл: Хүчтэй бай!
    3 цаг 39 мин
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
    3 цаг 48 мин
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
    3 цаг 57 мин
  • “Magical Mongolia” дуу Монголын байгаль, соёлыг дэлхийд сурталчилж байна
    4 цаг 24 мин
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
    4 цаг 29 мин
  • Байнгын хороод хуралдана
    4 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг болно
    4 цаг 58 мин
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
    5 цаг 1 мин
  • Г.Дамдинням: Шатахууны үнэ нэмэгдэх асуудал тодорхойгүй хэвээр байна
    19 цаг 52 мин
  • Ч.Лодойсамбуу: Номын хавтасны тухайд мэдээгүй байсан. “Nepko” хэвлэлийн газрын гаргаж өгсөн шинэ постероор номоо хэвлэлтэд өгсөн
    20 цаг 24 мин
  • "Улаанбаатар-хөрөнгө оруулалт" арга хэмжээ эхэллээ
    20 цаг 41 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК