Энэ сарын 08-ны өдрийн 12.14 цагт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Таксинд гар утсаа мартаж буулаа” шалгаж өгнө үү хэмээн иргэнээс хүсэлт ирүүлжээ.
Уг дуудлагын дагуу шалгахад Сонгинохайран дүүргийн харьяат 58 настай “Б” гэгч нь иргэний гар утсыг өөрийн эзэмшлийн автомашины хаалганд нуусан байсныг нохойн төлөөлөгч, дэслэгч Х.Шинэбаяр “Уран” дуудлагатай нохойгоор илрүүлэн хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
Түүнчлэн энэ сарын 8-ны өдрийн 02.31 цагт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II дугаар хэлтсээс тус дүүргийн VIII хороонд байрлах "Очирсуварга" дэлгүүрт хулгайч байна" гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад Багануур дүүргийн харьяат 33 настай “О” бусдын эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хулгай хийж байсныг үйлдэл дээр нь барьжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байна.
ЦЕГ
Сэтгэгдэл (1)