Энэ сарын 16-ны өдөр өөрийн төрсөн ээж болон хойт эцгээ хутгалж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Булган аймгийн Хангал сумын дөрөвдүгээр багтамьдардаг нэгэн гэр бүлд хувийн таарамжгүй харилцаа үүсэнээс болж 25 настай эрэгтэй А нь өөрийн төрсөн ээж болох 54 настай Д-г дал хэсэгт нэг удаа, баруун гарын суга хэсэгт нэг удаа хутгалжээ. Мөн ээжийнхээ уруулыг хутгаар сэтэлж хүнд гэмтэл учруулсан байна. Эл үйлдлийг нь таслан зогсоох гэсэн хойт эцэг болох 69 настай Б-г баруун гарын шуун хэсэгт нэг удаа хутгалжээ.
Булган аймгийн цагдаагийн хэлтэсийн алба хаагчид сэжигтэнг саатуулан, үйлдсэн хэргийг нь материалжуулан шалгаж байна.
Сэтгэгдэл (4)