Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Тэмцээнд 149 орны нийт 860 (эрэгтэй 519, эмэгтэй 341) жүдоч өрсөлдөж байгаа. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин БНСУ-ын бөх Чой Ин Хьюкийг хутгах мэхээр цэвэр ялав.
Тэд хоёр жилийн өмнө Токиогийн их дуулгад барилдахад Д.Амартүвшин ялж байлаа. Ийнхүү гавьяат маань Солонгос жүдочийг Токиогийн дэвжээнд хоёр дахиа ялж байгаа нь энэ.
Б.Жаргал