Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Ойрын жилүүдэд сурах бичгийг дахин шинэчлэхгүй"

2019-9-11
0
ЖИРГЭХ

Хичээлийн шинэ жил эхлээд 10 гаруй хоногийн хугацаа өнгөрлөө. Гэвч сурагчдын 60 орчим хувь нь л сурах бичигтэй байна. Өөрөөр хэлбэл, нэг сурах бичгийг хоёр сурагч дундаа хэрэглэж байна гэсэн үг юм. Ялангуяа хөдөө орон нутгийн сургуулиудад сурах бичгийн хүрэлцээ хангалтгүй байна.

Тиймээс энэ жилээс сурах бичгийн хүртээмжийг сайжруулах зорилгоор түрээсийн сурах бичиг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч одоог хүрэл нэг ч ном хэвлэлтээс гараагүй байна. Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжиннямаас тодрууллаа.

-Азийн хөгжлийн банкнаас зөвшөөрөл ирээгүйн улмаас түрээсийн сурах бичгийн хэвлэлт хүлээгдэж байгаа юм байна. Тус банкны санхүүжилтээр сурах бичиг хэвлэх санамж бичгийг хэдэн сард хийсэн юм бэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, шийдвэр нь гарсан.

-Санамж бичиг байгуулснаас таван сар өнгөрч. Яагаад ингэж хүлээгдэх болов?

-Худалдан авах ажиллагааны журмыг Азийн хөгжлийн банкны журмаар хийх учраас хянуулах процесс нь ингэж удаан байна. Бидний хувьд тендерээ зарлаад материалаа хүргүүлсэн. Тус банкны зүгээс маш нарийн хянаж байгаа. Тухайлбал, шалгарах ёстой компани шалгарч уу, тендерийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллага шаардлага хангасан эсэх зэрэг асуудалд хяналт тавьж байна.

-Яамны зүгээс материалаа хэдэн сард хүргүүлсэн юм бэ?

-Өнгөрсөн наймдугаар сарын эхэнд хүргүүлсэн.

-Сурагчдын хувьд 60 орчим хувь нь сурах бичигтэй гэж ярьж байгаа. Өнгөрсөн оны хувьд төгсөх ангийн сурагчдын зарим сурах бичиг хичээлийн гуравдугаар улиралд хэвлэлтээс гарсан юм билээ. Мөн энэ жил ерөнхий боловсролын 31 сургууль монгол хэл, бичиг, уран зохиолын номгүй байна гэсэн. Хэзээ энэ асуудал бүрэн шийдэгдэх бол?

-Бидний зүгээс хичээлийн шинэ жил эхэлсэн тул аль болох зөвшөөрлийг хурдлуулах шаардлагатай байгаа талаар хүсэлтээ хүргүүлсэн. Улсын төсвөөр хэвлүүлэх сурах бичиг бүгд хэвлэгдээд сургуулиудад тараагдсан. Тухайлбал, бага ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувь, дунд ангийн зорилтот бүлгийн сурагчдад буюу 40 хувьд нь сурах бичиг тараасан.

-Улсын төсвийн хэдэн төгрөгөөр хэчнээн сурах бичиг хэвлэсэн юм бэ?

-Улсын төсвийн 3.6 тэрбум төгрөгөөр зарим сурах бичгийг хэвлэсэн. Ингэхдээ өмнө нь сурах бичиг төлбөртэй хэрэглүүлж байснаас хуримтлагдсан мөнгөөр хэвлүүлсэн.

-Дунд ангийн сурагчдын монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлийн агуулгыг шинэжилж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Тийм. Сургалтын хөтөлбөрт засан сайжруулах ажил хийсэн. Хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбогдуулан хичээлийн шинэ жилээс өмнө засвар хийсэн. Одоо хэвлэгдэхийг хүлээж байна.

-Тэгэхээр дахин шинэчлэгдэх юм уу?

-Хүүхдүүдэд хэт их ачаалал үүсгэж байгаа агуулгыг багасгах зэрэг ажлууд л хийгдсэн.

-Азийн хөгжлийн банкны зөвшөөрлийг хичээлийн шинэ жилээс өмнө зохицуулах боломж байгаагүй юм уу?

-Аль болох хичээлийх шинэ жил эхлэхээс өмнө зохицуулахыг хичээсэн. Тэндэхийн процесс нь нарийн байдаг юм уу, хүлээгдэж байна.

-Тендерт хэчнээн компани шалгарсан юм бэ?

-Эцсийн шийд нь гараагүй учраас тухайн компаниудад нь ч гэсэн мэдэгдээгүй байна.

-Шинээр хэчнээн ширхэг сурах бичиг хэвлэнэ гэсэн үг юм бэ?

-Сурах бичиг төлбөртэй ашиглуулах хүрээнд дунд, ахлах ангийн 181 мянга гаруй хүүхдэд зориулсан сурах бичгийг хэвлэнэ. Тухайлбал, 6-12 дугаар ангийн 2.6 сая ширхэг сурах бичиг шаардлагатай. Өмнөх хэвлэгдсэн нь үнэ төлбөргүй ашиглах сурах бичиг бөгөөд сургуулийн номын санд бий. Одоо хэвлэх нь төлбөртэй ашиглах сурах бичиг юм. Төлбөртэй ашиглах сурах бичгийн төлбөрийг хуримтлуулж байгаад сурах бичгийн ашиглалтын хугацаа дууссаны дараа дахин хэвлэхэд зарцуулна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд ч гэсэн үр ашигтай гэсэн үг.

-Иргэний боловсролын хичээлийн сурах бичгийг шинээр хэвлэхээр болсон гэсэн. Гэхдээ сурах бичиг нь хэвлэгдээгүй энэ үед багш нар яаж хичээлээ орно гэсэн үг вэ?

-Боловсролын хүрээлэнгийн цахим хуудсанд эхний хуудсуудыг байршуулсан.

-Сурах бичиг гэрээгээр хэвлэж зарж байгаа хэвлэх үйлдвэр бий юү?

-Байхгүй.

-Түрээсийн номыг тухайлбал, нэг хүүхэд хэдэн багцаар авах вэ. Үнэ өртөгийн хувьд?

-Нэг сурагч хичээлийн шинэ жилийн турш хэрэглэх нэг номыг 50-60 мянган төгрөгөөр худалдан авдаг. Үүнээс 2-3 дахин хямд үнээр ашиглалтын төлбөр төлөөд авах боломжтой.

-Азийх хөгжлийн банкнаас зөвшөөрөл ирсэн тохиолдолд хэдий хугацаанд хэвлэгдэх юм бэ?

-Сар гаруйн хугацаанд хэвлэх боломжтой.

-Сурах бичиг хомс учраас хүүхдүүд гэрийн даалгавраа хийхэд хүндрэлтэй байна гэсэн асуудал гарах боллоо. Энэ талар яамнаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Ерөнхий боловсролын сургуульд хэрэглэгдэж байгаа бүх сурах бичгийг яамны цахим хуудсанд байрлуулсан. Тиймээс сурагчид цахим хэлбэрээр мөн хэрэглэх боломжтой. Мөн гар утасны апликейшн бий. Үүнээс сурагчид хуудас хуудсаар нь татан авч хэрэглэх боломжтой юм.

-Ирэх онд сайжруулах, шинэчлэх шаардлагатай сурах бичиг бий юү?

-Сурах бичгийн шинэчлэлийн ажил дууссан. Ер нь тухайн хэрэгжүүлж буй хөтөлбөрөөсөө хамаардаг юм. Хөтөлбөр өөрчлөгдвөл сурах бичгийг шинэчилнэ. Энэ хөтөлбөрөөр бол ойрын хэдэн жил шинэлэлт хийгдэхгүй.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    13 цаг 21 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    15 цаг 19 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    15 цаг 58 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    17 цаг 17 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    19 цаг 6 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК