Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хаусны үнэтэй Хөтөлийн хувьчлал

2019-10-10
0
ЖИРГЭХ

Алдуурсан “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрийг аргамжих шалтгаан-3

Төрийн өмчийг хувьдаа шамшигдуулдаг, татвар төлөгчдийн мөнгийг дүн дүнгүй хэдэн тэрбумаар нь салхинд хийсгэсэн жишээ манайд олон. Тэгсэн мөртлөө холбогдох албан тушаалтанд нь хуулийн хариуцлага тооцсон нь тун цөөн.

Саяхан даа, УБТЗ-ын дарга асан эрхмийн эзэмшиж байсан 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хаусыг улс буцаан авч, албадан чөлөөлсөн нь хэсэгтээ олны анхаарлын төвд явлаа. Тэрбээр УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа 1.5 тэрбумаар хувьдаа хаус худалдан авч, эзэмшиж байсан нь хууль бус хэмээн үзэж төрд буцаан авсан нь энэ байв. Зайсанд барьсан, барьж байгаа хаусын үнэлгээ одоо ямар болсныг тодорхой хэлж мэдэхгүй, лав өссөн байж таарна. Гагцхүү татвар төлөгчдийн мөнгийг дур мэдэн хувьдаа зарцуулсан төрийн өндөр албан тушаалтны эрх ямба хуулийн өмнө очоод бөхийдгийг уг үйл явдал харуулж, бусдад нь сургамж болон үлдсэнийг энд тодотгох гэсэн юм. Үүнтэй агаар нэг үйл явдал 2015 болсон ч өнөөдрийг хүртэл хугацаанд хуулийн хайч очих нь байтугай тухайн үед шийдвэр гаргасан эрхмүүд албан тушаалтайгаа үлдэж, зарим нь бүр дэвшжээ.

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд хуурай аргын технологи нэвтрүүлж жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон 30 жилийн түүхтэй “Хөтөлийн цемент шохой” үйлдвэр ердөө нэгхэн жилийн дараа УИХ, Засгийн газраас гаргасан дугаар тогтоолын хүрээнд 100 хувь хувийн компанид шилжсэн тухай өмнөх нийтлэлд дурдсан. Улсаараа дэнчин тавьж, олон улсын зах зээлээс босгосон Бондоос 62 сая ам.доллар авч, хүчин чадлаа нэмэгдүүлсэн төрийн өмчит үйлдвэрийг яаран хувьсчилсны асар том ашиг сонирхол байсныг нэр бүхий гишүүд одоо ч тодотгодог, шүүмжилдэг.

Харин жилдээ 54 орчим тэрбум төгрөгийн борлуулалттай ажилладаг үйлдвэрийг яагаад 1.3 тэрбумаар хувьчилсан хэн ч ярьдаггүй нь асуулт дагуулдаг юм. Тэр тусмаа тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарын эрхмүүд.

УИХ, Засгийн газрын тогтоолыг үндэслэж, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийн гарын үсэг бүхий Монголын Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд хувьцаа шилжүүлэх тухай мэдэгдлийг 2015 аравдугаар сарын 16-нд хүргүүлж байжээ.

Мэдэгдлийн хүрээнд Хөтөлийн цемент шохой төрийн өмчит үйлдвэрийг 1,386,106,400 /нэг тэрбум гурван зуун наян зургаан сая нэг зуун зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг “Худалдах, худалдан авах” гэрээнд заасан хугацаанд бүрэн төлснийг дурджээ.

Тиймээс тус үйлдвэрийн төрийн мэдлийн 119,452,690 ширхэг хувьцааг 100 хувь “Бэйзмент” компанид шилжүүлэн бичилт, хийж, зохих баримт олгохыг мэдэгдсэн байна. Энгийнээр тооцоход Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн нэгж хувьцааг 10-11 орчим төгрөгөөр үнэлж, хувьд шилжүүлсэн байгаа юм.

Энэ дагуу Монголын Хөрөнгийн биржээс төрийн өмчийн хувьцааг шинэ өмчлөгчид шилжүүлж, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс бичилт хийснээр Хөтөлийн цемент шохой үйлдвэр албан ёсоор хувьд шилжжээ. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэний дараа иргэдэд тараасан гэх цэнхэр, ягаан тасалбарын хүрээнд олон арван улсын өмчит үйлдвэрүүдийг хувьд шилжүүлсэн байдаг. Үр дүнд нь иргэд байтугай улс өөрөө хожоогүй. Харин улсын өмчит томоохон компаниуд хувьчлал нэрийн дор цөөн тооны хүний халаасанд "шингэсэн". Ашигтай гэхээсээ алдагдалтай ажилладаг нэрийн дор улсад хэдий хэмжээний татвар төлдөг нь огт тодорхойгүй явж ирсэн, явдаг нэр бүхий компаниуд ч бий. Үүн шиг УБТЗ-ын дарга асны хаусны үнэтэй дүйцэхүйц хөрөнгөөр 100 хувь хувьчилсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэр тэдгээрийн араас орохгүй гэсэн баталгаа өнөөдөртөө байхгүй юм. 

Алдуурсан “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрийг аргамжих шалтгаан-1 

http://www.24tsag.mn/a/176299

“Хөтөл”-ийн хувьчлалаар ганц ч үг ганхийлгэхгүй байх шалтгаан гишүүн Д.Эрдэнэбатад бий юу?

http://www.24tsag.mn/a/176317

Үргэлжлэл бий.

С.Гандөл

 

  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.9.90.98)
    УИХ ын гишүүн Д Эрдэнэбат гэж өмхий хятад монголын Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдахад оролцсон Хөтөлийн үйлдвэрийн хувьд өгөх хувилдаанд оролцсон энэ бүтэхгүй хүнийг монголын төрөөс зайлуулаач
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • зочин (202.9.42.24)
    томоохон гурван өрөө байрны үнээр авчихаж ёстой том луйвар байна буцааж ав арай ч дээ
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • zochin (202.9.42.98)
    AH iinkhanii ued bolson luivar. Arai tsagaandaa garsan deermchid uu ed chini ulsad butsaaj khuraaj av...
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
    • shorond n yavuulmaar yum, ene AN gej dandaa hulgaich nar
      2019 оны 10 сарын 10
    • зочин
      Малаа МАНгар хулгайч минь хулгайч л хулгайчийг бариарай гэдэг юм АН-н үед боловч авсан эзэд нь МАНАН Элбэгдорж, Ми овогт нар шүү дээ юмаа мэдэж мөөр
      2019 оны 10 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    57 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    1 цаг 36 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    2 цаг 55 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    4 цаг 44 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    16 цаг 25 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    16 цаг 31 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК