зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Найман хувийн зээл авч байсан иргэдэд ипотекийн зээл олгохгүй

2019-10-11
0
ЖИРГЭХ

Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний нэгдүгээр сарын байдлаар 15.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 277 иргэнд олгожээ. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 47.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 684 иргэнд олгосон байна.  Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны  Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журам"-ыг шинэчлэн баталсан. Шинэ журамд улсын төсвөөс олгох болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ипотекийн зээлд татан оруулахаар тусгасан. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум болж нэмэгдүүлсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл ипотикийн зээлд хамрагдах иргэдийн тоо буурсан байгааг эдийн засагчид онцолж байна. Энэ нь улс орны тогтворгүй байдал, иргэдийн худалдан авах чадвар 23 хувиар буурсан, инфляцийн хөөрөгдөл, улсын төсвийг хөөсрүүлсэн байдлаар төсөвлөхөөр бэлдсэн зэрэг асуудал нөлөөлж буйг онцолсон. 

Ипотекийн шинэчилсэн журмаар банкууд санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн зорилгод нийцүүлэн ашиглах, зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах, банкнаас иргэдтэй зээлийн үндсэн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөлгүй, төлсөн тохиолдолд торгууль, шимтгэл, хураамж ногдуулах нөхцөлтэй гэрээ байгуулдаг зэргийг хориглосон. Мөн хамгийн гол өөрчлөлт нь зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байна гэж тусгасан зээл хүсэгчдэд өндөр босго болж, тэр хэрээр зээл олголтын хэмжээ буурахад нөлөөлж буй аж. Түүнчлэн энэ журамд өмнө нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны зээлд өмнө нь хамрагдаж байгаагүй байх шаардлага тавьсан нь онцлого зүйл байсан юм.

Ингээд шинэ журамд тусгагдсан гол гол заалтуудыг хүргэж байна.

ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОРОН СУУЦАНД ТАВИХ ШААРДЛАГА

2.1. Дараахь шаардлагыг хангасан нийтийн зориулалттай орон сууц худалдан авах иргэнд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгоно:

2.1.1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3.1, 3.3-т заасан тодорхойлолтод нийцсэн;

2.1.2. аймаг, нийслэл, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан;

2.1.3. Барилгын тухай хуулийн 35.1-д заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан;

2.1.4. нийт талбайн хэмжээ 80 м2-аас ихгүй.

2.2. Дараахь шаардлагыг хангасан амины орон сууц худалдан авах иргэнд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгоно:

2.2.1. аймаг, нийслэл, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдахаар төлөвлөгдсөн;

2.2.2. инженерийн дэд бүтцийн шийдэлтэй байх;

2.2.3. эрчим хүчний хэмнэлттэй, Барилга, хот байгуулалтын сайдын баталсан “Нэг айлын сууц” (БНбД-31-101-05), “Нэг айлын орон сууцны барилгын төлөвлөлт, угсралт” (БНбД-31-09-07) барилгын норм ба дүрмийн шаардлага хангасан;

2.2.4. амины орон сууцны нийт талбайн хэмжээ 120 м2-аас ихгүй;

2.2.5. энэ журмын 1.4-т заасан цахим мэдээллийн нэгдсэн сангаас амины орон сууцны нэг маягийн зураг төслийг сонгосон, эсхүл энэ журмын 2.2.1-2.2.4-т заасан шаардлагыг хангасан амины орон сууцны зураг төсөлтэй байх.

2.3. Орон сууцны нийт талбайн хэмжээг “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу тооцно.

 ЗЭЭЛДЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА

3.1. Зээл хүсэгч нь дараахь шаардлагыг хангасан байна:

3.1.1. 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
3.1.2. банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өр, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх;

3.1.3. өөрийн өмчлөлийн нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хариуцсан байгууллагын лавлагааг гаргуулсан байх. Энэ шаардлага дараахь этгээдэд хамаарахгүй:

3.1.3.1. ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон орон сууц өмчлөгч;

3.1.3.2. 18 насанд хүрээгүй байхдаа гэр бүлийн гишүүдийн хамтаар орон сууц өмчилж байсан иргэн.

3.1.4.  төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлд өмнө нь хамрагдаж байгаагүй байх. Энэ заалт өмнө нь орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамтран зээлдэгчээр оролцож байсан этгээдэд хамаарахгүй;

3.1.5. барьцаалбар үйлдсэн байх;

3.1.6. эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх;

3.2. Амины орон сууц барих зориулалтаар орон сууцны хөнгөлөлттэй зээл авах зээл хүсэгч нь энэ журмын 3.1-д зааснаас гадна дараахь нэмэлт шаардлагыг хангасан байна:

3.2.1. энэ журмын 2.2.1-д заасан байршилд амины орон сууц барьж байгаа болохыг эрх бүхий байгууллагаар тодорхойлуулсан байх;

3.2.2. амины орон сууц барих газрын өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас багагүй байна.

ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

4.1. Арилжааны банк шаардлага хангасан зээл хүсэгчид энэ журмын 4.2-т заасан нөхцөлөөр орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгоно.

4.2. Орон сууцны хөнгөлөлттэй зээл дараахь нөхцөлтэй байна:

4.2.1. зээлийн барьцаа хөрөнгө нь энэ журмын 2.1, 2.2-т заасан шаардлагыг хангасан орон сууц байх;

4.2.2. зээлийн хугацаа 360 хүртэл сар;

4.2.3. зээлийн жилийн хүү нь 8 хувь;

4.2.4. бүрэн хорогдох, тогтмол хүүтэй;

4.2.5. орон сууцны хөнгөлөлттэй зээлийн урьдчилгаа төлбөрийн доод хэмжээ орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувиас багагүй, зээл үнэлгээний харьцаа 70 хувиас ихгүй байх;

4.2.6. зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байх;

4.2.7. амины орон сууц барих зориулалтаар авах зээлдэгчийн авч болох нийт зээлийн дээд хэмжээ 60.0 (жаран) сая төгрөгөөс ихгүй байх;

4.2.8. орон сууцны зээлийн хугацааг сунгахгүй байх;

4.2.9. зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу амь нас, эрүүл мэндийн болон барьцаа хөрөнгийн даатгалд хамрагдах.

4.3. Зээлдэгч зээлийн үндсэн төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанаас өмнө хэсэгчлэн, эсхүл бүрэн төлөх эрхтэй байх бөгөөд энэ талаар зээлийн гэрээнд тусгана. Энэ тохиолдолд үндсэн төлбөрийг хугацаанаас өмнө төлөхтэй холбоотойгоор зээлдэгчээр аливаа торгууль, шимтгэл, хураамж төлүүлэхийг хориглоно.

4.4. Зээлдэгч зээлийн төлбөрийг урьдчилж төлсөн тохиолдолд зөвхөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулж тооцох бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тухай бүр тодотгон, шинэчлэн батална.

4.5. Зээлдүүлэгч энэ журмын 4.3, 4.4-т заасныг зөрчин гэрээ байгуулахыг шаардах болон торгууль, шимтгэл, хураамж төлөхийг шаардсан, төлүүлсэн талаарх гомдлыг зээлдэгч Монголбанкинд гаргаж, хохирлоо арилжааны банкнаас гаргуулан авах эрхтэй байна.

ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ

5.1. Засгийн газраас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг тухайн жилийн улсын төсөвт тусган батлуулах бөгөөд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны хооронд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн гэрээг байгуулан Монголбанкаар дамжуулан арилжааны банкинд олгоно.

5.2. Арилжааны банкинд олгосон зээлийн эх үүсвэрийн зарим хэсгийг холбогдох хууль, журмын дагуу ипотекийн зээлээр баталгаажсан бондоор эргүүлэн төлүүлж болно.

зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байх

 

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ
Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITY (127.0.0.1)
    This is to inform the general public that Adity apradhan medical hospital is seriously and urgently looking for healthy kidney donors who are %100 serious to sell their kidney at the rate of $780,000USD please interested donors should contact our email: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    2024 оны 07 сарын 16 | Хариулах
  • DR. ADITY (127.0.0.1)
    This is to inform the general public that Adity apradhan medical hospital is seriously and urgently looking for healthy kidney donors who are %100 serious to sell their kidney at the rate of $780,000USD please interested donors should contact our email: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    2024 оны 07 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    11 цаг 51 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    18 цаг 48 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    19 цаг 37 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    23 цаг 35 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    Уржигдар 17 цаг 10 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    Уржигдар 15 цаг 39 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 42 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    Уржигдар 13 цаг 16 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    Уржигдар 12 цаг 58 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    Уржигдар 12 цаг 41 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    Уржигдар 11 цаг 48 мин
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
    Уржигдар 10 цаг 48 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван АЗАРГА
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Баримт: Төрийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дархан мэргэн Х.Оюунчимэг
    Уржигдар 09 цаг 02 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    Уржигдар 08 цаг 31 мин
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    2025-07-09
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК