Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн энэ сарын 11-ний өдрийн хурлххр "Монгол кино нэгтгэл" ТӨҮГ-тай холбогдох хэргийг хэлэлцсэн байна. Тодруулбал, "Монгол кино нэгтгэл" ТӨҮГ нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, УСУГ-ын харъяа төвийн бохир усны ф300 мм голчтой шугам дээр өргөтгөлийн барилга барьж, шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн зөрчлийн хэргийг хэлэлцжээ. Шүүх хурлаас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус компанид ногдуулсан 8 000 000 /найман сая/ төгрөгийн шийтгэлийг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.