Авилгатай тэмцэх газраас Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Түүнийг энэ сарын 15-нд буюу өчигдөр Улаанбаатар хотод ажлаар ирэх үеэр нь саатуулсан бөгөөд хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгааг зарим эх сурвалжууд дурдсан юм.