Энэ сарын 27-нд нэгэн айлын зуух дэлбэрч, гуравдугаар ангийн сурагч хүү, аавтайгаа хүнд гэмтэж ГССҮТ-д сэхээнд байна гэх мэдээлэл нэр бүхий цахим сайтаар цацагдсан. Тэгвэл энэ талаар албан эх сурвалжуудаас тодруулахад зуух дэлбэрээгүй, гал гарсан гэдгийг мэдээллээ. Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газар “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Тахилт”-ын IV гудамжинд иргэн Л-ийн 10х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17.19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11 км зам туулан 17.32 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.
Уг гал түймэрт иргэн Л /37 настай, эрэгтэй/, С /8 настай, эрэгтэй/ нар өртөж бага зэрэг түлэгдсэн байсан тул зөвлөгөө өгч, боолт хийн гэрт нь үлдээсэн” гэв.
Цагдаагийн ерөнхий газар “Баасан гаригт гал гаран гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс ажилласан. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.
Хэргийн газарт байсан гэрчүүдийн хэлж байгаагаар хүүгийн аав болох 37 настай иргэн Л нь гал юунаас гарсныг мэдэхгүй байгаа аж. Мөн ямар нэгэн юм дэлбэрээгүй гэдгийг хэлсэн бөгөөд шүүх эмнэлэгт үзүүлэхгүй хэмээгээд нэр бүхий сайтад мэдээллэсэн шиг сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлээгүй. Харин ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (3)