зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Давааням: Урлагийнхан хар тамхийг ил болон далд хэлбэрээр сурталчилахгүй байхад баталгаа гаргаж өгнө

2020-6-26
0
ЖИРГЭХ

Нэгдсэн Үндэсний байгууллагын  Ерөнхий асемблейн 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр “06 дугаар сарын 26-ны өдрийг мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгохоор шийдвэрлэж, 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн жил бүр тэмдэглэж байна.

Жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой Нэгдсэн Үндэсний байгууллагын Хар тамхитай тэмцэх байгууллагаас  уриалга гаргадаг. Энэ жил Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг "Better Knowledge for Better Care буюу Илүү их анхаарал, халамж тавихын тулд мэдлэг, мэдээллээ улам сайжруулъя” сэдвийн дор явагдахаар зарлагдсан байна. Манай улс 2008 оноос эхлэн энэ өдрийг 12 дахь жилдээ тэмдэглэж байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Даваанямаас тодрууллаа.

-Энэ өдөр иргэд, олон нийт рүү чиглэсэн ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?

-ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас жил бүр “Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”-ийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран иргэдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг сурталчлах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдыг чадавхжуулах  чиглэлээр зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд Ковид-19 цар тахалтай холбогдуулан байгууллагын цахим сайт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг таниулах, энэ төрлийн бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаж байна.

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж буй ажил арга хэмжээний талаар дурьдвал?

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг ил болон далд хэлбэрээр сурталчилсан агуулгатай дуу, кино, жүжиг зэрэг уран бүтээлүүдийг олон нийтийн сүлжээнээс хасах, техникийн хязгаарлалт хийлгэх, тухайн уран бүтээлчдээс дахин мансууруулах бодисыг далд хэлбэрээр сурталчилсан уран бүтээл туурвихгүй байх талаар зөвлөгөө өгөх, баталгаа  авч, судалгаанд хамруулан ажиллаж байна. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн улмаас шалгагдаж байгаа насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч нарт чиглэсэн хууль эрх зүй, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх нэг бүрчилсэн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна. 2019 онд 20, 2020 оны эхний хагас жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 7 хүүхэд, тэдний эцэг, эх, гэр бүлийн гишүүдэд хууль эрх зүй болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

-Цаашлаад ямар төрлийн арга хэмжээ зохиоy байгуулах төлөвлөгөөтэй байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах, хүүхэд хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо чухал ач холбогдолтой. Тиймээс Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн гэмт хэрэг зөрчилд өртөх эрсдэл бүхий насанд хүрээгүй хүн, хүүхэд залуучуудад чиглэсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил болон донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх “Хасах 25” төслийг хэрэгжүүлж байна.

Товчхондоо энэ төсөл нь  25 хүртэл насны хүүхэд, залуучуудын дунд мансууруулах бодисын ойлголт хандлага, хэрэглээний тархалтыг судлах, судалгаанд суурилилсан үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, өсвөр үе, залуучуудыг нийгмийн бүхий л харилцааны үед энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, аливаа үйл ажиллагааг шинжлэх ухаан, судалгаа, дүн шинжилгээнд суурилсан, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, дэмжлэг, оролцоотой бодлого, үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж ажиллахыг зорьж байна. Тухайлбал Ерөнхий боловсролын сургууль, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, сургууль завсардсан 25 хүртэлх насны хүүхэд, залуучуудын дунд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний хор уршиг, үр дагаврын тухай ойлголт, мэдлэг, хандлага, хэрэглэгчийн тархалтын талаарх тандалт судалгааг мэргэжлийн байгууллагатай хамтран хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Мөн БСШУСЯ-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч нарт эрүүл мэндийн хичээлээр дамжуулан олгох мансууруулах бодисын хор аюул, үр дагаварын талаарх мэдээллийг өгөхдөө анхаарах асуудлыг тусгасан багш, нийгмийн ажилтан нарт зориулсан цахим гарын авлагыг бэлтгээд байна.   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zail (202.126.89.252)
    yu yariad bgaaaan 21r zuun shdeeeeeee alnuuda
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
    18 мин
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
    30 мин
  • Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
    39 мин
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
    1 цаг 5 мин
  • Г.Занданшатар: ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орох гэж байгаа тул шатахууны нөөц зэрэг дээр онцгойлон анхаарах ёстой
    1 цаг 15 мин
  • Д.Трамп: Украин НАТО-д элсэхгүй!
    1 цаг 29 мин
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
    1 цаг 35 мин
  • Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ
    2 цаг 4 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2 цаг 8 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
    2 цаг 29 мин
  • Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээ, 8 эмнэлэг засварлаж, 20 уурын зуухыг шинэчилнэ
    2 цаг 32 мин
  • Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт объектын гал түймрийн 34 дуудлага бүртгэгджээ
    2 цаг 46 мин
  • Дархлаа дэмжих монголчуудын уламжлалт ХООЛ, ХҮНС
    3 цаг 8 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 22 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг авран хамгаалжээ
    3 цаг 24 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна
    3 цаг 35 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    3 цаг 38 мин
  • А.Мөнхбадрал: AI ашиглан Эрдэнэт, Оюутолгой шиг ордыг 1–2 жилийн дотор илрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой
    4 цаг 21 мин
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК