зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий менежер Т.Гантөмөр, НИТХ-ын дарга Р.Давга нарыг шалгуулахаар АТГ-д хандлаа

2020-9-21
0
ЖИРГЭХ

Иргэн Ж.Энхбат Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, НИТХ-ын дарга Р.Давга гарыг шалгуулахаар АТГ-д хандаж буй талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр НИТХ-ын дарга Р.Давгыг "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлын мөнгөөр төлөөлөгч нарыг гадаадад томилолтоор явуулж, сургалтын үйл ажиллагаанд зарцуулсан" гэх үндэслэлээр АТГ-т шалгуулахаар хандаж байгаа аж. Түүнчлэн НИТХ-ын дарга Р.Давга 2019 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 208 дугаар тогтоолоор 110 сая төгрөг завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгуулж байгаа юм байна. 

Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт гомдол гаргаж байгаа юм байна. Тодруулбал, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэлийн ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгүүлэхээр нэр бүхий хуулийн этгээдүүдэд 403 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Ингэхдээ зөвшөөрөлгүй аж ахуй нэгжийг сонгосон гэх үндэслэлээр гомдол гаргаж байгаа юм байна.   


Тэрбээр “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, тус байгууллагын дарга Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийн хууль зөрчсөн үйл ажиллагаанд холбогдуулж дор дурдсан гомдлыг гаргасан байна. Үүнд:


1 .Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламж, замын ажил гүйцэтгүүлэхээр нэр бүхий хуулийн этгээдэд 2018 онд 400.3 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байх бөгөөд ингэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хуулиудыг зөрчсөн болно.


Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд Худалдан авах ажиллагааны журмын талаар заасан бөгөөд 7.1-т “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна”, 7.1.1-т “нээлттэй тендер шалгаруулалтын журам”, 7.1.2 “тендер шалгаруулалтын онцгой журам”-ын дагуу гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулахаар заасан.


Мөн хуулийн 21 дүгээр зүйлд “Тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлэх” тухай заасан бөгөөд 21.1-т “Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.”, 46.1-т “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна.”, 46.1.1-д “энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах”, 46.1.2-д “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.1.3-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, 46.1.4-д “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах”, 46.1.5-д “энэ хуулийн 7.6-д зааснаас бусад бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх” гэж заасан.


Гэтэл бодит байдал дээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь гүйцэтгэгч компаниар ажил гүйцэтгүүлэхдээ сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулаагүй, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад тавигдах шаардлагыг хангаагүй, тусгай зөвшөөрөлгүй компанид улсын төсвийн мөнгийг шилжүүлж ажил гүйиэтгүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн, авлига, хувийн ашиг сонирхол харж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байна. Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд гэдэг бол тухайн төрлийн ажлыг гүйцэтгэж байсан туршлага, чадваргүй гэсэн үг бөгөөд тухайн ажлыг чанаргүй гүйцэтгэх нь тодорхой, Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нь ашиг хонжоо хайж улсад 400 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэстэй” хэмээжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (150.129.143.202)
    Ganmomor gej ooriigoo darga bsan geed l yariad baidag yum baisan yum.
    2020 оны 09 сарын 21 | Хариулах
  • Иргэн (59.153.112.51)
    зөв зөв новшнуудыг өгөх хэрэгтэй
    2020 оны 09 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ACWA POWER компани Монгол Улсын Эрчим хүчний хөгжлийн замналд урт хугацааны түнш байхаа дахин илэрхийлэв
    33 мин
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
    36 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ХЯЗААЛАН
    59 мин
  • Өнгөрсөн долоо хоногт нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
    1 цаг 10 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 44 мин
  • Багш, ажилчдын тэтгэмжийн санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас гаргаж, цаг тухайд нь бүтэн олгоно
    1 цаг 53 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: Байгаль хамгаалагч болон судлаачид “Алт 3” хөтөлбөрийн далд алдааны талаар мэдээлнэ
    2 цаг 16 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 22 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, аадар бороо орно
    2 цаг 26 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган Мягмар, Лхагва гаригт хуралдаж хаврын чуулган /2025.07.09/-нд хаалтаа хийнэ.
    2 цаг 43 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    21 цаг 43 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    21 цаг 56 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 2 мин
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Уржигдар 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Уржигдар 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Уржигдар 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Уржигдар 09 цаг 38 мин
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
24 баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК