Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Галдаа: Прокурор бол хамгийн нэр хүндтэй, хариуцлагатай ажил юм

2020-10-05
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, прокурорын байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан ахмад прокурор Бүрэнтөгсийн Галдааг “Монгол Улсын Гавьяат хуульч” цол, тэмдгээр шагналаа. Шинэхэн гавьяатыг Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх С.Алиманцэцэг, М.Чинбат, Улсын Ерөнхий Прокурорын газрын газар, хэлтсийн дарга, нийслэл, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокуроруудын төлөөлөл хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Б.Галдаа нь хуульчаар ажиллах мэргэжлийн гараагаа Прокурорын байгууллагаас эхэлснээс хойш 35 жилийн хугацаанд улс, аймаг, нийслэл, дүүргийн прокурорын газар, Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөх байцаах албанд үр бүтээлтэй ажилласан манай прокурорын байгууллагын туршлагатай, мэдлэгтэй, шилдэг прокурорын нэг бөгөөд үе үеийн прокурор, ажилтнууд, олон нийтэд хүндлэгдсэн, нэр хүндтэй эрхэм билээ” хэмээн онцлон төрийн өндөр дээд шагнал хүртсэнд баяр хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөв.  

“Монгол Улсын Гавьяат хуульч” цолоор шагнуулсан Б.Галдаа нь ажлын гараагаа 1978 онд Ховд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж эхэлснээс хойш бүх шатны прокурорын газарт прокуророор 24 жил, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны даргаар 11 жил ажилласан юм.

Ийнхүү прокурорын байгууллага  нийт 16 “Гавьяат хуульч” цолтонтой боллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат хуульч” цолоор шагнуулсан ахмад прокурор Б.Галдаатай ярилцлаа.

-Юуны түрүүнд танд баяр хүргэе. Та прокурорын байгууллагад ажилласан түүхээсээ хуваалцаач, ажлын гараагаа анх хэрхэн эхэлж байв?

-Би 1978 онд Их сургуулийн хуулийн анги төгсөөд Ховд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор анх томилж байлаа. Ховд аймагт орлогч, аймгийн прокуророор 12 жил ажиллаад 1990 онд Улаанбаатарт ирж Улсын Ерөнхий Прокурорын газарт хяналтын прокуророор ажилласан. 1991 оноос Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокуророор, 1996 оноос Нийслэлийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн даргаар дөрвөн жил гаруй ажиллаад дахин Улсын Ерөнхий Прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байгаад 2002 онд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байгуулахад даргаар томилогдон 2013 он хүртэл ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан.

- Шинээр байгуусан Мөрдөн байцаах албаны даргаар ажиллах нь прокуророор ажиллахаас ялгаатай байв уу. Онцлог нь юу байсан бэ?

-Энэ их ялгаатай. Мөрдөх ажил гэдэг чинь мөрдлөгийг биечилж хийдэг, гардаж гүйцэтгэдгээрээ прокурорын хяналтаас өөр. Прокурорын хяналт бол мөрдөгчдийн хийсэн ажиллагаанд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгч, мөрдөгч нар түүнд нь тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааг хууль ёсны дагуу явуулж байдгаараа маш их ялгаатай.   Би прокурорт 20 гаруй жил ажиллаад мөрдөх албанд ороход хэргийг уншиж байгаа юм шиг ойлгоод, тэр талаас нь ажиллах гэдэг тал байсан. Прокурорын хяналт бол хэргийг эхнээс нь эцэс хүртэл нь хуулийн дагуу мэргэжлийн удирдлагаар хангаж, хөтөлж явдаг чухал ажил. Харин мөрдөгчид прокурорын зааварчилгаа, даалгаврыг гүйцэтгэдэг сэтгэл зүрхтэй, авьяас чадвартай, арга туршлагатай байж, энэ хоёрын нэгдлээс “үнэнд хүрдэг” юм байна гэж би мөрдөх албанд ажиллахдаа мэдэж авсан.

- Прокурорын байгууллагын 90 жилийн ой энэ онд тохиож байна. Та нийт прокурор, ажилтнууддаа ойн баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Монгол Улсын прокурорын байгууллагыг би хуулийн байгууллагууд дотроо хамгийн нэр хүндтэй, хамгийн хариуцлагатай ажил эрхэлдэг гэж боддог. Ийм сайхан байгууллагад зүтгэж явсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа залуучууд, дараагийн халамж нь болсон шинэ үеийнхэн прокурорын хуулиар тогтоосон чиг үүрэг, өргөсөн тангаргаа шударгаар хэрэгжүүлж чадаж байгаа цагт прокурорын байгууллагын нэр хүнд, ажил алба өөдрөг, өнгөтэй байна гэж боддог. Прокурорын байгууллагын бүх шатанд ажиллаж байгаа нийт прокурор, ажилтнууд, энэ байгууллагад сэтгэл зүрхээ зориулдаг бүх хүнд Прокурорын байгууллага байгуулагдсаны 90 жилийн ойн халуун баярын мэндийг хүргэе. Хамтран зүтгэж байсан нөхдөдөө хамгийн сайн сайхныг хүсье.

-Та Монгол Улсын төрийн дээд шагнал “Гавьяат хуульч” цол, тэмдгээр шагнууллаа. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаж, залуу прокурорууддаа  сургаалаа хайрлаач?

-Хүндэтгэл хүлээж авна гэдэг амар зүйл биш юм байна.  Үүний цаана асар их хариуцлага үүрэг оногдож байна. Хэдийгээр нас өтөлж байгаа ч гэсэн өөрийнхөө мэддэг чаддаг бүхнийг бага боловч хүмүүст хүргэхсэн, залуучуудтайгаа мөр зэрэгцэн алхахсан гэж бодож байна. Залуучууддаа хандаж хэлэхэд, энэ мэргэжлээ хүндэтгэж яваарай. Мэргэжилдээ итгэл үнэмшилтэй байж чадвал та бүхний өмнө асар их ирээдүй байгаа шүү. Прокурорын байгууллага ачаалал ихтэй хүнд алба, хэдэн зуун хэрэгт хяналт тавьдаг. Гэсэн хэдий ч та бүхэн битгий цөхрөөрэй.  Өөрийнхөө боломж нөхцөлийг бүх талаасаа дайчилж, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллаарай, хичээгээрэй гэж залуучууддаа хэлмээр байна даа.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • dabaa (64.119.23.78)
    Ene ner hundtei alband zarim neg hogiin nohod ajillaj her hundiig ni unagaj bsan daa, odoo tegeed heregten bolcnood uabj baidag
    2020 оны 10 сарын 06 | Хариулах
  • Zochin (202.55.188.92)
    Mundag hvndee nvdee olson shagnal.
    2020 оны 10 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалын шинэ Ерөнхий сайд, реппер Балендра Шах ард олондоо шинэ уран бүтээлээ цацжээ
    11 мин
  • Ирэх дөрөвдүгээр сард цаг агаар ЯМАР байх вэ?
    43 мин
  • Дайн эхэлснээс хойш Персийн буланд зургаан Азийн иргэн амь үрэгджээ
    1 цаг 5 мин
  • Доналд Трамп: Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменеиг ижил хүйстэн гэж Тагнуулын төв газар надад мэдээлсэн
    1 цаг 37 мин
  • Ормузын хоолойг хаасан гол хүн болох Ираны тэнгисийн цэргийн ахмад алагджээ
    2 цаг 42 мин
  • Зарлан мэдээллийн дуут дохиогоор гамшгаас сэргийлэх дадлага сургуулилт хийлээ
    2 цаг 45 мин
  • АНУ Ираны эрчим хүчний байгууламжуудад 10 хоногийн турш цохилт өгөхгүй
    2 цаг 53 мин
  • “Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат өнөөдөр орон даяар эхэллээ
    3 цаг 3 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 9 мин
  • Английн Премьер лиг шийдвэрлэх шатандаа орж, аваргын төлөө өрсөлдөөн улам ширүүсч байна
    3 цаг 13 мин
  • УЕФА Аваргуудын Лигийн шөвгийн найм 
    3 цаг 20 мин
  • Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"
    3 цаг 26 мин
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
    3 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2025” ёслол Дуурь бүжгийн эрдмийн театрт болно
    3 цаг 48 мин
  • Сүмогийн дэвжээнд "бааварласан" Монгол аваргууд
    4 цаг 15 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    4 цаг 27 мин
  • Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга
    14 цаг 9 мин
  • Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
    18 цаг 25 мин
  • Ж.Батжаргал: Намын УЗ ойрын хугацаанд хуралдаж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргана
    19 цаг 4 мин
  • Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
    19 цаг 25 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК