"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн, шүүгдэгч Г.Загдаа түүний эхнэр шүүгдэгч Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүхээс Г.Загдаад 6.2 жил, Г.Амаррсайханг 1 жилийн хорих ялаар шийтгэжээ. Өмнөх шүүх хуралдаанаар тэднийг гэм буруутай гэж үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчид хохирлоо барагдуулах тав хоногийн завсарлага авах санал гаргаж шүүх хүлээн авч байсан билээ.