Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Ковид-19 цар тахлын үед улс орнуудын шүүх байгууллага хэрхэн ажиллаж байна вэ

2020-11-19
0
ЖИРГЭХ

Анх 2019-оны 11 дүгээр сард Ковид-19 цар тахал дэлхийн улс орнуудаар тархаж эхэлснээс хойш Монгол Улс цар тахлын өндөр эрсдэл бүхий улсын тоонд багтаж байсан хэдий ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу нийтийн эрүүл мэндийн хэм хэмжээг сахих болон зохих арга хэмжээнүүдийг авч амжилттай хэрэгжүүлж байсан юм. Улмаар Монгол Улсын их хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг баталсан. Энэхүү хуульд зааснаар шүүх прокурорын байгууллагууд тусгай журам боловсруулан ажиллах талаар зохицуулалт тусгасан байдаг.

Сүүлийн өдрүүдэд Ковид-19 цар тахлын дотоодын тархалт нэмэгдэж хөл хорио тогтоож, албан байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа алдагдах нөхцөл үүсэж байна. Гэсэн хэдий ч шүүх байгууллагын ажиллагаа тасралтгүй үргэлжлэх шаардлагатай юм.

Энэхүү судалгаа нь цар тахлын үед шүүх байгууллагаар үйлчлүүлж буй иргэд болон шүүхийн ажилчид, шүүгч халдвар авах эрсдэлийг бууруулж аюулгүй ажиллах талаарх олон улсын шүүхүүдийн сайн туршлагыг үндэслэн үр дүнтэй санал зөвлөмжийг дэвшүүлэхийг зорих болно.

Олон Улсын шүүгчдийн холбооноос Ковид-19 цар тахлын үед гишүүн орны шүүх байгууллагууд хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар судалгааг гишүүн орнуудын дунд явуулсан байна. Судалгааны үр дүн тухайн оронд цар тахлын халдварын тархалтаас хамааран харилцан адилгүй гарчээ. Энэхүү судалгаа Канад, Шинэ Зеланд болон АНУ-ын шүүх байгууллагын сайн туршлагын талаар цаашид өгүүлэх болно.

Канад; Цар тахлын нөхцөл байдлаас хамааран Канадын шүүх байгууллага тодорхой өөрчлөлтүүдийг хийжээ. Үүнд шүүхийн үйл ажиллагаа нь ихэвчлэн цаасан хэлбэрээр явагддаг байсан тул цар тахлын үед хүн хоорондын харилцааг бууруулах зорилгоор нотлох баримт болон холбогдох бусад бичиг баримтыг шуудан болон цахим шуудангаар хүлээж авч эхэлжээ. Цахим шуудангаар нотлох баримт болон холбогдох бичиг баримтуудыг хүлээж авснаар цахим шууданд хэт их ачаалал үүсэж төвөгтэй нөхцөл бий болжээ. Үүнээс үзэхэд цахим нотлох баримт хүлээж авах тодорхой платформ шаардлагатай ажээ. Мөн цахим хэлбэрээр шүүх хуралдаан явуулж эхэлсэн бөгөөд энэ талаар шүүгчдэд зохих сургалт явуулж, цахим шүүх хуралдааныг амжилттай явуулж чаджээ. Хууль эрх зүйн талаар цар тахалтай холбоотойгоор тодорхой өөрчлөлтийг хийгээгүй ч шүүх байгууллагууд болон төрийн зохих байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллажээ.

Шинэ Зеланд; Эрсдэл өндөр болсон үед шүүх байгууллагын удирдлагууд хуулийн системийн нийт төлөөлөлд хандан хэрхэн хууль ёс, хүний эрхийг дээдэлж шүүн таслах ажиллагааг үргэлжлүүлэх талаар зөвлөмжийг хүргүүлжээ. Уг зөвлөмжид дурдсанаар цахим шүүх хуралдаан хийх, нотлох баримт болон холбогдох баримт бичгийг шуудангаар хүлээж авах, зайлшгүй тохиолдолд утсаар цаг товлож, шүүгчийн туслахтай уулзах, шүүхийн ажилчдыг хэд хэдэн ээлжээр сэлгэн ажиллуулах гэх мэт арга хэмжээнүүд авчээ.

АНУ; Тус улсын шүүх байгууллагууд нь байгалийн гамшиг болон урьдчилан тааварлашгүй онцгой нөхцөлд ажиллаж байсан туршлагатай юм. Энэхүү судалгаа нь АНУ-ын Жоржиа мужийн туршлагыг танилцуулах болно. АНУ-д цар тахлын тархалт өндөр байгаа тул тухайн мужийн ерөнхий шүүгч “Шүүхийн онц байдлыг” зарлаад байгаа билээ. Цар тахлын үед шүүх хэрхэн ажиллах талаар судалгаа хийн ажиллах шүүгч, прокурор, өмгөөлөгч нараас бүрдсэн баг байгуулан шүүхийн онцгой ажиллагааны журмыг боловсруулжээ. Энэхүү журам нь дараах зүйлсийг багтаажээ.

Үүнд шүүх хуралдаанд оролцогчид хүсвэл өөрийн эрүүл аюулгүй орчинд байх эрхээ эдэлж шүүх хуралдаанд биечлэн оролцохоос татгалзах хүсэлтийн загварыг боловсруулжээ.

Мөн нотлох баримт болон холбогдох бусад баримт бичгийг цахим шуудангаар хүлээж авах, эсхүл шүүхийн үүдэнд баримт бичиг хүлээж авах хайрцгийг тогтмол цагуудад ажиллуулж хүлээж авах,

Хэргийн оролцогчдод тодорхойгүй байдал үүсгэхгүй байх үүднээс шүүх тус бүр мэдээлэл өгөх утас эсхүл цахим зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Түүнчлэн шүүх хуралдааныг цахим хэлбэрээр явуулах, хэргийн оролцогчид интернэт ашиглан цахим хуралдаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, цахим хэлбэрээр оролцох боломжгүй бол дэлгэцээр зохион байгуулах боломжтой.

Цахим болон дэлгэцээр зохион байгуулах тохиолдолд шүүгч, шүүгчийн туслах, өмгөөлөгч, прокурор хуралдааныг цахим ямар платформ ашиглан явуулах талаар зөвшилцөх гэх мэт үр дүнтэй аргуудыг хэрэглэж байна.

Иймд шүүхүүдэд Цар тахлын халдварын эрсдэлийг бууруулан ажиллах дараах аргуудыг санал болгож байна.

Үүнд:

  • Шүүхийн ажилчдыг хэд хэдэн ээлжээр сэлгэн ажиллуулах,
  • Нотлох баримт болон бусад баримт бичгийг шуудан болон цахим шуудангаар хүлээн авч хэт их ачаалал үүсэхээс сэргийлж холбогдох баримт бичиг хүлээж авах хайрцгийг тодорхой цагуудад ажиллуулах,
  • Шүүхүүд утас болон өөрсдийн Facebook хуудасны чатаар иргэдэд хэргийн хөдөлгөөний талаар мэдээлэл олгох,
  • Шүүх хуралдааныг цахим хэлбэрээр явуулах (Zoom), хэргийн оролцогчид интернэт ашиглан цахим хуралдаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, цахим хэлбэрээр оролцох боломжгүй бол дэлгэцээр зохион байгуулах,
  • Цахим болон дэлгэцээр зохион байгуулах талаар шүүгч, шүүхийн ажилтнуудад сургалт зохион байгуулах,
  • Хэргийн оролцогчид хүсвэл эрүүл аюулгүй орчинд байх эрхээ эдэлж шүүх хуралдаанд биечлэн оролцохоос татгалзах хүсэлтийг гаргах боломжийг олгох,
  • Төрийн зохих байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж нийтийн эрүүл мэндийн хэм хэмжээг сахих зэргийг багтаасан цар тахлын үед ажиллагааны журмыг батлах нь зүйтэй.

Баянгол дүүргийн ЭХАШШ-ийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ормузын хоолойг хаасан гол хүн болох Ираны тэнгисийн цэргийн ахмад алагджээ
    10 мин
  • Зарлан мэдээллийн дуут дохиогоор гамшгаас сэргийлэх дадлага сургуулилт хийлээ
    12 мин
  • АНУ Ираны эрчим хүчний байгууламжуудад 10 хоногийн турш цохилт өгөхгүй
    21 мин
  • “Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат өнөөдөр орон даяар эхэллээ
    31 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    37 мин
  • Английн Премьер лиг шийдвэрлэх шатандаа орж, аваргын төлөө өрсөлдөөн улам ширүүсч байна
    40 мин
  • УЕФА Аваргуудын Лигийн шөвгийн найм 
    48 мин
  • Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"
    53 мин
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
    1 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2025” ёслол Дуурь бүжгийн эрдмийн театрт болно
    1 цаг 16 мин
  • Сүмогийн дэвжээнд "бааварласан" Монгол аваргууд
    1 цаг 43 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    1 цаг 55 мин
  • Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга
    11 цаг 36 мин
  • Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
    15 цаг 53 мин
  • Ж.Батжаргал: Намын УЗ ойрын хугацаанд хуралдаж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргана
    16 цаг 32 мин
  • Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
    16 цаг 53 мин
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ
    17 цаг 6 мин
  • А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
    17 цаг 9 мин
  • МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан хаалттай үргэлжилж байна
    17 цаг 24 мин
  • “Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо
    18 цаг 27 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК